• Монгол хэл
  • English
  • Русский

 Нэвтрэх

Бүртгүүлэх

БИЕИЙН ЖИНГ ЕР НЬ БОЛ МЭДЛЭГЭЭР УДИРДДАГ …..

24.04.2017 - 24.05.2017

Онлайн сургалт

онлайн ( аудио,видео )

БИДНИЙ БИЕ ТАРГАЛАХЫГ ДУРТАЙ НЬ АРГАГҮЙ ТҮРГЭХЭН ХИЙЧИХЭЭД,
ТУРАХЫГ НЬ ҮХЭН ХАТАН ЭСЭРГҮҮЦЭХИЙН УЧИР ЮУНД БАЙНА ? ТА ЕР НЬ БОДОЖ ҮЗСЭН ҮҮ ?

Эксперт

Update and Upgrade project

Эрүүл мэнд, хувь хүний хөгжлийн хэсэг

0 $

x

x

x

Мэдлэгээр биеийн жингээ удирдах  ТУХАЙ энэхүү мэдлэгийг сонирхон уншиж байгаа танд баяр хүргэе. 

Энэхүү чухал хэрэгцээт мэдлэгийг анагаах ухаан, түүний дотроос  физиологи, патофизиологи, эндокринологи , хоол судлал, сэтгэл судлал, биохими, биофизик, биеийн тамир- фитнес болон бусад  олон  салбарын шилдэг мэргэжилтнүүдийн мэдлэг туршлага болоод  биеийн илүүдэл жингээс салах, эрүүл,  чийрэг, эрх чөлөөтэй  байхын төлөө хөрөнгө, хүч,  цаг заваа хайргүй зарж алдаж онож, баярлаж, цухалдаж, арга тасарч эсвэл амжилтад хүрч арга учраа олсон олон арван туршлага , бодит амьдралын түүх, шинжлэх ухааны судалгаа, туршилтууд, өнөөдрийг хүртэл дэлхийн хүн төрөлхтний түүхэнд хуримтлагдсан хамгийн  шилдэг ололт туршлагуудыг нэгтгэн дахин дахин туршиж, боловсруулж, энгийн ойлгомжтой, хүртээмжтэй бөгөөд хамгийн гол нь ойлгох болоод хэрэглэхэд төвөггүй, хүмүүний бодит амьдралын өдөр тутмын хэм хэмнэлд зохиролтой  байж нэгэн удаагийн арга хэмжээ болоод өнгөрөх бус насан туршийн амьдралын хэв загвар, үр хойчдоо өвлүүлэх чухал мэдлэг , том соёл байх талаас нь ихэд анхаарч урт удаан хугацааны хөдөлмөр,  үнэн сэтгэл, эерэг хандлага, уншиж ойлгоод хэрэглэж чадсан хэн бүхний 100% хүрэх амжилтыг өмнөөс нь төсөөлж, догдолж бичсэн бөгөөд зүгээр нэг мэдээллийн цуглуулга биш бүтээгчдийн зүрхнээс таны зүрхэнд очиж буй энерги мөн болноо.

            Энэхүү бүтээлд цоо шинээр нээж олсон гайхамшиг огт байхгүй бөгөөд цаг хугацааны сорилтыг давж  хүмүүний хүсэл шаардлага хэрэгцээг хангадаг болох нь амьдралаар батлагдсан мэдлэг туршлагыг эмхтгэн өнөөгийн цаг үе, амьдралын хэв загварт ойртуулан ойр дөт энгийн хэлбэрт оруулж эмхтгэсэн цогц мэдлэг юм.

Тэрч бүү хэл үүнийг бичихдээ шинжлэх ухааны үг хэллэг нарийн явдлын тайлбарыг хэрэглэхээс аль болох зайлсхийсэн бөгөөд шинжлэх ухааны шүтэн бишрэгч фанатын хувьд энэ нь заримдаа циркийн хүнд трюкийг хүүхэд дууриаж тоглож байх шиг өхөөрдөм бас эвийлэм санагдаж байсныг нуугаад яахав.

Энэхүү чухал хэрэгцээ бүхий цогц мэдлэгийг эмхтгэн боловсролын хөтөлбөр болж таны гэрт очиход үнэтэй хувь нэмэр оруулсан Джон Габриэль, Лаура Сильва, Гарена , Михаил Алексеев болон АНУ –ын боловсролын байгууллагуудын судалгааны материалуудыг уншиж ойлгох, статистик мэдээллүүдийг шинжлэх, дүгнэх талаар онцгой их тусалж зарим асуудлаар цоо шинэ мэдлэг туршлага өгсөн нэрт эрдэмтэн Ганс Селье, мэдээллээр ивээн тэтгэсэн Рожер Мак Махон нарт гүн талархал илэрхийлье. Дээр дурдсан хүмүүсийн бүтээл туурвилыг уншиж тэднээс суралцалгүйгээр энэхүү бүтээл төрөхгүй байсныг шууд хүлээн зөвшөөрнө.

