• Монгол хэл
  • English
  • Русский

 Нэвтрэх

Бүртгүүлэх

ЧАМТАЙ ХЭН Ч НАЙЗЛАХГҮЙ БАЙГАА БОЛ ЧИ ЯАХ ЁСТОЙ ВЭ….

24.06.2017 - 07.07.2017

Сургалтууд

Амралт-Сургалт

Хүүхэд сургуулийн хөтөлбөр программаар олж авах боломжгүй мэдлэг дадлагууд болох
-Өөрийгөө ойлгох, бусдыг ойлгох, бусдад өөрийгөө ойлгуулах
-Таагүй нөхцөл байдлаас стресс багатай, сөрөг үр дагаваргүй гарч сурах
-Шинэ орчин нөхцөлд хялбар дасан зохицож
-Аливаа бэрхшээл, амаргүй нөхцөл байдлыг тайван хүлээж авч, өөрт ашигтай стратегийг сонгож хэрэглэж чаддаг болох,
-Өөрийнхөө айдас түгшүүрийг илэрхийлж, бусдаас тусламж зөвлөгөө хүсч сурах зэрэг аз жаргалтай, тэгш дүүрэн амьдрахад нь тустай амин чухал мэдлэг дадлагыг олж авахад туслах зорилготой, мөн дэлхийн одоо ба ирээдүйн хөгжилтэй холбоотой мэргэжлүүд, ажил бизнесийн тухай танин мэдэхүйн хөтөлбөрүүдийг багтаасан, сэтгэл зүй, харилцаа, хувийн зохион байгуулалт,ахуйн болон амралт, аяллын олон талт мэдлэг, чадвар, дадлагыг олж авах, өөрийгөө нээх, олоход зориулагдсан сургалт-амралт-хөдөлмөр хосолсон цогц хөтөлбөр бөгөөд 2017-06-24 өөс 2017-07-07 ны хооронд ганцхан удаа зохион байгуулагдана.

Нас 10-16
Хүүхдийн тоо хязгаартай
Хаяг: Тэрэлж дэх "Их Монгол" Жуулчны бааз, Цонжин Болдог, "Хайрын бэлэг" амралтын цогцолборт явагдана.

Эксперт

Update and Upgrade project

Хүүхдийн боловсрол хөгжлийн хэсэг

0 $

x

x

x

Найз нөхөдтэй байх үнэхээр гоё шүү. Томчууд хүүхдүүдийн хэнийх нь хувьд ялгаагүй  сайн найз нөхөдтэй байхад сурах, тоглох, амьдрах бүгд хөгжилтэй сонирхолтой байхаас гадна хэцүү зүйл тохиолдсон ч амархаан даван туулж, стресс ядаргаа хурдан тайлагдаж байдаг, тиймээ? Бүх амьдралынхаа  туршид найзалсан ч огт уйдхааргүй дотны бүүр үнэхээр итгэлтэй  нэг хоёр найзтай бол бүр ч сайхан. Тэднээс гадна, тийм дотно биш ч гэсэн зүгээр л олон найзтай байх бас гоё. Зарим нэг нь жаахан хорлонтой байсан ч яахав, тэдэнтэй тоглож болно шүүдээ. Хэрэв хэрэлдвэл удахгүй эвлэрч чаддаг байхад л хангалттай.

Ер нь сайн найз нартай байна гэдэг үнэхээр том аз жаргал.

Харин БАЙХГҮЙ бол яах вэ ?

Хэрэв танайх саяхан шинэ хотод нүүж ирсэн, эсвэл чи шинэ сургуульд шилжиж орсон бол ? Шилжиж ирээгүй боловч хуучин сургуульд чинь чиний хувьд нэлээд хэцүүхэн байгаа бол ? Завсарлагаанаар бүгдээрээ бөөгнөрч, эсвэл хэд хэдээрээ нийлэлдэж, харин чи л цор ганцаараа байдаг бол яах вэ?

