• Монгол хэл
  • English
  • Русский

 Нэвтрэх

Бүртгүүлэх

ХҮССЭНЭЭ АВ! ЗААВАЛ АВ!

29.08.2017 - 20.09.2017

Онлайн сургалт

ЮУ ХҮСЭЭД БАЙГААГАА МЭДДЭГГҮЙ, ЯАГААД ҮҮНИЙГ ХҮСЭЭД БАЙГААГАА БҮҮР Ч МЭДДЭГГҮЙ
ТЭГЭЭД “ХҮСЭХ-МӨРӨӨДӨХ”- ИЙГ ЗҮГЭЭР Л НЭГ САВААГҮЙТЭЛ ЭСВЭЛ БҮР ШУНАЛ, АТААРХЛЫН ТҮВШИНД ОЙЛГУУЛЖ, МӨРӨӨДӨХӨД МӨНГӨ ТӨЛДӨГГҮЙ, ТЭМЭЭ ТУЙЛААД ТЭНГЭРТ ГАРДАГГҮЙ.., ГЭХ ЗЭРЭГ УРАН ЦЭЦЭН ЗҮЙРЛЭЛ НЭРТЭЙ ЯТГАЛГААР ПРОГРАМЧИЛЖ, ЭГЭЛ ХҮМҮҮСИЙГ БАЙГАА БАЙРАНД НЬ ХАДАЖ, ХЭН НЭГЭН СЭРГЭЛЭН ОВТОН ГИШГЭЭД ДЭЭШ АВИРАХ ШАТНЫ НЭГЭН ТАВЦАН БОЛГОЖ ОРХИДОГ.
Гэв ч заримдаа ХҮССЭН ЮМ ХҮЗҮҮГЭЭР .... болох нь бий. Тэр нь ухаад сайтар нягталвал “ХҮСЭЛ” бус “ХҮН ДУУРАЙЛТ” байсан байх ...
ГОЁ АМЬДРАХ ЭРДЭМ УРЛАГ ЯГ ЭНДЭЭС ЭХЭЛДЭГ

Эксперт

Update and Upgrade project

Сэтгэл зүй, хувь хүний хөгжлийн хэсэг

0 $

x

x

x

Баттулга гуай ерөнхийлөгч , Мянганбаяр гуай Казанова, Мелания Гүрний тэргүүн хатагтай, шинэхэн сайдын ард эхнэр “Соронз”- ын ФОТОШОПООР “Хулан”хатанд хувилахыг, хотын баян хатагтай 20 дүү нөхөртэй болохыг, эгэл залуу Цукерберг өдөрт 6 сая доллар хийхийг, энгийн нэгэн судлаач Нобелийн шагнал хүртэхийг хорих эрх хэнд ч байхгүй.

Хүсэл тань хэн нэгнийх бус таных бөгөөд хаанаас чинь ургаад байгааг ухаж чадах аваас хүссэндээ хүрч болдог гэдгийн ойрын жишээг танд хэлж, итгүүлэхэд тусалсан дээр дурдагдсан эрхмүүдэд талархах үүрэгтэй.

Хүсэл биелдэг гэдгийг та одоо харж байна уу? Эсвэл харахгүй байна уу?

Хүсэх зорих талаар их ярьж, их бичиж, энэ сэдэв олон хүнийг алдартай илтгэгч, хүндтэй гуру болгосон. Үнэндээ гоё сэдэв. Би ч мөн ялгаагүй энэ сэдвээр өөрийнхөө итгэж үнэмшдэг философийн байр сууринаас, өөртэйгөө төстэйчүүдэд, өөрөөр хэлвэл ЯАЖ, ЯАГААД гэдэг асуултын хариуг уйгагүй ухаж байдаг, ядаргаатайчуудад зориулж жижиг хэмжээний онол практик хосолсон суралцах материал бэлтгэсэн. Тэгээд ч би өөрөө үүнд суралцсан, үргэлжлүүлж судалсан, надад болон надтай төстэйчүүд хэрэглэсэн, бүтсэн олон тохиолдлоор баталгаажсан.

Гэхдээ бидэнд нэгэн том асуудал тулгардаг:

Тэр нь хүсэх эрхээ хязгаарлах:

Бид дээр дурьдсан эрхмүүд шиг тийм амбицтай хүсэхийг өөртөө зөвшөөрдөггүй, бидэнд уламжлагдсан, хязгаарлагдмал итгэл үнэмшил гэх нэртэй МЕНТАЛ ПРОГРАММААС ангижрах зайлшгүй шаардлага байгааг ухамсарлаагүй цагт өөрийнхөө нөөц боломжоос өчнөөн зуу дахин доогуур амьдарснаа ухаж ойлгосон ч оройтсон байх……..