Энэхүү курс танд илүүдэл жин буюу “ӨӨХ “ хэмээх “ ДАЙСАН “ –с үүрд хагацахад хэрэгтэй бүхнийг өгнө.

Та энэ удаа төрсөн биетэйгээ үзэлцэж,  өлсгөж, ядрааж , өвтгөж , цагдалгүйгээр мөнгөө бус ӨӨХӨӨ шатаана.

21-р зууны өдгөөгөөс эхлэн бид урьд нь болоод байснаараа цааш явах боломжгүй болсныг зарим нь мэдэж зарим нь мэдэрч байгаа. МЭДЛЭГТЭЙГЭЭР ЭСВЭЛ УХАМСАРТАЙГААР сонгох , хийх, ярих тэр ч бүү хэл бодох шаардлагатай болсон.

Мэдлэг ……..” жинхэнэ мэдлэг”    хүн төрөлхтний түүхэнд хамгийн их үнэлэгдэх тэр цаг үе рүү би хэдийнээ алхаж орсон. Таны мэдлэгтэйгээр эсвэл эс мэдэж  хийсэн сонголт, хэлсэн үг, бодсон бодол таны өнөөдрийн бодит байдлыг бүтээлцдэг байх нь,.

Та огтхон ч залхууралгүй гүрийж байгаад өгөгдсөн материал болгонтой ажиллаарай.

Үүнээс илүү амар хялбар замаар бид өөрийнхөө тухай ийм олон талт цогц мэдлэгийг олох боломж гарахгүй бөгөөд үүнээс өөр замаар таргалалт гэдэг аюулаас бүрэн дүүрэн хагацахгүй?

Та сайн ойлгов уу???

Мэдлэгээс өөр аргаар та турахгүй, эсвэл турснаасаа илүүтэйгээр буцаад таргална. Биеийнхээ жинг зөвхөн мэдлэгээр удирдана.

Мөнгөөр удирдсан нь шулуухан санагдаж мэдлэг гэдэг үг таны залхууг эсвэл эгдүүг хүргэж  байвал та энэ сэдвийг зүгээр л хаагаад хаа нэгтээ дараа нь олох газар хадгалчих. Жаахан туршлагажаад ирэхээрээ та үүнийг хайна.

Насаараа баян, эрх мэдэлтэй явж хүний амьдралын хамаг л жаргал цэнгэлийг эдэлж яваа  сайн найз маань “ Мэдлэгийн хүч гэж мөнгө, эрх мэдлэгийг хол хаясан хүч,  мэдэхийн таашаал гэж идэх, эдлэх,  дурлахыг хол хаясан агуу таашаал байдаг юм баина“ гэж хэлсний учрыг анаашны онигоонд гардаг шиг  ихээ сүүлд ухаж билээ.

Энэ хөтөлбөрийг яг 4 долоо хоногт хэрэгжүүлэхээр тооцоолсон. Өчнөөн жил сараар үзээд үзээд барж чадаагүй илүүдэл жингээсээ 4 долоо хоногт салчих юм биш биз ??? за даа юу л бол гэж итгэхийг хүссэн хэрнээ эргэлзэж,  ямартай ч үргэлжлүүлэн уншиж хэрвээ тийм бол мөн гоёо гэсэн сулхан найдлага тээн хүсэл бодол 2-ынхоо зөрчилдөөн дундуур цааш гүйлгэж харсан шиг суунуу ?

Та энэ удаа өөхөө шатаана ! !!

Таны хүсээд байгаа зүйл мөн биздээ ?

Бүр өлсөх, хоол сойх, хөлсөө урсгах, шидэт таблетик ууж, иллэг бариа элдэв аппарат, мэс засал алийг нь ч хийлгэхгүйгээр.., зүгээр л турж сурна. Өөрөөр хэлбэл  төрсөн биетэйгээ ойлголцож, түүнийг удирдаж сурна. Үүний дараа танд өргөн боломжууд харагдана., цусан дахь сахарын хэмжээ, стрессийн гормон болох кортизолуудын ялгаруулалт, хөгшрөлд  насжилт, эдгэрэлтээ удирдах гээд л., Сонирхолтой олон мэдлэгийг дамжуулна…

Өөрийнхөө бие эрхтнийг ойлгож өөрөө удирдаж зохицуулж сурахаас илүү баталгаатай амьдрал гэж байх уу ? Сайн бодоод үз ?