Энэ харин их таагүй зүйл шүү. Ёстой жинхэнэ ЗОВЛОН. Үүнийг өөрчлөх, баяр хөөртэй, нөхөрсөг уур амьсгал бүрдүүлэхийн төлөө ямар нэг зүйл хийх л хэрэгтэй болно доо.

Хэрэв дээр хэлсэн бүхэн чиний тухай биш,

Чи өөрийнхөө тухай чин сэтгэлээсээ өөрөөсөө нууж хаалгүй бодож-бодож, би:

гэж итгэлтэй хэлж чадаж байгаа боловч найз нөхөд байхгүй ганцаардмал гунигтай байгаа бол чамд  дараах дөрвөн дутагдлын аль нэг нь байж байж магадгүй:

Тэдгээр нь энэ байна.

 

 

 

 

 

 

 

НЭГДҮГЭЭР АЛДАА: ИЙМ Л БАЙХ ЁСТОЙ ГЭЖ БОДОЖ ЯВДАГ 

Бид энэ тухай, зарим хүүхдүүд дооглоод гоочлоод байдаг тухай ярих үед тодорхой болгосон шүү дээ. Хэрэв чи «Хэн ч надтай найзалдаггүй, яагаад гэвэл би сурлага муутай», эсвэл «яагаад гэвэл би спортлог биш», эсвэл «яагаад гэвэл манайх тийм ч баян биш» гэж бодоод л эхлэх юм бол – баларлаа л гэсэн үг.

 

Тэгээд  дараа нь өөртөө найз байхгүй талаар бодож гуниглах хэрэггүй…

! ҮНЭНДЭЭ БОЛ

Хүмүүс бие биетэйгээ спортлог, ухаалаг, сайн зодолддог, загварлаг, царайлаг, баян энэ тэрээс нь болж найзалдаггүй. Хэрэв тийм байсан бол бүгд л зөвхөн тийм онцгой мундаг хүмүүстэй найзлах байсан биз, гэтэл хүн бүхэн олон янзын найзуудтай байгааг харж байна.

ЗАРИМ  СПОРТЛОГ БИШ, ТААРУУХАН СУРДАГ, ДЭЛДЭН, БАЯН БИШ, ГАНГАН БИШ ХҮҮХДҮҮД ХИЧНЭЭН ОЛОН ГОЁ ҮНЭНЧ, ХӨГЖИЛТЭЙ НАЙЗУУДТАЙ БАЙГААГ ЧИ ХАРЖ Л БАЙГАА….

Харин эсрэгээрээ, янз бүрийн «одод» ойр дотны найз нөхөдгүй байх нь тиймч цөөнгүй. Магадгүй тэдний шинхэнэ найзуудыг нь шинэ найзууд нь шахаад гаргачихдаг ч байж болох юм. Бас «одод» өөрсдөө найзалж чадахаа больчихоод, хэнд ч итгэдэггүй болсон байж ч бас болох юм. Ийм учраас хэрэв чи «од» биш, жирийн хүүхэд, тэгэхдээ өөрийн гэсэн ганц нэгэн дутагдалтай, бас өвөрмөц зүйлтэй бол – ЭНЭ ЧИНЬ ХАРИН Ч САЙН МЭДЭЭ. Ихэнхи хүмүүс чамтай л адилхан байдаг. Харин адилхан хүмүүс хоорондоо үерхэж нөхөрлөхөд амар хялбар байдаг юм!

ХОЁРДУГААР АЛДАА: ОРОЛДООД Ч ХЭРЭГГҮЙ

Үе тэнгийхэнтэйгээ найзлахад жаахан бэрхшээлтэй хэцүү санагдангуут зарим хүүхдүүд, тэдэнтэйгээ хариЛцахаа бүр болихоор шийддэг. Өдөржин компьютерийн ард сууж ганцаараа тоглож цагийг өнгөрөөх сайн шийдэл ёстой биш шүү.

