• Монгол хэл
  • English
  • Русский

 Нэвтрэх

Бүртгүүлэх

ТӨГС ТӨГӨЛДӨР МЕНЕЖЕР ГЭЖ БАЙДАГ УУ?

15.04.2017 - 22.04.2017

Онлайн сургалт

Лекц

Үгүй, төгс төгөлдөр менежмент гэж л байдаг. Гүйцэтгэх удирдлага, захиргааны удирдлага, өөрчлөлт хөгжлийн удирдлага, дотоод интеграцийн удирдлага цогцоороо байхыг төгс төгөлдөр менежмент гэдэг...

Эксперт

Update and Upgrade project

Бизнес, хувь хүний хөгжлийн хэсэг

0 $

x

x

x

Чадалтай менежерийн үүрэг бол – байгууллагыг одоо болон алс хэтдээ үр ашигтай ажиллуулахад шаардагдах удирдлага зохион байгуулалтаар хангах явдал юм.

Удирдлагын уг шаардлагыг хангаж байхын тулд байгууллага дөрвөн үүрэг гүйцэтгэж байх ёстой:

P-үүрэг хариуцлага

 «Р» Producing results

Гүйцэтгэх үүрэг буюу шууд утгаараа үр дүн үйлдвэрлэх гэсэн үг өөрөөр хэлвэл зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах.

Р – г амжилттай хэрэгжүүлснээр компанийн өнөөдөр маргааш үр ашигтай ажиллах боломж хангагдаж байдаг.

«А» Administering- Захиргааны удирдлага.

Энэ бол бизнесийн үйл ажиллагааг хэрэгтэй цагт нь, хэрэгтэй дараалалтайгаар, шаардагдах хурдтайгаар, чирэгдэлгүй, цаг хугацаа, зардлын дээд зэргийн хэмнэлттэйгээр системтэй зохион байгуулах удирдлагын функц юм.   

«Е» Entrepreneuring- Өөрчлөлт хөгжлийн удирдлага

Ирээдүйн хэрэглэгчдийн ирээдүйн хэрэгцээг хангахын тулд бид өнөөдөр чухам юу хийх ёстойг харагч төлөвлөгч . Эрсдэл хүлээх болон бүтээлч чадавхтай хослуулан хэрэглэснээр урт удаан хугацааны үр ашигтай байдлыг хангаж чадна.

«I» Integrating – Интергацчлах

Байгууллагын бүтэц дэх элементүүдийг нэгтгэн зангидаж тухайн компанийн урт хугацааны туршид эрүүл саруул, үр ашигтай ажиллах боломжийг хангадаг. Энэ үүргийг амжилттай хэрэгжүүлснээр байгууллагад ажиллаж буй менежерүүдийн чадамжийн нийлбэрээс  хамаагүй хол давсан синергетик чадамжийг бий болгож, компанийг менежерүүдийн хувийн онцлог шинж чанаруудаас бага хамааралтай болгоно.

PAEI функцийн хослолын хэлбэрүүд менежментийн стилийг тодорхойлж байдаг.

Хэрвээ байгууллагад энэ 4 функцийн аль нэг нь хангалтгүй эсвэл огт байхгүй байгаа тохиолдолд менежмент “тахир дутуу” байна гэдгийг шууд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өөрөөр хэлвэл PAEI нь аливаа байгууллагын эрүүл саруул зүй тогтолтой хөгжихөд зайлшгүй хэрэгтэй витаминууд гэж ойлгож болно. Хүний бие организм эрүүл саруул эрч хүчтэй байж амьдралын үйл ажиллагаа хэвийн явагдана. Витамин дутагдахад эрүүл мэнд, өсөлт хөгжил доголдож, гажиг дефект, өвчин үүсдэгтэй адилхан илүүдэхэд мөн адил тэгдэг. Энэ байгууллага, компанийн хувьдч ялгаагүй…..