Хожмоо яах, юу болох нь тодорхойгүй элдэв арга хэрэглэж тураах элдэв бүтээгдэхүүн үйлчилгээний үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийж мөнгө цаг хоёроо үрсээр байх уу ?

Хүний организмын таргалах турах биеийн жинг удирдахтай холбоотой үнэн бодит шинжлэх ухаанд суурилсан мэдлэгийг нийтлэх түгээх ажил ямар их эсэргүүцэл дарамтад байдгийг та бид мэддэггүй! Энэ салбарт бизнес эрхэлж баяжсан компаниуд, үйлдвэрлэгчид борлуулагчид мөнгө эрх мэдлээрээ илүүрхэж иймэрхүү мэдлэг олонд хүрэх бүх замыг хаадаг. Бүр айлган сүрдүүлэхээс эхлээд ажил, амь амьдралд аюул эрсдэл бий болгодог гэвэл та итгэх үү ?

Ийм учраас гоолиг нарийхан биеийг дээдийн дээд амжилтаар тунхаглаж нийтийн мөрөөдөл болгоод байхад тарган хүмүүсийн тоо жилээс жилд геометр прогрессоор нэмэгдэж байдаг байна.

Наад зах нь тураах эм бэлдмэл аппарат хэрэгсэл ажил үйлчилгээ борлуулж ашиг орлого ологсод мөн хүнсний салбарынхан янз бүрийн арга хэмжээ авна. Би үүнийг ОХУ, АНУ-д ажиллаж байсан энэ сэдвээр ажилладаг нөхдийнхөө зовлон жаргалаас  нэлээд сайн гадарлах болсон..

            Дөнгөж өнөөдөр энийг бичээд сууж байхад Кавказский морозник эрүүл эрсдэлгүй тураах бүтээгдэхүүн гэсэн реклам орж ирэв. Манайх үнэхээр эзэнгүй айл болжээ ! Бид хүмүүст мэдлэг хэмээх даатгал / INSURANCE/-г  санал болгож байгаагаас бус хэн нэгний ажил бизнесийг хохироох зорилго огт агуулаагүй!   

Үнэхээр 4 долоо хоногийн хөтөлбөрийг онц төгсөж чадвал  цаашдаа та хүссэнээрээ жингээ удирдана. Төрсөн биенийхээ жинг удирдаад сурсны дараа танд бүх зүйл урьд өмнөхөөсөө өөрөөр харагдана  !!!! Энэ тухай бид ярилцах өдөр ч ирнэ.

За Эхлэх үү?

Мэдлэгээр биеийн жингээ удирдах хөтөлбөр бол зүгээр нэг жин хасах гоолиг болох хөтөлбөр бус Мэдлэгээр өөрийнхөө биеийг төдийгүй оюун санаагаа өөрчлөн бүтээх үйл явц!!!

Бид яагаад таргалдаг вэ?  Мэдээж шалтгаан байгаа !

Шалтгааныг арилгадаггүй учраас уг асуудал бидэн рүү дахин дахин буцаж ирдэг!

            Таргалаад байдгийн шалтгаан ер нь юунд байдаг вэ?

Хөдөлгөөний дутагдал, илчлэг ихтэй хоол хүнс их хэмжээгээр идэх эсвэл эрүүл бус хооллох, эсвэл тарган удамтай, ойрхон олон төрөх гэх мэт хэдхэн шалтгааныг таргалсан шалтгаанаа гэж үздэг.

Хэрвээ эд нараас болж таргалсан юм бол хоолоо сойгоод дасгал фитнес хийгээд зөв хооллоод байхад яагаад буцаад турчихдаггүй юм ? Өнөөдөр олон төрсөн эмэгтэй сайхан бие хаатай явж л байна, ганц ч төрөөгүй охид уучлаарай гахай шиг тарган байх нь зөндөө, огт төрдөггүй эрчүүд бүр бараг толгой дараалан тарган байна. За таргалсан шалтгаан яахав эдгээрийн аль нэг нь байж, гэтэл турах шалтгаан өчнөөн хийгээд байхад таргалсан шигээ буцаад тураад өгч яагаад болдоггүй бие вэ?

Тэгвэл биед маань тарган байх хэрэгцээ шалтгаан  байна эсвэл бие маань туранхай байхыг эсэргүүцээд байна.  Тийм учраас боломж л олдвол таргалчхаад, харин болж л өгвөл турахгүй гэж гүрийдэг байна ,.

Таргалах эсвэл турах аль аль нь бидний бие физиологийн хийж буй ажил, ТИЙМ ҮҮ ?

