• Монгол хэл
  • English
  • Русский

 Нэвтрэх

Бүртгүүлэх

УРЬДЫНХААРАА ЦААШ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН АМЬДРАХ НЭГЭНТ БОЛОМЖГҮЙ БОЛСОН

15.04.2017 - 29.04.2017

Онлайн сургалт

Лекц

Эксперт

Update and Upgrade project

Сэтгэл зүй, хувь хүний хөгжлийн хэсэг

0 $

x

x

x

Яагаад гэвэл БУМБЫН ЭРИН гэж дэлхий нийт нэрлэж байгаа, манай ангийнхан бол “шинэ эрин” гэж нэрлэх байх тэр зүйл  гэр дотор аль хэдийн орж ирсэн. Албан ёсоор 2012.12.21 нд энэ тоолол эхэлсэн гэж үзэцгээдэг гэхдээ шинэ эрин гээч энэ зүйл рүү бид 1970 аад оны эхэн үеэс эхлэн аажим нүүж 21 зууны эхэн үеэс бүр суурьшиж эхэлсэн.

Энэ эринд бид урьд нь баримталж ирсэн материализм суурьтай мэдлэг туршлагаар цааш амьдрах боломжгүй, зүгээр л БОЛОМЖГҮЙ ГЭДГИЙГ ТОВ ТОДОРХОЙ ОЙЛГОХ ёстой. Тов тодорхой гэж бүр онцолж байгаа юм шүү., зүгээр нэг ерөнхий, таамаг төдий эсвэл хөнгөмсөг мэдээллийн шинжтэй биш.

20-р зууны төгсгөл, 21-р зууны эхээр шинжлэх ухаан, технологи, техникийн салбарт гарсан үсрэнгүй хөгжлийн үрээр хүн төрөлхтний ҮЗЭХҮЙ, МЭДРЭХҮЙ, СЭТГЭХҮЙ  өөр хэмжээст орсон.

Суперпозиц, корпускулярно–волновой дуализм /Wave-Particle duality /, сцепленность –квант вуду,  Бозе Эйнштейны конденсат, плацебо  эффект .. ….зэрэг яриа,үзэгдлүүд эрдэмтэд /элдэв шизотнууд /- ийн  дэмийрэл гэгдэхээ аль хэдийн больсон.

Квант физик энд тэндгүй хэрэглэгдэх болж,  хүний тархи, геном, биологийн болон  ухамсрын бүтэц БҮРЭЛДЭХҮҮН, зүй тогтлын нууцууд тайлагдахын хэрээр амьдрал амар хялбар ч юм шиг эсвэл айгаад зугатмаар ч юм шиг нэг тийм хачин сонин юм болоод байх.

Ертөнцийн зүй тогтол, түүн дэх хүний байр суурийн талаарх уламжлалт ойлголт сууриараа өөрчлөгдсөн.  Ертөнцийн амьдралын өнөөгийн сценарт хүмүүн бидэнд  урьдынхаас нэлээд өөр  дүр  хуваарилж орхих шиг байна.

ЯМАРТАЙ Ч биоментал инженерчлэл, програмчлалын энэхүү эринд ВАКЦИН, ВИТАМИН, ХАДГАЛАМЖ, КАРЬЕР, ХУРААСАН ХӨРӨНГӨНӨӨС ИЛҮҮТЭЙГЭЭР МЭДЛЭГ (ТАНИН БАРИХУЙ) -ЭЭР ДАРХЛАА ТОГТООЖ,  АЛИВАА ЭРСДЭЛИЙН ДААТГАЛЫНХАА  САНГИЙН НЭЛЭЭДГҮЙ ХЭСГИЙГ БҮРДҮҮЛЭХ зайлшгүй шаардлага  бодитойгоор буй болсныг дуулгахад энэхүү уулзалтын үндсэн зорилго оршиж байгаа билээ .

Ингээд маааш энгийн зүйлээс эхэлье.