• Монгол хэл
  • English
  • Русский

 Нэвтрэх

Бүртгүүлэх

СЭТГЭЛИЙН ЭРҮҮЛ АХУЙ, АРИУН ЦЭВРЭЭС…

22.04.2017 - 06.05.2017

Онлайн сургалт

ОНЛАЙН ( АУДИО,ВИДЕО )

Эксперт

Update and Upgrade project

Эрүүл мэнд, хувь хүний хөгжлийн хэсэг

0 $

x

x

x

1990 ээд оны сүүлээр хүний тухай шинжлэх ухаанд хувьсгал хийсэн агуу том нээлт хийгдэж. Энэхүү нээлтийн ач холбогдлыг дэлхийн хамгийн оюунлаг хэсэг өндөр үнэлж 2012 онд  Нобелийн шагнал хүрээсэн. Их Британ эрдэмтэн Сидней Бренер тэргүүтнийг та бараг л сонссондоо.

Мөхлийн  ген гээч зүйл хүний эсд байдаг болохыг илрүүлж баталсан..

Үнэндээ жаахан амжилтгүй нэрлэсэн санагддаг. Угтаа бол энэ ген үхэхийг биш амьдрахыг хариуцдаг юм билээ.

Энэхүү нээлтээр хүний бие дэх эсүүд 2 хэлбэрээр үхэхээр програмчлагдсан байдаг байна.

1 дэх ньАПОПТОЗ” хүний биеийн хамгийн төгс ажиллагаа буюу үүргээ гүйцэтгэж хугацаагаа дуусгасан эс задарч дараачийн шинэ эс үүсэх барилгын материал болох бөгөөд задрах үед ялгардаг асар их энергиэр тэрхүү шинэ эс үүсэх процесс хангагддаг байна. Энэ үйл явцгүйгээр амьдрал өөрөө боломжгүй зүйл гэж ойлгож болно.

2 дах нь хүний биеийн эсүүд  “НЕКРОЗ” буюу үхжих хэлбэрээр мөхөх.

Ингэж  мөхөх үед юун барилгын материал, юун энерги,  элдэв халдварт  өвчин, үрэвслийн голомт болж үлддэг байна.

Апоптоз ч бай некроз ч бай эгэл хүнд бүр ихэнх хүнд хоосон авиа – хэрэггүй зүйл мэт санагдах байсан хэрвээ Нобелийн шагнал авсан тэрхүү нээлт хийгдээгүй бол.

Эс ямар хэлбэрээр мөхөхөө өөрөө сонгодоггүй байна. Эсийн мөхлийг удирддаг .., ингэж хэлье мөхөх хэлбэрийг шийдвэрлэдэг механизм бидэнд байна. Энэхүү механизмын  урт гинжин ороомгийг задалсныхаа төлөө тэд Нобель хүртэж. Үүнийг шинжлэх ухааны түвшинд нарийвчлан ярих эрдэмтдийн ажил, энгийн үгээр хэлшгүй нарийн бүтээгдсэн гайхамшиг.

                       Тэгэхээр энгийнээр товч ингэж хэлье:

Эсийн мөхлийн 2 хэлбэр хоёулаа үхлийн генд хадгалагдаж байдаг.

Апоптоз болохоор уг генийн автомат программ бөгөөд бие даан автоматаар ажиллаж байдаг байна.

Харин Некроз мөхөл уг генийн идэвхгүй программ. Мөхлийн ген өөрөө энэ программаа идэвхжүүлж чаддаггүй , энэ программ ДНК ийн командаар идэвхждэг байна.

Мөхлийн ген дэх некроз программыг идэвхжүүлэх командыг ДНК …..

!!!!!!!!!!!!!!!! !!!!!

Боловсруулаагүй айдас, ичдэс, түгшүүр, гомдол, цөхрөл, уур хилэн, атаа, шунал, өс хонзон, түгжирсэн хүчтэй сөрөг, эерэг эмоци эсвэл сэтгэл хөдөлгөөнгүй гөлгөр /депрессивный / байдал ужгирч эмгэгших  үед  бидний ДНК “ некроз” программаа идэвхжүүлэх командыг буулгадаг байна.

Өөрөөр хэлвэл дээр дурьдсан боловсруулаагүй эмоци нь организмд эсийн биоритмд үл нийцэх нам давтамж бүхий соронзон орон “магнитное поле” –г бий болгож түүнээс тогтмол цацрах импульсын нөлөөгөөр НЕКРОЗ программ ачаалагддаг байх нь.

