• Монгол хэл
  • English
  • Русский

 Нэвтрэх

Бүртгүүлэх

Илтгэх ур чадвар дэндүү чухал

07.04.2017 - 09.04.2017

Онлайн сургалт

Үргэлжлэх хугацаа 3 өдөр

Үг бол хамгийн хүчирхэг зэвсэг. /Аристотель/
Бид үгийг гайхамшигтай сонгож хэрэглэж чадаж байгаа хүнийг бишэрч хүндэлдэг. Оновчтой сонгож,чадварлаг хүргэж чадсан ҮГ бусдыг сэргээж, ажил амьдралдаа эргэлт хийх агуу шийдвэрийг гаргахад хүргэж, эзэндээ амжилт ялалт хоёрыг зэрэг авчирдаг. Энэхүү хүчирхэг зэвсгийг хэрэглэж, эзэмшиж сурах нь амжилтын трамплин болно.

Эксперт

Update and Upgrade project

Бизнес, хувь хүний хөгжлийн хэсэг

0 $

x

x

x

Илтгэл, презентаци тавих, олны өмнө үг хэлэхэд гаргадаг нийтлэг алдааг боловсруулах.

  • “Амжилтгүй болвол яана”, “потенциалгүй харагдах вий” ,”мартчих вий”, “мэдлэг дутах вий”, “… бусад айдас түгшүүрийг боловсруулах
  • Өөрийнхөө илтгэх, ярих одоогийн түвшинд аудит хийж, сул талыг арилгаж, дутагдаж буй чадварыг хөгжүүлэх арга техникүүд
  • Өөрийн карьерын зорилго, гадаад дотоод нөөцөд тохирсон илтгэх ярих жанр, дүрийг сонгож, суралцаж, хөгжүүлэх чиг хандлагаа тодорхойлох
  • Богино хугацаанд төвлөрч, цэгцэрч, өөрийнхөө болон танхимын долгионыг барьж авч дүрд орж сурах

Презентаци, илтгэлийн бүрэлдхүүн

  • Төгс илтгэл, ярианд заавал байх бүрэлдхүүн хэсгүүд, тэдгээрийг оновчтой хувварилж, бэлтгэж, танхимын анхаарлыг төвлөрүүлж, эерэг эмоци дуудах арга хэрэгслүүдийг үр дүнтэй хэрэглэх
  • Тухайн тодорхой аудитори нөхцөл байдалд тохируулан илтгэлийн стиль манерт засвар оруулах, ААА дүрэм
  • Илтгэлийн гол зорилгыг хэрэгжүүлж, танхимыг шийдвэр гаргах, үйлдэл хийхэд сэдэлжүүлэх
  • Илтгэл, ухуулга, сурталчилгааны үндсэн техникүүд

“Body language” хэрэглэх чадвараа хөгжүүлэх

  • Бие суллах, өөрт зохимжтой, үр дүн шуурхай өгдөг якорь хэрэглэж хэвшүүлэх арга техник
  • Итгэл үнэмшилтэй гаднах дүр төрх, харц, хөдөлгөөн, поза, дохио зангааг сонгож хэвшүүлэх арга техникүүд

Дуу хоолойтой ажиллах

  • Илтгэл ярианы үед дуу хоолойны чанга сул, өргөлт үг хэлний хурдыг тохируулах
  • Хоолой сааралтах, дуу чичрэх, олон дахин давтах зэрэг сандрал, стрессийг боловсруулж, хувиргах

Аудиторийн уур амьсгал, реакци хариу үйлдлийг төсөөлөн тооцоолж урьдчилсан боловсруулалт, явц дундын боловсруулалт хийх

  • Сонсогчдын эмоциональный реакцтай ажиллах арга хэрэгслүүд, сөрөг санаа зорилготой асуулт, санал хүсэлтийг  хаах техник
  • Үгүйсгэх, эсэргүүцэх хандлага зорилготой сонсогчидтой танхимтай ажиллаж сурах

Хүч нэмэгдүүлэх материал бэлтгэх

  • Үнэ цэнэ нэмэгдүүлэх слайд болон бусад тараах материалыг бэлтгэж сурах
  • Флип Чарттай ажиллах болон чарт райтинг дүрэм

Таны үр дүн: 

  1. Богино хугацаанд чухал ач холбогдол бүхий илтгэл яриаг чанартай хурдан бэлтгэж сурах.
  2. Үндэслэл уялдаатай (логиктой) итгүүлж үнэмшүүлэх техникийг эзэмшинэ.
  3. Өөрийн санаа зорилгыг шийдэмгий, үндэслэл сайтай, зоригтой, дэгжин хүргэж сурах.
  4. Сонсогчид болон олон нийтийн сэтгэл хөдлөлийг удирдаж, урам зоригийг сэргээж өөрт хэрэгтэй шийдвэр гаргалт руу хөтөлж сурах.
  5. Тоо хэмжээ, статус боловсрол соёлын түвшингийн ялгаа бүхий төрөл бүрийн сонсогчид, танхимтай ажиллах арга барилд суралцана.
  6. Туршлагатай, өөртөө итгэлтэй, харизматичный илтгэгч болох тусгай арга, техник дасгалуудыг эзэмшиж, хэрэглэж, мастер илтгэгч болон хөгжих.