 Олон сайхан хүүхэд төрүүлж өсгөж, бүгдийнх нь хөлийг дөрөөнд гарыг нь ганзганд хүргэсэн, олон түмэнтэй, нэр төртэй сайхан амьдарсан гэж ярьж, яриулах хангалттай юу……

Тэгвэл тэгээгүй хүн хэн байгаа юм….

 

Ямар нэгэн юмыг хүсч түүнийгээ зорилго болгон араас нь хөөцөлдөж, авч эзэмшихэд бидний амьдралын үндсэн үйл ажиллагаа зориулагддаг. Өдөр бүхэн бид үүнийг л хийдэг биз дээ?

“Хүсэл” хүний эрэлт хэрэгцээнээс үүддэг.

Эрэлт хэрэгцээ гэхээр энгийн юм битгий бодоорой. Энэ бол бидний ДНК дахь программын тухай ярьж байгаа болохоос идэх-эдлэх энэхэн зайг хэлсэн хэрэг бус… Бид тэдгээр эрэлт хэрэгцээтэй төрдөг. Тэрхүү эрэлт хэрэгцээгээ заавал хангадаг. ЗААВАЛ !!!!

ЭЕРЭГЭЭР ХАНГАЖ ЧАДАХГҮЙ БОЛ СӨРӨГӨӨР ХАНГАДАГ.

АЛЬ БОЛОХ “УСГҮЙ” ЯРИХ ҮҮДНЭЭС ШУУД ЖИШЭЭН ДЭЭР ЯРИЛЦЪЯ

 

Жишээ: Хүн бүхэн ЯЛАНГУЯА ЭРЭГТЭЙ ХҮН гэр бүл дотроо тодорхой байр суурьтай байж, хүндлүүлэхийг хүсдэг. Өөрөөр хэлвэл: түүний санаа бодлыг сонсдог, тоодог, түүнийхээр хийдэг байхыг, мөн өөрийн гэх үзэл бодол,орон зай, эрх мэдэлтэй байхыг.

Энэ хүсэл нь “тодорхой, бие даасан, бусдаас ялгаатай хувь хүн байх өөрөөр хэлвэл ХЭН НЭГЭН БАЙХ “ гэсэн хүн бүхний төрмөл эрэлт хэрэгцээнээс  үүдэлтэй.

Та сонссон л байх даа .., хүмүүс муудалцахдаа бие биенийгээ ЧИ МУУ ХЭН ЮМ, ХЭН Ч БИШ БАЙЖ БИТГИЙ …гэж хашгирахыг.., ингэж хэлүүлсэн нөгөөх АА ТИЙМ ҮҮ, ЧАМД ХЭН ГЭДГЭЭ ҮЗҮҮЛЭЭД ӨГЬЕ Л ДӨӨ гэж улайрахыг…

Эрэгтэй хүн энэхүү эрэлт хэрэгцээгээ эерэгээр хангаж чадаагүй эсвэл тийм боломжийг нь хүчээр хязгаарласан тохиолдолд тэр энэхүү эрэлт хэрэгцээгээ сөрөгөөр хангадаг.                                                 Зөвхөн гэр бүл дотор байдаг жишээн дээр ярилцъя.

Тухайлвал архи ууж. Бага зэрэг халж, эсвэл нэлээд согтож, агсан тавьж, бүгдийг айлгаж, бөнжигнүүлж, хэлсэн бүхнээ зөвшөөрүүлж, хэсэгхэн хугацаанд дээр дурьдсан эрэлт хэрэгцээгээ сайтар хангаад авдаг байх нь.

Тэгвэл хүүхэд…, түүнд ч ялгаагүй ТОДОРХОЙ ХЭН НЭГЭН БАЙХ төрмөл эрэлт хэрэгцээ байгаа. Түүний хүүхэд гэдгээр нь шалтгаалж тэрхүү эрэлт хэрэгцээгээ хангах боломж олгохгүй, томчуудын зүгээс туслахгүй бол тэр уг эрэлт хэрэгцээг өөртөө байгаа нөөцийн хэмжээнд сөрөгөөр хангаж эхэлдэг.

Яаж ? хичээлээ тасалж, үл бүтэх хүмүүстэй нөхөрлөж, мансуурч … гэх мэт. Учир нь тэр хүрээлэл дотор түүнийг сонсдог, тэр ХЭН НЭГЭН БАЙЖ чаддаг.

Учир нь иймэрхүү байдалтай болоод ирмэгц томчууд түүнийг анхаарч, тоож, түүний санаа бодлыг сонсож, түүнд тодорхой эрх мэдэл, орон зай олгож эхэлдэг.