Мэдээж организм  гомеостазын тогтвортой байдлаа хадгалахын тулд эсэргүүцэх, тэмцэх дасан зохицох бүхий л аргуудаа хэрэглэнэ. Энд тархи, оюун түүний ухамсартай ба ухамсаргүй хэсгүүдийн туслалцаа маш их чухал. Бүгд нийлээд ялж чадвал ойлгомжтой.

Харин ялагдвал….. үрэвсэл-некроз /элдэв өвчин/ эсвэл эсийн мутаци-элдэв /төрлийн хавдар/.

За яахав тийм байдаг байж, энэ тэгээд дэлхийн цахилгаан соронзон шинж чанар өөрчлөгдсөнтэй ямар холбоотой юм бэ ?

Таны биосистем аваарын горимд ажиллаж үндсэн үүргээ чадан ядан биелүүлж байгаа….

Нэмэлт ачаалал түүний балансыг алдуулах эрсдэл өндөр… тэгэхээр элдэв гаж гэм, өвчин эмгэг залуужиж бас элбэгшиж байгаагийн гол учиг эдгээрт байгаа гэж хэлэх шинжлэх ухааны үндэслэлтэй бөгөөд энэ тухай ихэнх шашнууд, ялангуяа бүр бурхны шашин тооцоолоод хэлчихсэн тухай “ирээдүйг эш үзүүлсэн бошго” хэмээх бүтээлдээ Пүрэвбат гуай дурьдсан байсныг уншаад бурхан шашинд сүсэглэх дээр хүндлэх сэтгэл нэмэгдэж билээ.….

 Одоо энгийнээр хэлье:

Байгал дээрх элдэв хог хаягдал био-гео системд хохиролтой хортой радиац цацруулдгийг  хүн бүхэн мэднэ.

 Сэтгэлийнхээ агуулахад байгаа элдэв зүйлс, харанхуй мухарт хийгээд мартаж орхисон хайрцаг савтай хэрэгтэй хэрэггүй эд хогшлоо авахыг нь авч, хаяхыг нь хаяж, хүнд өгөхийг нь өгч, тоос шороо, хөгц илжрэлээс нь салгаж цэвэрлэж байхгүй бол тэдгээрээс цацрах нам давтамж бүхий импульсын нөлөөгөөр бидний ДНК дахь ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ программ ачаалагдах нь ….  Нэгэнт идэвхжвэл цаашдаа автомат ажиллагаатай болж дээр хэд хэдэн удаа дурьдсан үр дагавар руу хөтлөх нь. Бодол сэтгэлийн ариун цэврийг их ярих болсон нь ийм учиртай ажээ.

Дээр нь хүн хийх ёсгүйг хийж, авах ёсгүйг авах, өгөх ёсгүйг өгөх бүртээ айдас, түгшүүр , шунах тачаахад автдаг, айдас, түгшүүр, шуналд автах бүртээ  тэдгээрээс зугатах, бүдгэрүүлэх, мартагнах, төстэйчүүдээсээ тайтгарал эрэх, улам илүү авах эрэлт хэрэгцээ бий болдог. Тэдгээр эрэлт хэрэгцээгээ архи тамхи, мөрийтэй тоглоом, элдэв гаж, хууль бус явдлууд …..бусад өөрийн био –ментал системд зохиролгүй арга хэрэгслээр хангаж эхэлдэг.

 Айдас түгшүүр, атаа хорсол, цухал бухимдалыг бид сөрөг эмоци төдийхнөөр ойлгодог гэтэл энэ бүхэн сөнөөж мөхөөх асар их хүчин чадал бүхий өөрөөр хэлвэл нам давтамжтай квант байх нь.

Дахиад хэлье… дэлхийн шинэчлэдсэн орчин нөхцөлд зохицох гэж аваарын горимд чадан ядан ажиллаж байгаа таны био систем боловсруулаагүй эмоци, сөрөг догдлолоос ирэх нэмэлт ачааллыг дааж давах эсэх нь туйлын эргэлзээтэй асуудал болох нь.

Шашин, эзотерик, иог бясалгал, эерэг сэтгэлгээ, энерги номлодог мастерууд өөр өөрийнхөө дагагчдад тохирох өвөрмөц арга хэрэгслээр угтаа бол био-эко физикийн энэ  энгийн ойлголт түүний биохими, био-физиологийн үр дагаварын тухай ярьдаг гэж би ойлгодог. Уг нь учир шалгааныг нь ухаад ойлгочихвол ухаантай зүтгэлтэй хүмүүс эртээ цэгцэрчихнэ гэж итгэдэг .

Одоохондоо ингэсгээд орхиё доо, энэ их том сэдэв….. Агуу чухал юмыг амар хялбар болгож ярих гэхээр агуйн нарийхан амаар гарах гэж амь тавин зүтгэж байгаа гахай шиг мэдрэгдэж …. за за

Мөхлийн генийг нээгээд олонд таниулаад орхисон бол энд баярлах юм бага байхсан.