Энэхүү 4 функцийг 4 үүлэнгий нь эзэмшиж хэрэглэх чадвартай удирдагч менежер байхгүй. Төгс төгөлдөр удирдагч менежерийн тухай ойлголт бол МИФ – үлгэр, худлаа РR.

Учир нь:

1/Үүнийг сургаж, дадлагажуулдаг институт байхгүй., сониноос та Харвардыг тэгж чаддаг гэж бодож байнх уу… эсрэгээрээ

2/ Дээрх 4 функцийг хэрэгжүүлэх чадвар нэгэн биенд бахй боломжгүй.

Р стиль өнөөдрийн зорилтыг шийдвэрлэж, үр дүн гаргахын төлөө боломжтой бүхнийг хийж, уг зорилтыг хангаж чаддаг, гэвч түүнд ойн цаад талд байгаа уулыг эсвэл талыг харах сонирхол, цаг зав, чадвар аль аль нь байхгүй, тэгвэл алсыг харагч, шинийг сэдэгч, авьяаслаг бүтээлч Е стилийн удирдагчид энэхүү гайхамшигтай авъяас чадваруудаа ажил хэрэг болгож, амьдралд нэвтрүүлэх тэвчээр, арга барил, чадвар ихэнх тохиолдолд хомс, заримдаа бүр байдаггүй. Харин консервативный, захиргааны стильтэй удирдагч хяналт, детальчлалд ихэнх анхаарал, энергиэ зарцуулж,шинэ бүтээлч санал санаачлага гаргадаггүй төдийгүй дэмждэггүй, түүнээс ноу хау төрөхгүй. Хүмүүстэй зохицож, тэдний учрыг олж чаддаг ухаалаг I стилийн удирдагчид бие даасан шийдвэр гаргаж, операционный болоод стратегийн удирдлага менежментийг хэрэгжүүлэх чадваргүй байдаг.

Стиль болгоны удирдагч менежер өөр өөрийн гэсэн харилцааны, хандлагын хэв загвартай, өөрөөр хэлвэл бие биенээсээ ялгаатай. Иймээс өөр өөр стиль загвартай хүмүүс хамт байгаа газар зөрчил байх нь тодорхой.

Лидерийн зорилт энэ ялгаа зөрчлийг дарж ширдэгний доогуур нуух биш, түүнийг таньж, хүлээн зөвшөөрч, бүтээлч урсгалд оруулах явдал.

Тэгвэл лидер гэж хэн бэ?

Хүний гартай харцуулвал ЛИДЕР БОЛ ЭРХИЙ ХУРУУ. Шалгаад үз, эрхий хуруу бусад бүх хуруутай хосолж ажиллаж чадна, бас бүгдтэй нь нэгэн зэрэг ч ажиллаж чадна. Тэгэхээр ЛИДЕР гэж Р, Е, А функцүүдийн ал нэгийг эсвэл комбинацийг тод тасархай эзэмшихээс гадна I функц түүний төрмөл чанарт байх ёстой. Өөрөөр хэлвэл Зөв шийдвэр гаргахаас гадна өөр өөр стил загвартай баг командыг нэгтгэн удирдаж, тэдний хооронд гарах зайлшгүй зөрчлийг бүтээлч энерги болгон ашиглах замаар тэрхүү гениальный шийдвэрээ хэрэгжүүлж чаддаг байхыг хэлж байна.

Хамтран зүтгэгчдийнхээ, өөрөөр хэлвэл системийн элементүүдийнхээ менежментийн стиль загвар, амьдралын стратеги, хөтөлж буй эрэлт хэрэгцээ гэсэн 3 чухал ойлголтын талаар тодорхой мэдлэггүйгээр удирдагч, лидер байх, компани, байгууллага, улс орныг бүү хэл өрх бүлээ ч амжилтанд хүргэх амаргүй…………..

