• Монгол хэл
  • English
  • Русский

 Нэвтрэх

Бүртгүүлэх

ХҮҮХДҮҮД ӨДӨӨД, ДООГЛООД, ГООЧЛООД байвал чи яах ёстой вэ?

29.04.2017 - 20.05.2017

Онлайн сургалт

Хүүхдүүд өдөөд, дооглоод байх маш хэцүү . Гар хуруугаараа зааж, үг хэлээр доромжилж, морь янцгаах лугаа чанга дуугаар шоолон инээлдэцгээх ямар зэвүү хүрмээр гээч. Эсвэл чимээгүйхэн гэмгүй царайлж  байгаад гэнэт хамгийн эгзэгтэй үед, заримдаа бүр яг хичээл дээр гомдмоор, ичмээр юм хэлж яах ч аргагүй байдалд оруулна. Энд тэнд шог зургийг чинь зурна, бүр даварч элдэв нэр хоч өгч , тэрүүгээрээ дуу шүлэг зохиож, нийтээрээ чанга дуулцгаах хүртэл байх.  Заримдаа бүр газар доогуур орчихмоор, гараад эргэж ирэхгүй зугтмаар..,.

Эксперт

Update and Upgrade project

Хүүхдийн боловсрол хөгжлийн хэсэг

0 $

x

x

x

Хүүхдүүд өдөөд, дооглоод байх маш хэцүү . Гар хуруугаараа зааж, үг хэлээр доромжилж, морь янцгаах лугаа чанга дуугаар шоолон инээлдэцгээх ямар зэвүү хүрмээр гээч. Эсвэл чимээгүйхэн гэмгүй царайлж  байгаад гэнэт хамгийн эгзэгтэй үед, заримдаа бүр яг хичээл дээр гомдмоор, ичмээр юм хэлж яах ч аргагүй байдалд оруулна. Энд тэнд шог зургийг чинь зурна, бүр даварч элдэв нэр хоч өгч , тэрүүгээрээ дуу шүлэг зохиож, нийтээрээ чанга дуулцгаах хүртэл байх.  Заримдаа бүр газар доогуур орчихмоор, гараад эргэж ирэхгүй зугатмаар..,.

Эсвэл бүр кинонд гардаг шиг бүгдийг нь буудаад хаячихмаар санагддаг.

Заримдаа энэ бүхнийг ДУУCГАХЫН тулд бүр юу ч хамаагүй хиймээр санагдана.

Энэ бүхэн чамд танил санагдаж байна уу?

Хэрэв үгүй бол – чи их азтай хүүхэд юм байна.

Харин тийм бол – үүнийг маш анхааралтай уншаарай.

Эхлээд ямар ч байсан :

ЯАГААД зарим хүүхдүүдэд ийм зүйл тохиолддогийг,

ЯАГААД тэднийг гоочлоод байдгийг,

ЯАГААД тэднийг шоолж инээгээд байдгийг ойлгохыг хичээцгээе,  

Тэгэх үү?

Зарим нь энэ асуултад ингэж хариулж байна:

 ЯАГААД ГЭВЭЛ :

  • БИ ТАРГАН (НАМХАН, СУЛ ДОРОЙ)
  • БИ НҮДНИЙ ШИЛ ЗҮҮДЭГ
  • БИ ШАЛ ТЭНЭГ НЭРТЭЙ
  • МИНИЙ ГАР УТАС МЯА
  • БИ ИХ МУУ ГҮЙДЭГ , БИЕИЙН ТАМИРТАА МУУ
  • БИ СУРЛАГААР МУУ,
  • БИ МУУ ХУВЦАСТАЙ,
  • БИ ЯРИХДАА Ч БАС МУУ)

Эсвэл бүр

  • БИ ӨӨР ҮНДЭСТЭН
  • БИ БУСДААС ХАМГИЙН МУУ НЬ
  • БИ ХЭНД Ч ТААЛАГДДАГГҮЙ

Гэх зэрэг.

Ингэж бодох нь маш буруу.Тэр ч байтугай их хортой. Хүн ингэж бодсоноор болж байгаа бүх зүйлтэй санал нэг байгаагаа илэрхийлж байгаа мэт харагдана.

Энэ нь « Мэдээж, нүдний шил зүүдэг бол гоочлоод байх хэрэгтэй. Намхан, биеийн тамиртаа муу бол дээрэлхэж шоолох нь зөв» гэж хэлж байгаатай адил.

Чи үнэхээр ингэж бодож байна уу?  Нүдний шил эсвэл тааруухан дүн, эсвэл хуучин гар утас хэн нэгнийг шоолж доромжлохыг зөвшөөрөх үндэслэл болдог гэж үү ?????