Эсийн вибрациа нэмэгдүүлэх оролдлого хийсэнгүй эсрэгээрээ бүр дордуулж байна гээд эмнэлэг үйлчлэхээс татгалзах эрхгүйгээс л хойш эрдэмтэн мэргэд элдэв арга хайж л байгаа.

Нэгэнт бидний биеийн  хуучирч муудаж өвдөж үхдэг учрын нэгэн томоохон бүтэц шалтгаан тодорхой болсны үндсэн дээр цааш нэгэнт идэвхжсэн некроз хэмээх энэ программыг reset хийх зорилго бүхий судалгаа туршилтууд хийгдээд ментал имплант плацебо-эффект зэрэг урьдчилсан бахдам үр дүнгүүдээр баталгаажсан арга хэрэгслүүд олноороо буй болж л байна.

Энд эгэл бидэнд заавал мэдэх хэрэгтэй энгийн үнэн бол:

Энд эсийн давтамжийг дээшлүүлэхэд зайлшгүй шаардлагатай нэгэн нөхцөл бол “эмоциональное образование”, “emotional education” манайхаар бол “сэтгэлийн боловсрол“ – хүмүүн байхын боловсролыг өөр өөрийн савны хэмжээгээр эзэмшихийг тулгаж байна гэсэн үг.


Сэтгэлийн боловсролыг эзэмшихгүй, сонирхохгүй байна гэдэг нь зөвхөн өөрийгөө хөнөөгөөд зогсохгүй өрөөл бусад, орчин тойрноо хордуулж байгаа дэндүү хариуцлагагүй явдал гэж  агуу хүндэт эрдэмтэн Берн уг нь аль эрт хэлсэн байсан…, Тэгэхээр хүмүүн байх боловсрол эзэмшээгүйчүүдийг тэвчиж, өөгшүүлж амьдрах нь хувиа бодсон арчаагүй явдал төдийгүй хүний биофизик экологийг хордуулж, эрүүл мэндийг хохироож, амь насанд аюул учруулахад оролцож буй гэмт үйлдэл гэж ойлгоход хүргэж байна.


(Энэ талаар тусдаа яригдах байх)

Ингэж чадсан тохиолдолд дэлхийн шинэ тооллын эхлэл аймшигтай аюултай нөхцөл байдлаас агуу их боломж болон хувирах ,.

Цэвэрлэгээний тухай гипотезийн хэлэх гэсэн шууд санаа бол:

“ ЕРТӨНЦ ӨӨРИЙГӨӨ НАМ ДАВТАМЖИЙН ГЕНЕРАТОРУУДААС ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН “

гэх ганц өгүүлбэр.

Ингээд түр зуур завсарлах хэрэгтэй байх. Хэрвээ энэхүү лекцэнд та хаяг андуурч ирээгүй бол дахин унших, цааш нь ухах , өөрийнхөө итгэл үнэмшил, таамаглаж байсан эсвэл яг юу гэж хэлэхээ мэдэхгүй нэг тийм мэдэрсэн зүйлүүдтэйгээ тулгаж харьцуулж тунгаах цаг хэрэгтэй. Өнөөдрийн хувьд хамгийн гол нь өөрийнхөө бодож байгаа, мэдэрч байгааг тунгаах.,

Яагаад гэвэл манай үеийнхэн гэх энэ ойлголт дэлхийн амьдралын өнөөгийн сценарт манай гэрийнхэн гэдэг утгыг илтгэхээс өөр аргагүй болсон. Энэ цаг үед бид хамтдаа зарчмын нэг итгэл үнэмшил үзэл баримтлалтай байх нь тус тусдаа байснаас илүү ашигтай, хүн бүхэнд шүү.

Ямартай ч бид арай өөр хэмжээст орж амьдралаа, одоогоо мөн ирээдүйгээ харах нягтлах цаг болсон. Энэ цаг үеийг  сэргэгээр мэдэрч, сэрж бяцхан арслангийн тухай притчэд гарсан шиг эхний ээлжинд жинхэнэ БИ тэйгээ учирч эх орноо төдийгүй энэ дэлхийг илүү сайхан болгох үйлсийн эзэд байгаасай гэсэн том мөрөөдлөөр хэдэн цуврал онол  практик  хосолсон мэргэжлийн мастер класс бэлтгэж гаргасан бөгөөд мэдээж үүнийг….

“Би” – ГАРАГ сэтгэл зүй, гэр бүлийн харилцааны сэдэвтэй хоорондоо нарийн уялдаа холбоо бүхий 9 цуврал лекцийн 2 дахь лекцийн фрагментаас…..