• Монгол хэл
  • English
  • Русский

 Нэвтрэх

Бүртгүүлэх

Сургалтууд

Эрүүл мэндээ хэрхэн яаж, сайжруулах тухай.

Техник технологийн эрчимтэй хөгжил, байнгын ачаалалтай ажиллаж буй дэлхий ертөнцөд хүмүүс өөрсдийнхөө эрүүл мэндийг, өөрийн эрхгүй хоёрдугаар байранд тавьчихдаг.Хүмүүс эрүүл мэндээ, стресст нэрвэгдэж, нойр хоолны дутагдал болон элдэв янзын хорт зуршалаас үүдэн буй болсон өвчин эмгэг тусах эсвэл архаг хууч өвчин нь сэдрэх үед л гэнэт санаж анхаарч эхэлдэг.

Ихэнх хүмүүс ийм хүнд ачаалалтай ажиллаж, эмчид үзүүлэхээр удаан хугацаагаар дугаарлан зогсож байх цаг зав муутай  үедээ эрүүл мэндээ хэрхэн яаж сайжруулж болох тухай хайж эхэлдэг.Мэдээж, хэрэв байдал хүндэрчихсэн бол энд мэргэжлийн хүний оролцоогүйгээр шийдвэрлэх ямар ч боломжгүй. Харин ямар ч байсан эрүүл саруул биеэ энэ байгаа хэвээр нь байлгахыг эргэж буцалтгүй шийдсэн хүмүүст  бид эрүүл мэндээ сайжруулах хэд хэдэн зөвлөмж бэлтгэсэн билээ.

Эрүүл саруул амьдралын хамгийн гол зарчимуудын нэг нь зөв хооллолт юм. Таны идэж байгаа хоол хүнсэнд таны бие организм болон эд эрхтэнгүүдийн хэвийн үйл ажиллагааг хангаж чадахуйц хэмжээний амин дэмүүд болон бусад бодисууд агуулагдсан байх ёстойг мэдэж байх ёстой. Өдөр бүр хоёр литр ус ууж байх хэрэгтэй. Өөрийн байнгын хоол үнсэндээ сүү болон шинэ жимс ногоог оруулсан байх шаардлагатай. Хоолоо  тусдаа идэж байх горимонд шилжиж, өдөрт бага багаар хэд хэдэн удаа идсэн ч болно. Мэдээж, өнөөгийн ийм амьдралын хэмнэлд, үүнийг дагаж мөрдөхөд хэцүү байх нь тодорхой ч,  та эрүүл мэнд чухал уу эсвэл албан тушаал ахих чухал уу гэдэг сонголтоо хийж аль нэгийг нь үндсэн гол чиглэлээ болгох хэрэгтэй л болно.

Мөн түүнчлэн өөрийн бие организмынхаа тамир тэнхээг хэвийн байлгахын тулд өдөр бүр биеийн тамирын дасгал хийж байх хэрэгтэй. Гурван цагийн турш биеийн тамирын зааланд дасгал сургуулилалт хийхгүй ч гэсэн өглөөдөө тогтмол хэдэн минут гүйгээд байхад л гэмгүй. Ингэхэд ийм маягаар эхэлсэн өдөр, таны бие бялдар өдөржин цовоо сэргэлэн тамир тэхээ чинь сайн байсаар л байх болно.

Эрүүл мэндээ сайжруулах дараагийн нэн чухал хүчин зүйл бол хорт зуршилаасаа татгалзах. Та тамхи татахаа больж, архийг хэтрүүлэн хэрэглэдгээ байж, хар тамхинаас татгалзах хэрэгтэй. Хэрэв шаардлагатай гэж үзвэл эмчид хандсан нь илүү бөгөөд тэрээр танд тусгай хөтөлбөр гарган өгч таныг хорт зуршлаасаа ангижрахад тусална. Энд бас нэг зүйлийг онцлоход, ийм амаргүй зорилтыг хэрэгжүүлэхэд таны зүрх сэтгэл, хүсэл зориг хангалттай байх хэрэгтэйг мөн ойлгоно бизээ.

Өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалж байхын тулд хоногт 7-9 цаг заавал унтаж байх хэрэгтэй. Төслийн ажлаа дуусгахын тулд эсвэл шөнийн зугаалгаар өөрийнхөө нойрыг золиосолж хэзээ ч болохгүй шүү. Таны бие организм ядаргаа болон нойр дутуугаас болж доголдож эхлэж магадгүй. Мөн түүнчлэн өдөрт үгүй ядаж 60 минут амарч байх шаардлагатай. Энэ үедээ аяга кофе чанаж  уугаад  түр хугацаагаар ч гэсэн өдрийхөө ажил төрлөөс ангижрах , эсвэл цэцэрлэгт хүрээнд зугаалж үлдсэн өдрийнхөө цэнэгийг авч байж болно.

Хамгийн чухал бөгөөд гол зүйд нь бие организмд чинь эндорфин ялгаруулж байдаг үнсэлт ба тэврэлт юм. Энэ даавар таны бие организм, санаа сэтгэлд төдийгүй гоо сайханд чинь маш сайхан нөлөө үзүүлнэ.Мөн энэ даавар дархлалын систэмийг ч бас бэхжүүлдэг. Ойр дотныхондоо чихэрлэг зүйл бэлэглэж байснаас тэвэрч байсан нь хамаагүй дээр. Хамгийн сүүлчийн зөвлөгөө бол , та өөрийхөө амьдрал ахуйд эерэг сэтгэл хөдлөлийг байнга ахиухан шиг оруулж, эрүүл саруул амьдарч яв даа.