• Монгол хэл
  • English
  • Русский

 Нэвтрэх

Бүртгүүлэх

УХАМСАРГҮЙ 8

29.04.2017 - 06.05.2017

Онлайн сургалт

Лекц

Зорьсон амласнаасаа няцаж, эхэлсэн зүйлээ дуусгадаггүй, стресст оруулж доройтуулдаг хорлон сүйтгэгч авир үйлдлийг бид мэдсээр байж яагаад дахин дахин хийдэг вэ?

Эксперт

Update and Upgrade project

Сэтгэл зүй, хувь хүний хөгжлийн хэсэг

0 $

x

x

x

Зорьсон амласнаасаа няцаж, эхэлсэн зүйлээ дуусгадаггүй, стресст оруулж доройтуулдаг хорлон сүйтгэгч авир үйлдлийг бид мэдсээр байж яагаад дахин дахин хийдэг вэ?

Жишээлвэл:

Хоолны дэглэм барьж нэлээд сайхан үр дүнтэй явж байснаа гэнэт эвдэрч, хөргөгч рүүгээ дайран юу хамаагүй хамж иднэ, тэгээд өөрийгөө загнаж, гутарч дахиад л дэглэмээ эхэлнэ….

Ахиухан мөнгө олохоороо галзуу юм шиг тэнэж, хэрэгтэй хэрэггүй зүйлд нүд ирмэх зуур үрж хаячихаад хэнээс, яаж хоол унаагаа залгуулах тухай бодож хүн бүхний цүнх, нүүр рүү эрлийн нүдээ бэлчээнэ.Эсвэл ээмэг бөгж энэ тэрээ тэмтэрч, “бага хүүтэй шуурхай зээл” гэх үг хүүхдийнх нь нэр лугаа дотно санагдаж чих нүд нь чимээгүйхэн тэр зүгт бэлчинэ….

Аль эрт хийчихэж болох байсан юмыг хойш тавьсаар хамгийн сүүлчийн мөчийг хүртэл сунгачихаад дараа нь хоногт 24 цаг ажиллаж, байдаг нөөцөө барж, хэвийн хэмнэлээ алдаж, хэсэгтээ л эмхэрч өгөхгүй үлбийнэ….

Нөхөр байнга л араар тавих асуудал гаргана, салаад явах гэхээр сөгдөж уйлж, хайртай сэтгэлтэй, хагацахгүй салахгүй  гэж  гуйна.., өрөвдөөд л буцна, хэсэг хугацааны дараа бүх юм дахиад эхэлнэ…

Надад уг нь дутуу юм байхгүй , бас амжилттай хүмүүсийн тоонд орно. Гэхдээ амьдрахад саад болсон ганц нэг проблем салахгүй юм.. хичнээн ч жил болов…

Баасан гаригийг хүлээж байгаад бага зэрэг амарч наргиж орхино, дараа нь халуурч хагас бүтэн сайнд үргэлжлүүлчихнэ. Өнгөрсөн явдлуудаа бодохоор ичих, харамсах зэрэгцэнэ, дээр нь эрүүл мэнд, алдсан эрч хүчиндээ харамсана. Иймэрхүү зүйл байсхийгээд л болно.

Энэ мэт гашуун нясуун туршлагаа яагаад ч  юм мэдсээр байж  давтчихаад байх, он жил улирч бүх зүйл бахь байдгаараа, заримдаа бүр томорч дордсон байх…

Үүнийг сэтгэл зүйд “ ухамсаргүй 8” гэж нэрлэдэг бөгөөд энэхүү хорлон сүйтгэгч авир үйлдэл яагаад биднээс гараад байдаг вэ………..

Энэ зайлшгүй мэдэх ёстой зүйл….