Ялангуяа юугаар ч дутдаггүй, жолооч үйлчлэгчээс эхлээд бүх юмтай хүүхдүүд…тэдэнд бие хүн байх төрмөл эрэлт хэрэгцээгээ хангах боломж байдаггүй. Тэд эцэг эхийн хүлээдэг, хүсдэг дүрийг бүтээх, эсвэл тэдний тоглож байгаа дүртэй хоршин тоглох ёстой….Өнөөдөр ичиж цочмоор эвгүй явдлууд, элдэв мансуурах явдлууд хаанаас их гарч байна?

Сандарч цочирдсон, нийгмийн НӨЛӨӨ бүхий статустай хэсгийнхэн “оддын өвчин, энэ тэр бусад” нэр ойлголт зохиож өөрийгөө болон бусдыг хуурдаг…

Эмэгтэй хүмүүс ч мөн ялгаагүй гэр дотроо ХЭН НЭГЭН БАЙХ төрмөл эрэлт хэрэгцээтэй. Тэд түүнийгээ ихэнх тохиолдол эерэгээр хангаж чаддаг. Хайр халамжаараа тэр гэр бүлийн бусад гишүүдийг өөрөөсөө хамааралтай болгож түүгээрээ эрх мэдэл байр сууриа бэхжүүлж чаддаг. Гэвч түүний БИЕ ДААСАН ХУВЬ ХҮН БАЙХ эрэлт хэрэгцээ бусдад өгөх хайр халамжаас гадна, өөртөө зориулах цаг зав, орон зай, бусдаас ирэх хүлээн зөвшөөрөл, хүндлэлгүйгээр бүрэн хангагдахгүй. Хэрвээ тэрээр өөрөө үүнийг ухамсарлаж, эерэгээр хангаж чадахгүй бол энэхүү эрэлт хэрэгцээ сөрөг аргаар хангагдаж эхэлдэг.

Яаж ? Жишээлвэл.., Онош тодорхойгүй өвдөж ..,

одоо та өөртөө цаг зав гаргаж, өөрийгөө тоох боломжтой болж, таны эргэн тойрныхон-таны хайр халамжнаас хамааралтай хүмүүс таныг анхаарч, ямар их үүрэгтэйг ухаарч, танд ч бас өөрийн гэх орон зай, өөртөө зориулах цаг хугацаа, анхаарал халамж хэрэгтэйг ойлгож, үүний үр дүнд багаар бодоход та сувилалд явж “ Би гэх огт тусдаа Бие даасан хувь хүн”-ийхээ эрэлт хэрэгцээг тодорхой хугацаанд хангах байх тийм үү ?  

Та надтай хамт байна уу?

Таны хүсэл бол таны эрэлт хэрэгцээ. Та тэрхүү эрэлт хэрэгцээтэй төрдөг бөгөөд түүнийг хангах үүрэгтэй. Та хүслээ биелүүлэх явдлыг “ЭНЭ ДҮР ТӨРХ БҮХИЙ БИОЛОГИЙН БИЕТЭЙГЭЭР, ЭНЭ АЙЛЫН ХҮҮХЭД БОЛЖ, ЭНЭ АМЬДРАЛД ИРСЭН УЧИР УТГЫН НЭГЭН ТОМООХОН ХЭСЭГ ГЭДГИЙГ УХАМСАРЛАХ Л БОЛОХ НЬ.

ХЭРВЭЭ ТА ШҮТЛЭГТЭЙ ХҮН БОЛ “ЭНЭ ХОРВООД ИРЭХДЭЭ БУРХАНТАЙ ХИЙСАН ГЭРЭЭНИЙХЭЭ НӨХЦЛҮҮДИЙН НЭГ ”- ийг гэж ойлгож болно.

ТЭГЭХЭЭР ХҮСЛЭЭ БИЕЛҮҮЛЭХГҮЙ БАЙНА ГЭДЭГ НЬ БУРХАНТАЙ ХИЙСЭН ГЭРЭЭГЭЭ БИЕЛҮҮЛЭХГҮЙ БАЙНА ГЭСЭН ҮГ. ҮҮНИЙГ ШҮТЛЭГТЭЙ ХҮМҮҮС НҮГЭЛ ГЭЖ НЭРЛЭДЭГ.

Энд танд үтэр түргэн маргах хүсэл төрж магадгүй. “харин эсрэгээрээ хүссэнээ биелүүлэх чинь” нүгэл юм биш үү ГЭЖ ИРЭЭД Л…

Хүлээж бай. Цааш тодорхой болно…