Харин юу гээч ? Компьютер – бол их амархан найз . Хаашаа ч яваад алаг болохгүй, юу хий гэнэ тэрийг л хийдэг,  чамтай маргахгүй,  чамд гомдохгүй.  Чатлаж харилцаж болно л доо, тэнд чамайг хэн ч харахгүй,  хэн ч мэдэхгүй,  тийм учраас тийм ч аймшигтай биш. Ёстой догь! Тэгээд ямар ч асуудалгүй.

Энэ бол гарц бишээ.  Математикийн даалгаварт өгсөн ямар нэг бодлогыг бодоход хэцүү байна гэж төсөөлөөд үз дээ.

Тэгэхэд чи: энэ амархан биш юм байна, энийг бодохоо болъё! Тэрний оронд нэгдүгээр ангийн хялбархан бодлогыг бодчихъё гэж байгаатай адилхан шүү дээ. Тийм ээ ?

Энэ нь зүгээр л цаг заваа дэмий үрсэн хэрэг болно. Иймэрхүү байдлаар энгийн хялбархан бодлогуудаа бодчихоод бусдыг нь хойш тавиад байх юм бол тэдгээрийг нөхөж гүйцэхэд улам л хэцүү болно.

Шууд л эхнээс нь хэцүү бодлогоныхоо учрыг олчихвол дараа дараачийнх нь ойлгож хийхэд хялбар болдог тийм биз дээ?

Хүмүүсийн харилцаа ч бас яг ийм л байдаг. Чи хэдий хэр их хугацааг компьютертэйгээ өнгөрөөнө, тэр хэмжээгээр хүмүүстэй танилцаж, найзалж, харилцахад улам л их хэцүү болно.

Жил ирэх тусам л бүүр хэцүү болно. Ингэж хүнд байдалд орохын хэрэг огт байхгүй.

Тиймээс одоо шууд л шийдээд, зориг зүрхээ жаахан чангалаад хүмүүстэй харьцаж, найз нөхөд бололцоод, болохгүйтэй нь зүгээр л ойлголцоод сурчих.

 АЛИВ, ОДОО ШУУД Л ЭХЭЛ !

ГУРАВДУГААР АЛДАА: ХЭТЭРХИЙ ИХ ХИЧЭЭХ                      

Чи хүүхдүүдтэй найзлахыг үнэхээр их хүсдэг. Чи энэ тухай байнга л бодно. Чи, хүүхдүүдтэй найзалж, тэдний дунд орохын тулд юу ч хийхэд бэлэн. Чи найзлахыг хүсч байгаа тэдгээр хүүхдүүд шигээ хувцаслаж, ярьж, адилхан болохыг байдаг хүчээрээ хичээдэг.

Чи байнга тэдний ойр хавиар эргэлдэж, тэдэнд юугаар ч хамаагүй тусалж, өөрийнхөө хайртай хэрэгтэй зүйлийг бэлэглэх, тэднийг бүх мөнгөөрөө дайлахад ч бэлэн байж , тэдний хэлсэн үг, чам руу харсан харцыг хүртэл хэт анхаарч, эмзэглэж боддог.

Тэдний хэн нэг нь чамтай ганц хоёр үг солингуут л чи түүнийг «миний найз» гэж нэрлэж эхэлнэ. Чи найз нөхөдтэй болохын тулд чамаас хамааралтай бүхнийг хийж байдаг.

ҮНЭНДЭЭ БОЛ

Хэрэв чи яг ийм байдалтай байгаа бол чамайг хэн ч найзаа болгохгүй. Хамгийн сайндаа л        « зараалд гүйдэг жаалхүү» эсвэл «тэднийг дагаад л явж байдаг охин » болно. Тэгээд ямар ч үед тэд чамайг хөөж тууж эсвэл гомдоож магадгүй.  Ийм «үерхэл нөхөрлөл» чамд таалагдахгүй, үүнийг мэдэж ав. Үерхэл нөхөрлөл – бол эн тэнцүү хүмүүсийн харилцаа юм. Түүнийг гуйж ч эсвэл хичээж зүтгэж олж авдаггүй юм.

Бас бүгдийг KFC-д эсвэл Шангрилад урьж дайлж өөрөөр хэлвэл худалдаж авч чадахгүй.