PAEI функциональность нэгэн биед бүгд байх нь үгүй, төдийгүй, 2 нь тод байх ч ховор.

Харин ойлголт нь, мэдлэг нь, тодорхой хэвшүүлсэн дадал зуршил нь бага хэмжээгээр байж байх нь амжилтын үндэс болдог.

Ингээд менежментийн стиль загваруудын тухай ойлголтуудыг тодорхой хэмжээнд мэддэг, өөрийн стиль загвараас гадна, өөрийн ажил бизнест  чухал шаардлагатай бусад мэдлэг дадлуудыг зохих хэмжээнд хэвшүүлсэн Р буюу үр дүн үйлдвэрлэгч стильтэй менежерийг Paei гэж томъёолъё.

Харин гайхамшигтай хөдөлмөрч, хариуцсан салбартаа тасархай мэдлэг чадвартай болов ч дээр дурьдсан бусад үүрэг функцийг тооцож үздэггүй дан “Р”- үр дүн үйлдвэрлэгч стильтэй менежерийг P000 гэж томъёолоод ялгааг нь харцгаая.

Paei стильтэй менежер- цуцашгүй, тууштай хөдөлмөрч, хийж байгаа ажлаа, үүрэг зорилтоо гайхалтай мэддэг, түүнээс үр дүн гарна, эмх цэгц, дурэм журам, шинэ санал санаачлагыг халуунаар дэмжихгүй ч эсэргүүцэхгүй. Баланстай хандаж чаддаг. /Ерөнхийдөө түүнийг ажлын морь гэх гээд байдаг/.

Харин Р000 стилтэй менежерийг Ганцаардсан БААТАР гэж нэрлэдэг. Тэр бусадтай хамтарч, ачааллаа хуваалцаж чаддаггүй, САЙН ХИЙЕ ГЭВЭЛ ӨӨРӨӨ ХИЙ гэсэн уриатай. Түүнд эмх цэгц, дүрэм журам, бүтээмж дээшлүүлэх шинэ технологи, эрсдэл хийх зав байхгүй. Бусдын санаа бодлыг сонсох, хурал зөвлөгөөнд оролцохыг цагийн гарз гэж үздэг. Бусдыг сургаж туршлагаа хуваалцах тухай бодох ч үгүй, би өөрөө зүтгэж байгаад л сурчихсан, бусад ч мөн тэгэх ёстой, тэгж чадна гэж боддог. Тэр ганцаараа зүтгэх учир нэг ажлаа дуусгаагүй байхад дараачийнх нь ажил гарч ирж өмнөхийгөө дуусгаж амжилгүй шинэ ажил рүү орно. Дуусгаагүй ажил нь өдрөөс өдөрт нэмэгдэж тэр хямралаас хямралын хооронд ажиллаж амьдарсаар, яг гаргачихсан бүтээлгүй ч өөлөх, гоочлох аргагүй их хөдөлмөрлөдөг, багийн сул мөчир байдаг…..

Харин раЕi стилийн удирдагчийг шинэ гайхалтай санал санаачлагын генератор гэж нэрлэдэг.  Түүний сул тал бол санаж сэдсэнээ үйл хэрэг болгох тууштай зан чанар, дадал зуршил хангалтгүй байдаг явдал. Хажууд нь сайн Р тэй нэмэн дүүргэгч байхгүй бол ийм удирдагчтай хамт олон потенциалаа бүрэн дүүрэн гаргаж хэрэглэж чадахгүй.

РаЕi – тасархай удирдагч, түүний санаж төлөвлөсөн бүхэн бүтэх нигууртай, мэдээж хажуудаа I болон A дүүргэгчтэй байх. Түүний гол хөзөр бол эрсдэл хийх зориг зүрх, үүнгүйгээр нэг ч агуу санаа анхнаасаа газраас тасрах хэмжээний хүч авахгүй.