Энэ бүхэн тэнэглэл болохыг чи өөрөө ч ойлгож байгаа шүү дээ.

ХАМАГ УЧИР НЬ ЧАМД БАЙГАА ЮМ ОГТ БИШ!

САЙН СОНСОЖ БАЙДАА,

ХАМАГ УЧИР ҮҮНД Л БАЙГАА ЮМ.

Аливаа анги хамт олонд, АЖИЛ АЛБАН ГАЗАРТ Ч ЯЛГААГҮЙ, насанд хүрсэн байна уу, эсвэл хүүхэд байна уу хамаагүй, бусдыг гомдоох дуртай хүмүүс заавал байдаг. Магадгүй тэднийг өөрсдийг нь урьд өмнө нь олон удаа гомдоож байсан байж болох  л юм. Эсвэл тэд бусдаас ямар нэгэн онцлог тал олж хараад, үтэр түргэн шоолж, гоочилж амжихгүй л бол хүмүүс тэдний өөрсдийнх нь алдаа дутагдал, сул талыг олоод харчихаж магадгүй гэсэндээ л ингэж аашилдаг.  Харамсалтай нь ийм хүмүүс урьд нь байсан, одоо ч байж л байгаа, цаашид ч байх л болно.

Хэрэв тэд нар эвсэг найрсаг анги хамт олон болон эвтэй нийлэмжтэй хүмүүсийн дунд орж ирвэл бусдыг гомдоох оролдлогоо ганц хоёр удаа хийж үзээд ТЭДНЭЭС дэмжлэг олохгүй бол дахиад тэгэхээ больчихдог.

Хэрэв анги хамт олон шинэхэн, бие биенээ хараахан таньж мэдэж чадаагүй…

Эсвэл зуслан амралтын газар ч юм уу зүгээр л хүн болгон хувиа борлуулж довоо шарлуулдаг, нэг их нөхөрсөг бус бүлэгт ороод ирэх юм бол… тэдний зорилго биелж болно . Нөгөөх эргэн тойрноо сайн ажиглангуутаа гомдоох хүнээ шууд л олдог ?

Тэгэхээр доромжлон гомдоогчийн нүдээр нэг хараад үзье л дээ.

АА.., Тэнд нэг бүдүүн жаал, үзэмтэй кекс идээд сууж байна. Түүнээс эхлэх үү? Гэвч тэр зэргэлдээ сууж байгаа охинтойгоо ярилцаж,  инээж хөхөрч, өөртөө итгэлтэй янзтай байна. Хэрвээ түүнийг  ховдог бүдүүнээр нь дуудчихвал, тэр жоохон ч гомдохгүй, эсрэгээрээ намайг зөрүүлээд нулимж  орхих байх.

Харин хажууд нь томоо нүдний шилтэй охин ном уншиж байна. Түүнээс «Юу дөрвөн нүдтэй байдаг вэ…» гээд асуучихвал яадаг бол? Больсон минь дээр байхаа, өнгөрсөн завсарлагаанаар нэг жаал түүнийг гомдоох гэж оролдсон чинь тэр хариуд нь ёстой сайхан тайвнаар төдийгүй бүүр өөрийг нь онигоонд орохоор хариу өгсөн, тэгэхээр хүүхдүүд түүнийг биш, харин намайг шоолж инээлдэх  байх

Заа байз., тэнд их жижигхэн хүү байна. Нэр нь ч хүртэл Тоодгор, яг л таарах юм даа. Гэвч тэр жүдогоор хичээллэдэг гэсэн, за болье яршиг, дийлэхгүй бол онигоо

АНХААРАЛТАЙ СОНСДОО !

Хүний онцлог дүр төрх, нэр овог, эдлэл хэрэглэл дооглуулж шоолуулах бай болж чаддаггүй. Чи тарган (туранхай), улаан үстэй, бүр огт үсгүй халзан, ярихдаа гацдаг(дуугүй), нүдэндээ шилтэй, хоёр хөлөндөө өөр өөр өнгийн оймстой байсан ч тэдгээр нь чамайг шоолох, дооглох шалтаг болж чадахгүй.

Эсрэгээрээ чамд онцлог содон ямар нэгэн юм байвал тэр нь ихэвчлэн давуу тал болдог. Чухам ийм онцлог шинжтэй хүмүүс л олны анхаарлыг татаж, хамгийн сонирхолтой хүмүүс байж чадсан шүү дээ. Үгүй ядаж Урт Оймост Пеппи, Кралсон хоёрыг сана л даа.  

