• Монгол хэл
  • English
  • Русский

 Нэвтрэх

Бүртгүүлэх

ГОЁ АМЬДРАХ ЭРДЭМ УРЛАГ

22.04.2017 - 06.05.2017

Онлайн сургалт

Лекц

Та:
• Амьдралынхаа эрхэм зорилготой нийцтэй амьдармаар байна уу ?
• Жинхэнээсээ утга учиртай, үнэн, халуун дотно харилцааг тогтоож цэцэглүүлмээр байна уу?
• Санхүүгийн зорилтуудаа амжилттай шийдвэрлэж, сэтгэл тэнэгэр, цээж уужим алхмаар байна уу?
• Өсмөөр, дэвжмээр, дараачийн түвшинд гармаар байна уу?

Эксперт

Update and Upgrade project

Бизнес, хувь хүний хөгжлийн хэсэг

0 $

x

x

x

Та 2017 оныхоо төлөвлөгөөг гаргачихсан л байгаа байх.

Цаг хугацааны өндөрлөгөөс эргэж харах мөчид

Хүсэл мөрөөдлийн ихэнх биелээгүй

Хүрэх өндөрлөгийн талд нь ч очоогүй

Алдсанаа нөхөх хугацаа нэгэнт байхгүйг ухаарвал хичнээн уйтай вэ?

Би эмчийн мэргэжил эзэмшснийхээ хувьд энэ явдлыг нэлээд удаа ажиж билээ.

Иймээс та өнөөдрийг хүртэл эрх чөлөөтэй, итгэл төгс амжилттай хүний тоонд өөрийгөө багтааж хараахан чадахааргүй байгаа бол, таны харилцаа хүрээлэл дөнгөтэй мэт жилээс  жилд нөгөө л байрандаа  заагалтаж, эсвэл таныг  үе үе, заримдаа бүр огцом огцом боломжоосоо хамаагүй  доогуур амьдарч байна гэх бодол зүсэх мэт ширхийлгэн хорсгож байвал

Та миний шинэ оны эхний бүтээл САЙХАН АМЬДРАХ ЭРДЭМ УРЛАГ цуврал хичээлд заавал оролцоорой. Би сургалтаа практик амьдралын туршлага, академик мэдлэг мэргэжилтэйгээ хослуулж ойлгоход хэрэглэхэд төвөггүй байхаас гадна үлдэцтэй , үр өгөөжтэй болгохын тулд анхаарал, хүч, сэтгэл, зүтгэлээ хайргүй зориулж танд болон таны үнэт хөрөнгө цаг заванд хүндэтгэлтэй хандаж УСГҮЙ ХИЙХИЙГ ХИЧЭЭСЭН БОЛНО.

Мэдлэг бол өгөгч хүний зүрхнээс авагч хүний зүрхэнд хүрч буй энерги бөгөөд бодит зүйл, үйл явдал болох туйлын эрмэлзлэлтэй, бүтээх агуу их потенциалтай хүч гэдгийг бүх ухаанууд нэгэн дуугаар хүлээн зөвшөөрсөн билээ.

Getting-results

5 ХОНОГИЙН ДАРААХ ТАНЫ ҮР ДҮН:

 

  • Чухал зүйл дээрээ сайн төвлөрч, илүү урам зоригтой, хөг хэмнэлтэй болно.
  • Өөрийнхөө энерги эрч хүчийг удирдаж, нөөцөлж , хэрэгтэй зүйлд бүтээлтэй зарцуулж сурна.
  • Хэцүү цагт хэрэглэдэг өөрийгөө удирдах, уужруулах, хөргөх арга техникийг сурч өөртөө итгэлтэйгээр ажил амьдралын аливаа бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэж сурна
  • Өөрийнхөө дотоод нөөцөд хүрч, гаргаж хэрэглэж сурна
  • Бусдын зорилго сэдэлт, эрэлт хэрэгцээг мэдэрч, таньж харилцаа хамтын ажиллагаагаа сайжруулж , үр бүтээлжүүлж сурна
  • Өөрийнхөө төдийгүй бусдын айдас, эргэлзээний учир шалтгааныг нээж илрүүлж , амжилт хөгжилд нь саад болж буй дотоод хаалтыг , тоормозоос ангижирахад тусалж сурна.
  • Хамгийн чухал нь өөрийгөө илүү ойлгож, бодол санаагаа удирдаж, өөртөө ашигтай байрлалаас аливаад хандаж чаддаг болно.