Гэтэл 00Е0 стильтэй удирдагч байдаг. Дональд Трамп гуайн аяг авирыг харж түүний тухай уншиж суухад энэ стилийн тухай уншиж, бас шалгалтын тестэн дээр ирж байсныг нэг их тод санав.

“ Менежментийн стилүүд ба функцүүд” гэх Калдерон Адизесийн номонд: 

Энэ стилийнхнийг “ Галдагчид өөрөөр хэлвэл Түймэр тавигч” гэдэг. Түүний хувьд юу хийж байгаа, яаж хийж байгаа огтхон ч чухал биш, ТҮҮНД ЯМАР НЭГЭН ӨӨРЧЛӨЛТ, ГАЙХАЛТАЙ САНАА ЧУХАЛ., ЯАГААД ҮГҮЙ ГЭЖ… Энэ стилийн удирдагчийн хувьд ТӨЛӨВЛӨХ гэдэг нь үйл хэрэг, үзэл баримтлалын тууштай чиг хандлагатай нь холбоотой бус, ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛ ТҮҮНИЙ ХУВЬД ЗҮГЭЭР Л ХҮСЭЛ БОДЛЫНХ НЬ УРТ ЖАГСААЛТ. Тэд аливааг хэтрүүлэх дуртай байдаг бөгөөд “хэзээ ч, үүрд, яг одоо, яг энд, тэгэхгүй, цаашид үргэлжлэх боломжгүй “ зэрэг үгнүүдийг хэрэглэх дуртай, үүгээрээ өөрийн дагагчдын хөл дор түймэр тавьж чаддаг.  Тэдний үйл хэрэг догдлол, стрессийн энерги эрч хүчинд тулгуурлан явагддаг. Ийм энерги ихэвчлэн сөрөг байх нь элбэг. Түүнд ямар нэгэн шинэ зүйл бүтээх агуу их хүсэл, эрэлт хэрэгцээ байдаг бөгөөд түүний бүтээх гээд байгаа шинэ “юм” нэгэнт бий болгочихсон хуучин зүйлийг сүйрүүлэхийн дайны үнэтэй байх нь энүүхэнд. Шинээр эхлэхийн тулд түймэр тавигчид бүх зүйлээс өө сэв, алдаа олдог.

Тэр заримдаа зай завсаргүй тоглолтоо хийдэг, тиймээс ч  зрителийн хэрэгцээ ихтэй нэг жүжигчний театрыг санагдуулам. Өөрөө л бүх шийдвэрийг гаргадаг, НАДТАЙ САНАЛ НЭГ БИШ БАЙВАЛ, МИНИЙ ЭСРЭГ ГЭСЭН ҮГ – тэр ингэж боддог. Өөрөөсөө ялгаатай санаа оноо, үзэл бодлыг дайсагнаж хонзогнож хүлээж авдаг. Тэд өөрсдийгөө бүх зүйлийг бүхнээс илүү мэддэг гэж үздэг.

Нэлээд дориун санаачлагатай, далайцтай шийдвэрийг гаргах боловч араас нь гарах өөрөөр хэлвэл хэрэгжүүлэхийн төлөө хийж буй үлдлүүд нь арай л адекватны бус…      

Энэ их том сэдэв бөгөөд энд түгээмэл тохиолддог стиль загваруудын тухай маш дэлгэрэнгүй яригдана. Менежментийн аль нэг стиль загварын сайн муу, давуу сул талын тухай гэхээс ээ илүү энд бид ялгаатай өөр байгаа нь ямар чухал болох тухай, ямар өргөн боломжийг бидэнд өгдөг тухай тэдгээр боломж нөөцийг зохистой бүтээлч ашиглах талаар нэлээд шулуун бас УСГҮЙ ярилцана.

Ганцаараа юуг ч бүтээх боломжгүй…. Тэгэхээр яаж хамтрах, бүгдэд ашигтай таатай байх тийм нөхцлийг бүрдүүлэх вэ ?…………..