Тайвшир.

Чиний найз нөхөд болох хүүхдүүд чамаас зугатаад явчихгүй. Хэн нэг нь хамгийн ойр дотны найзаа цэцэрлэгт байхдаа олсон байдаг бол зарим нь дээд сургуульд суралцаж байхдаа олсон байх жишээтэй. Ийм явдал чамд ч гэсэн тохиолдож болно, одоо биш бол маргааш, маргааш биш бол жилийн дараа жинхэнэ дотны найзаа олж болно. Харри Поттер 11 жил, Хогвартс-т элсэн ортлоо найз нөхөдгүй байсан. Түүнд амаргүй байсан нь мэдээж, гэвч тэр үеэл ахынхаа найз нарт долигонож, эсвэл тэдэнтэй адилхан байхыг хүсээгүй.

Гэвч дараа нь тэр найзуудаа олсон, ямар мундаг сайн найз нарыг гээч! Үерхэл нөхөрлөлд бэлэн бай, гэхдээ найзлах гэж бусдыг залхаах хэрэггүй. Хэнтэй ч адилхан болох гэсний хэрэггүй.

ЖИНХЭНЭ найздаа чи,  яг одоо байгаа оригоороо л хэрэгтэй байх болно.

ДӨРӨВДҮГЭЭР АЛДАА: «БҮХ ЗҮЙЛ МИНИЙ ХҮССЭНЭЭР БОЛЖ БАЙХ ЁСТОЙ!»

Зарим нэг хүүхдүүд бусадтай эн тэнцүү харьцаж чаддаггүй учраас тэдэнтэй найзалж чаддаггүй. Дандаа л командалж байдаг. Зөвхөн  өөртөө л  таалагдсан тоглоомыг тоглоно. Найзуудыгаа  дандаа л өөрийнхөө хүссэнээр байлгах гээд байдаг. Байнга л өөрөө ярьж бусад сонсож байхыг хүсдэг. Өөрийг нь шог хошин юм ярихад нь бусад хүүхдүүд инээлдэж байх ёстой гэж шаарддаг.

Тэгээд бас болоогүй бүх тоглоомонд зөвхөн ялж байхыг хүсдэг. Харин тэдэнд командлах боломж олгохгүй бол гомдож, маргана эсвэл явааад өгнө. Тэд хэн ч тэднийг ойлгодоггүй, хэн ч тэдэнтэй найзлахыг хүсдэггүй , тэдний ангийнхан бүгдээрээ усан тэнэг учраас түүнд найз олдохгүй байгаа юм шиг бодоцгоож байдаг,

ҮНЭНДЭЭ БОЛ

Үерхэл нөхөрлөл бол эн тэнцүү эрх тэгш харилцаа харилцаа гэж бид өмнө нь ярьсан .             

Үерхэл нөхөрлөл – хэн нэгэнд нь илүү биш, бүгдэд нь ижилхэн таатай гоё  байх ёстой. Чамайг бусад хүүхдүүд сонсдог байгаасай гэж хүсдэг биз дээ тэгвэл бусад хүүхдүүд ч бас ингэж хүсдэг. Чи тоглоомын ялагч мундаг баатрын  дүрд нь тоглох дуртай бол бусад чинь бас мөн л тэр дүрд тоглохыг хүсдэг. Чи гайхалтай санаа олсон гэж бодож байхад бусад хүүхдийн олсон санаа тэдэнд өөрсдөд нь мөн л гайхалтай байдаг байхгүй юу? Чи дарга биш найз  гэдгээ мэдэж байх хэрэгтэй. Бусад хүүхдүүд юу санал болгож байгааг сонсож бай, тэднээс сонирхолтой сонин хачин зүйл олж болно шүү дээ.

Тоглоод хожигдож ялагдвал гоншигонохгүй байж сур – энэ ямар дэлхийн аварга шалгаруулах тэмцээн биш, зүгээр л найз нөхөдтэйгээ тоглож байгаа тоглоом  шүү дээ!

