• Монгол хэл
  • English
  • Русский

 Нэвтрэх

Бүртгүүлэх

МОТИВАЦИ, УРАМ ЗОРИГИЙГ УДИРДАХ, ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТИЙН ХЯНАЛТ

22.04.2017 - 06.05.2017

Онлайн сургалт

0

Мотиваци болон урам зориг нь тодорхой төрлийн энерги, био-хими, био-физикийн үйл явц бөгөөд үүнд бид циркийн аргаас өөр, бага зэрэг шинжлэх ухаанч суурь ойлголтыг авсны үндсэн дээр энэхүү агуу их бүтээх мөн нураах хүчийг зохистой удирдах боломжтой.

Эксперт

Update and Upgrade project

Бизнес, хувь хүний хөгжлийн хэсэг

0 $

x

x

x

Сэдэлжилт ба үр дүн

Мотивацийн эх үүсврүүд:

  • Эдийн засгийн хөшүүрэг:материаллаг шагнал
  • Хурдлуулах стратеги: систем, өдөөлт ба ашигтай стресс
  • Сэтгэл хөдлөлийн стратеги: утга учир ба урам зориг
  • Хамаатуулах стратеги: хүмүүсийн сэдэлжилтийн нөөцийг ашиглах, зорилтууд ба нөхцөл байдлын уялдаа.
  • Үйл хэрэг болон байгууллагад зориулах тууштай үнэнч сэтгэлийг яаж бий болгож хадгалах вэ?
  • Сэдэлжилтийн менежментийн “нэвт салхилах” систем – арга зүй

Даалгаварын хяналтын систем

Компани дахь бичиг баримтуудын урсгал

Тамгын газрууд болон нарийн бичгийн газрын зохион байгуулалт

Бичиг баримтын эргэлтэнд хэрэглэгдэж байгаа IТ системийн үйл ажиллагаа.

Даалгаварын хяналтын системийг зохион байгуулж, IТ-систем нэвтрүүлэх

Даалгаварын хяналтын системийг  нэвтрүүлэх

 Үр дүн:

Үүрэг даалгаварын хяналтын өөрийн компани бизнест яв цав нийцсэн , цэгцтэй системтэй болж энэ асуудал таны тархи ухамсарт зай бөглөхөө болино. Одоо та үүрэг даалгаварынхаа биелэлт хяналтыг хангах талаар толгой өвдөх зүйлгүй болсон.

Таны компанийн бичиг баримтын бүртгэл, хөдөлгөөн, хадгалалт, хайлт, боловсруулалт, төлөвлөлт, зохион байгуулалт олон улсын стандартад хүрч ямар нэгэн гэрээ хэлцэл, аль нэгэн илүү туршлагатай, эрт амжилтанд хүрсэн, эсвэл өндөр түвшинд өсөж хөгжиж амжсан өрсөлдөгч, хамтрагчийн алинаас ичиж эвгүйрхэлгүйгээр сэтгэл амар, нүүр бардам харилцах, хамтран ажиллах, ашигтэй гэрээ хэлцэл хийхэд танд хэрэгтэй бүх материал үргэлж бэлэн, гар доор байх боломжтой боллоо. 

Та шинэ үеийн инновационный технологийн тусламжтайгаар бизнесийн үйл ажиллагаагаа автоматжуулах, цаг, зардал, хөдөлмөх хэмнэх агуу боломжуудын талаарх өөрийн мэдлэгийн хүрээг тэлнэ. Бид хаана байгаа, биднийг ойрын ирээдүйд юу хүлээж байгаа талаарх ойлголт шинэчлэгдэж, өөрчлөгдөх шинэчлэгдэх хурд эрс нэмэгдэнэ.

Сайхан санаа болон төлөвлөгөөгөөр амжилтанд хүрсэн эсвэл баяжсан хүн байдаггүй гэдгийг сайтар ухамсарлаж тэдгээр төлөвлөгөө, галзуу ашиг өгөх санаа хэрэгжихийн тулд ямар нэгэн зүйлийг барьж аваад хийсэн байх шаардлагатай. Хийсэн эсэхээ бид хянаж дүгнэдэг ухаалаг соёлтой арга хэрэгсэл, дадал зуршилтай болоход энэхүү сургалт үнэлж баршгүй хувь нэмэр оруулахаас гадна, шинэ инсайт, шинэ мотиваци авчирна. 

THE SYSTEM UPDATE & UPGRADE цогц программын ШИНЭ ҮЕИЙН МЕНЕЖМЕНТ хэсгийн фрагментаас …..