Үнэндээ доромжлогч-гоочлогчид дандаа ГОМДОХОД БЭЛЭН хүүхдүүдийг л сонгодог.

Уйлж унжиганах, уурлаж дэлбэрэх, хэрэлдэж тэмцэлдэх, зугтаах, багшид  хов зөөхөд бэлэн ерөнхийдөө өөрийнх нь хүслийг биелүүлж, хохирогч нь болоход бэлэн хүүхдийг л сонгоно.

Гомдоогчийн хамгийн гол зорилго бол өөрийгөө ХҮЧТЭЙ бөгөөд лаг гэдгийг мэдрэх оролдлого байдаг. Түүнд өөрийгөө ХҮЧТЭЙ, ЛАГ гэж  мэдрэх өөр боломж олддоггүй л байхгүй юу. Тэр үнэндээ бол жаахан азгүй гар. Хэрэв чи сэтгэлээр унаж, уйлж, уурлаж, хэрэлдэж, зодолдож, би тийм биш, ийм биш гэж тайлбарлаад л эхэлбэл тэр – ТЭР ЗОРЬСОНДОО ХҮРЧ ЯЛНА!

Энд бас хүүхдүүд байнга тоглодог нэг онцгүй тоглоомыг чи мэднэ дэ. Хэн нэгний малгайг нь булааж аваад өөр хоорондоо дамжуулж шидэцгээдэг. Хөөрхий жаалхүү тэдний хооронд  гүйж, малгайгаа авахыг оролдоно, гүйнэ, үсэрнэ, уурлана, гуйна гэвч энэ нь нөгөөдүүлийг бүүр баясгаж тэд улам цааш нь үргэлжлүүлнэ.

Түүнд ямар зөвлөгөө өгч болох вэ? Сагсан бөмбөгийн дугуйланд суралцаж, гурван жилийн турш тууштай дасгал сургуулилалт хийж, малгайг нисэлтэн дунд нь барьж авч чаддаг болохыг зөвлөх үү?

 Гол учир нь малгайг сайн эсвэл муу шүүрэхэд биш, тэр хүү энэ тоглоомд өөрөө ч мэдэлгүй ОРОЛЦСОН –д байгаа юм. Өөрөө хэлбэл тэр, өөрөө энэ муухай тоглоомд оролцохыг  зөвшөөрсөнд байгаа юм. Хүүхдүүд үнэн хэрэгтээ малгай шидэж тоглож байгаа юм биш түүгээр өөрөөр нь тоглож байгаа нь тэр. Тоглоомын  хамгийн сайхан таашаал нь –түүний нус нулимс, уур хилэн, бүтэлгүй дэгдэж үсрэхэд л байгаа юм. Хохирогч малгайгаа авах гэж хийсэн оролдлого их байх тусам тэднийг улам их баярлуулж, баясгаж байдаг.

Иймээс, дээрх тохиолдолд хийх хамгийн ухаалаг зүйл бол –ТОГЛООМД ОРОЛЦОХГҮЙ БАЙХ. Зүгээр л эргэж хараад яваад өгчих. Малгай чинь чамд маш их хэрэгтэй байсан ч хамаагүй. Дашрамд хэлэхэд хохирогч явангуут гомдоогчдын сонирхол унтарч, түүнийг хаяна, эсвэл шууд л өөрсдөө авчраад өгнө, үнэндээ тэдэнд малгай чинь огт хэрэггүй шүүдээ. Хэрэв тэр зүйл чинь их үнэтэй байгаад түүнийг тэд чамд буцааж өгөөгүй бол энэ тухай эцэг эхдээ хэлээрэй!  Тэд түүнийг авахад мөнгө зарцуулсан тул  нэхэж төлүүлэх эрхтэй байдаг.

Гоочлох үед  ч мөн адил

Хамгийн гол нь – САНДАРЧ, ТЭВДЭЖ, ӨӨРИЙНХӨӨ УХААНАА АЛДАЖ БОЛОХГҮЙ .,

За байз, энэ нөхдүүдэд юу гэж хариу өгвөл яг одоо надад ашигтай вэ гэж бодож сураарай., ИНГЭЖ СУРАХ МАШ АМАРХАН, ХЭРВЭЭ ЭНИЙГ Л СУРЧИХВАЛ ЧИ ДАНДАА ЯЛАГЧААР ҮЛДЭЖ, БҮГД ЧАМАЙГ ХҮНДЭЛЖ, ЧАМТАЙ НАЙЗЛАХЫГ МӨРӨӨДӨЦГӨӨНӨ.НЕ

ТЕРЯЙ ГОЛОВЫ!