Одоо чи эдгээр алдаануудын аль нэгнийг нь гаргадаг үгүйгээ сайтар бодоод үз дээ. Хэрвээ гаргадаг бол засах хэрэгтэй шүү, тэгээд л найз нөхөд олонтой болно.

ЧАМД ТУС БОЛОХ ХЭД ХЭДЭН ЗӨВЛӨГӨӨ ЭНЭ БАЙНА:

  • Шинэ хүүхдүүдтэй танилцахын тулд ямар нэг амттай зүйлээр – чихэр ч юм уу эсвэл бохиор тэднийг дайлж болно. Эсвэл гадаа бөмбөгөө, өнгөт шохойгоо ч юм уу дундаа хэрэглэхээр тавьж болно. Эцэг эхтэйгээ амарсан газрынхаа жижигхэн дурсгалын зүйлийг ч авч ирж болох юм.

ГЭХДЭЭ ДАРААХ ЗҮЛИЙГ САЙН САНАЖ ЯВ:

Энэ бүхэн зөвхөн сайхан танилцах гэсэн л алхам шүү.

Үерхэл нөхөрлөлийг чихэр жимсээр, бэлгээр, эд зүйлээр худалдаж авах гэж санах хэрэггүй!

  • Өөрийхөө тухай, өөрийн сонирхдог зүйлийн тухай ярьж өгөх хэрэгтэй.

Хэрэв ирээдүйн найз чинь чиний тухай юу ч мэдэхгүй бол,чамайг яаж олох юм ? Хааяа сургууль дээрээ өөрийн цуглуулганаас зарим нэг зүйлийг, эсвэл сонирхолтой ном зохиол, мөн спортын дугуйланд хичээллэж байсан гэрэл зураг, бүр хайртай муурныхаа зургийг авч ирж бусдад үзүүлж сонирхолтой хөгжилтэй яриа өрнүүлж болно ш д.

Хүүхдүүдийн дунд чамтай адилхан зүйл сонирхдог хүүхэд заавал байдаг юм шүү.

  • Хэрэв чамайг гоочлоод, гомдоогоод байвал юуны өмнө үүний учрыг нь олох хэрэгтэй. Сайн хүүхдүүдийн хэн нэг нь чамтай найзлахыг хүсэж байгаа ч бусад хүүхдүүдтэй асуудалтай үед тэд шууд энэ санаагаа чамд илэрхийлэхгүй.

Олон хүүхдийн эсрэг болох, явах зүрх зориг тэр болгонд байдаггүй. Чамаас тэднийг салаад явмагц л тэр чамтай найзлах санаагаа ямар нэгэн аргаар ойлгуулна.

  • Хэрэв хүүхдүүд дотроос хэн нэг нь чамд таалагдаад, чи яриа өдөх аргаа олохгүй байгаа бол, тэр хүүхдийн сайн мэддэг болон сонирхдог зүйлийн тухай асууж болно. Эсвэл, сайхан үгээр магтаж бас болно. Харин долигонож (гуравдугаар алдааг сана!) болохгүй – зүгээр л чухам юу нь чамд жинхэнээсээ таалагдаж байгааг л хэлээрэй.
  • Анхны харилцаа тогтонгуут түүнийгээ цааш нь үргэлжлүүлж сурах хэрэгтэй. Шинэ танилыг чинь хэн гэдэг, юу сонирхдог, хаана амьдардаг, ямар тоглоом тоглох дуртайг нь асуугаарай. Утасныхаа дугаарыг солилцохыг ч бас санал болгож болно.

 

  • Тэр чиний сонирхолыг татаж байгааг нуугаад хэрэггүй, гэхдээ хэтэрхий их наалдаж залхаах шаардлагагүй. Хэрвээ сайхан найзууд болж чадаагүй бол яахав, тэр чиний жинхэнэ найз биш л байж . Жинхэнэ сайн найзтайгаа уулзаж нөхөрлөх цаг өмнө чинь байж л байгаа. 

хүүхдийн амралт сургалтын үеэр ярилцаж, эзэмших сэдвийн фрагмент……