Санаа сэтгэлээ гадагш оргилон гарахаас болгоомжилж бай. Хамаг учир нь чамд байгаа юм биш, ЧИ ямар байгаа нь бас чухал биш. Чухам ТЭД НАР л бусдыг гомдоохгүйгээр, доромжлохгүйгээр амьдарч чадахгүй байгаад хамаг учир байгаа  юм. Санаж ав. Чи энд ямар ч хамаагүй?

Ийм учраас ХЭЗЭЭ Ч дараах зүйлүүдийг хийж болохгүй шүү.

Харин яагаад?

ЧАМД ОГТ ХАМААГҮЙ ЗҮЙЛИЙГ чи яахаараа зогсоох хэрэгтэй байдаг билээ?

Тэд ингэж л өөрсдийн чөлөөт цагаа өнгөрөөх дуртай юм байгаа биз.

Чамд энэ ямар хамаатай юм?                                                                                                              

Заримдаа, гомдоогчид, доромжлогчдыг заавал зогсоох хэрэгтэй юм шиг санагдаж магадгүй. Тэд чиний найзыг, эсвэл чиний төрөл төрөгсөдийг эсвэл чиний улс орныг,чиний шашин шүтлэгийг доромжилж магадгүй. Зүгээр л тэмцэх хэрэгтэй юм шиг байж магадгүй!

Харин сайтар бодож тунгааж үзвэл, ийм биш болох нь мэдэгдэнэ. Чи өөрөө хар л даа.Жишээлбэл, Болд гэдэг хүү байна.Тэр Батаа гэдэг хүүд “чиний эгч чинь гахай шиг муухай бүдүүн гэж хэлж.., ” Алив бодоцгоое. Энэ үгийг хэлснээр Батаа хүүгийн эгчид нь ямар нэг муу юм тохиолдох уу? Тэр өөрчлөгдөж хувирах уу? Тэр улам бүдүүн болсон эсвэл бүр дордсон уу? Үгүй! Өмнө нь ямар байсан тэр чигээрээ л байж байна.

Харин энд хэн нэгэн өөрчлөгдөх нь ч өөрчлөгдсөн шүү. Хэн өөрчлөгдсөн бэ гэвэл тэр нь Болд. Тэр их муухай үг хэлсэн.Тэр энэ үгийг хэлэхээс өмнөх Болдоос бүр дордсон. Тэр онцгүй хүүхэд гэж харагдах болсон – энэ бол яриангүй үнэн. Харин Батаа болон түүний эгчид юу ч тохиолдоогүй.

Ингэж Болд өөрөө өөрийгөө муухай харагдуулах юм хийчихсэн байхад Батаа яахаараа ухаан жолоогүй зодолдох ёстой юм бэ?

Доромжлон гомдоогч юу ч ярисан бай хамаагүй,

ҮҮНЭЭС БОЛЖ ЗӨВХӨН ТҮҮНД Л МУУ БАЙХ БОЛНО.

                                                       гэдгийг байнга  санаж яваарай!

«Хэн бусдыг хэл амаар гоочилнов тэр хамгийн өөртөө итгэлгүй хүн байдаг, тэр өөрийнхөө алдаа, дутагдлаас айдаг болохоороо бусдынхыг байнга эрж хайж байдаг» Маш сайхан хэлжээ!

Мэдээж, тайван байхад эхлээд хэцүү байдаг л даа, харин үүнд суралцаж болно.

 ИЙМ ЗҮЙЛД БЭЛЭН БАЙХАД ЭНЭ Л ТУС БОЛНО.

 Чи сэтгэл дотроо: «Энэ надад ямар ч хамаагүй. Энэ ТЭДЭНД л хамаатай. НАДАД бол хэрэг ч үгүй бас сонин ч биш байна» гэж давтан давтан бодож байгаарай.

Чи энэ нөхцөл байдлыг хөндлөнгөөс яг л кино үзэж байгаа юм шиг харахыг оролдох хэрэгтэй. Зүгээр л ийм хорлонтой хөвгүүдийн тухай кино үзэж байна гээд л бодчих.

Өөрийгөө ямар нэг зохиолын эсвэл киноны гомдооход маш хэцүү гол баатар гээд төсөөлдөө. Жишээлбэл чи «Шрек» киноны гол баатар илжиг байсан бол ийм тохиолдолд юу гэж хэлэх байсан бэ?

Нэг иймэрхүү

 «Хөөе яанаа, би та нарт таалагдахгүй байна гэж үү? Ямар аймаар юм бэ! Одоо ч амар тайван унтаж чадахгүй болох нээ Яанаааа! (ха-ха-ха)»  гэж  инээх байсан байх даа.

Харин Мэри Поппинс яах бол? Тэр ч бараг юу ч хэлэхгүй байх даа. Зүгээр л, хөмсгөө зангидан тэдэн лүү хяламхийснээ – ийм хүмүүжил муутай хүүхдүүд бас байх л юм даа…   

Харин том заан?

Харин зэрлэг овог аймгуудыг судлаач юу гэх бол?

Чамд хамгийн  их таалагддаг киноныхоо гол баатарыг сонгож аваарай, тэгээд хүүхдүүд дахин чамайг гоочлоод эхэлбэл чи өөрийгөө – тэр баатараа байна гээд төсөөлчих. Тэгээд тэр баатар чинь, чамайг удирдаж байхыг зөвшөөрчих. Тэр чиний өмнөөс бүх зүйлийг хийж өгнөө.

Хэрэв чи сандарч тэвдэхгүй тайван байж чадвал, чи өөрийгөө зөв авч явж чадна.

Жишээлбэл:

Эхлээд доромжлон гомдоогчид улам даварч магадгүй. Бүр чанга хашгарч, улам их муухай үгээр булах гэж оролдоно. Харин чи биеэ барьж, тайван байж чадвал тэд удахгүй номхорч чимээгүй болцгооно. Үүний дараа тэд саранд хуцсан нохой шиг л харагдах болно.

Дашрамд хэлэхэд, энэ бүхнийг өдөөж байдаг жинхэнэ доромжлогч-гомдоогч нар маш цөөхөн байдаг. Ангид нэг эсвэл хоёр л ийм хүүхэд байдаг байж болох юм. Бусад хүүхдүүд зүгээр л юу ч бодолгүйгээр, тэдэнтэй нэгддэг.  Тэдэнд бусдыг чичлэх нь эхлээд инээдтэй бас хөгжилтэй мэт санагдаж байдаг. 

Чамайг хохирогч болж  байх үед тэд нар, чамтай ингэж л харьцах ёстой юм байна гэж бодоцгоож байдаг. Харин чи энэ байдлаас  хяналтаа алдахгүй, мундаг гарч  чадвал, тэд нилээд эвгүй байдалд орно.Тэр ч байтугай зарим нь бүр гэмшиж хэлнэ. Тэгээд бүгдээрээ чамайг ихэд хүндлэх болж чамтай найзлахын хүсэх болно.

 

Дахиад нэг зүйл байнаа.

Хэрэв чи өөрийгөө үнэхээр анги хамт олныхоо  ХАМГИЙН МУУ НЬ гэж бодож байгаа бол энд сандарч тэвдэхгүй байх чадвартай байх багадна. Үүнийг ингээд орхиж болохгүй. Ийм итгэл үнэмшилтэй хамт амьдарна гэдэг бол эрүүл мэндэд маш хортой!!!

Энэ тухай чин сэтгэлээсээ ярилцаж болох хүнээ заавал олж аваарай. Ээж , өвөө , ах, багш, эсвэл сургуулийн сэтгэл зүйчтэйгээ ярилцаж болно.

Ярилцахдаа энэ бол шал дэмий зүйл гэдгийг сонсохын тулд биш, харин чамтай хамтран: Чамд ямар сайн талууд байгаа? Чи юу хийхдээ хамгийн мундаг нь? Чи өөрийнхөө ямар зан чанар, дадал зуршлыг өөрчлөхийг хүсдэг тухай, ингэхийн тулд юу хийх хэрэгтэй тухай ярилцах хэрэгтэй. Тэгээд чи өөрийнхөө тухай маш олон сонирхолтой зүйлүүдийг мэдэж авах болно! ! ! ! ! ! ! !

Гомдоогчид өгөх маш сайхан хариу яруу найрагч, гүн ухаантан Гётегийн тухай эртний нэгэн түүхэнд бий. Нэгэн удаа Гёте хотын цэцэрлэгт хүрээлэнд явган хүний зөрөг замаар зугаалж явтал түүнтэй нэгэн овилгогүй онгироо сагсуу хүн тааралджээ.

  • Би тэнэгүүдэд хэзээ ч зам тавьж өгдөггүй! – хэмээн өнөөх увайгүй этгээд бардамнан хэлжээ.
  • Харин би –байнга зам тавьж өгдөг – хэмээн их сэтгэгч хариулаад, мэхийн ёслон зам тавьж өгчээ.