ТЭГВЭЛ ТАРГАЛАХЫГ НЬ ДУРТАЙ НЬ АРГАГҮЙ ТҮРГЭХЭН  ХИЙЧХЭЭД ТУРАХЫГ НЬ ҮХЭН ХАТАН ЭСЭРГҮҮЦЭХИЙН УЧИР ЮУНД БАЙНА ? ТА ЕР НЬ БОДОЖ ҮЗСЭН ҮҮ ?

Гэхдээ сайхан мэдээ гэвэл бидний бие таргалах ажлыг төвөггүй зовлонгүй хийдэг шигээ турах ажлыг мөн тэгж хийх боломжтой.

Хамгийн чухал бөгөөд эргэлзэх хэрэггүй үнэн бол энэ !!!

Илүүдэл жинг бууруулах тураах аргууд ихэвчлэн биеийг албадан шахах , хүчлэх , хоол хүнсээр хязгаарлах , янз бүрийн хатуу дэглэм тулгах нэг үгээр хэлвэл хүчирхийлэх аргуудад суурилсан байдаг. Хоолоо сойж , хоёр гурван цагаар хөлсөө урсган, элдэв эм тан , тос аппаратад мөнгө цагаа урсгаж явахдаа та дуртай бас сэтгэл хангалуун байдаг уу? Хань үр хүүхэд ажил амжилтандаа зарцуулдаг цагийг турах тэмцэлд зарцуулаад л байхуу ?

Тийм учраас боломж л олдвол таргалчхаад, харин болж  өгвөл турахгүй гэж гүрийгээд баигаа биеэ ойлгож ,. биендээ байгаа тэр  тарган байх хэрэгцээ шалтгаан  эсвэл бие маань туранхай байхыг хүсэхгүй байгаагийн цаад учрыг олж илрүүлж байгаад нэг тийш нь болгоё?,

Энэ удаад бид таргалалтын хамгийн түгээмэл шалтгаануудыг авч үзнэ.

Мэдлэгийнхээ суурийг бид стрессийн тухай зөв ойлголтоор тавина!

Стресс үү ? Мэднээ мэднэ гээд хайхрамжгүй гүйлгээд өнгөрөхгүй шүү!

Стресс гэхээр л ихэнх миний үйлчлүүлэгчид “ Надад нэг их стресс гээд байх юм байхгүй ш дээ., ажил бизнес, мөнгө, халамжтай хань ижил бүгд л байна, дээр нь бололцоотой, эрх мэдэлтэй бас сайн юм хэрэглэдэг ”  гэж ирээд л бараг л аз жаргал элбэг хангалуунаас болж таргалаад гэж ойлгуулах гээд сандарч, зарим нь бүр омогших хандлага гаргаж эхэлнэ.,,,

Стрессийн тухай яриаг хэн нэгэнтэй ярьж эхлэхэд танд миний дээр дурдсан хариулт ямар нэгэн хэлбэрээр толгойд чинь орж ирэх эсвэл автоматаар амнаас уначих гээд байвал та бодол сэтгэлийнхээ аль нэгэн буланд тухлан бэхжиж  авсан тэрхүү стресс – тэй нүүр тул! тэр танд байна!

            Энэ удаа та стрессийн тухай яриаг хэн нэгэнтэй бус өөртэйгөө хийнэ, гэхдээ энэ талаарх мэдлэг ойлголт хоёроо цэнэглэсэний дараа шүү !

Хэрвээ та стрессийн талаар яриа эхлэхэд дотоод гадаад бэрхшээл, өвчин,зовлон, тавгүйтэл, бүтэлгүйтэл, проблемнууд бодогдож байнаа байна гэж ил далд толгой дохисон бол эсвэл стрессгүй хүн гэж ер нь хаана байгаа юм гэж цухалхан эмоци зурсхийсэн бол энд олж авах мэдлэг танд өөрийнхөө сэтгэл санаа түүнтэй холбоотой бие физиологийн үйл явдлаа хяналтандаа байлгаж, ойлгож , хувиргаж, эдгээх талаар мэдлэг туршлагатай болно.

Ингэснээр та, эмнэлэг, лам, бөө, гоо сайхан ,фитнес салон, косметик- мэс заслын эмнэлэг болон элдэв хоолны нэмэлт , энэ тэндээс иддэг уудаг юм захих зэрэг түмэн зардал чирэгдэл цаг үрэгдлийг өөрөөр харна.

Стресс гэж тэгээд юу юм бэ? Энэ бол тодорхой хариу үйлдэл шаардсан мэдрэл бие физиологийн  цочрол. Энэхүү цочролд үзүүлдэг хариу үйлдэл бидэнд олон зуун сая жилийн тэртээгээс өвлөгдсөн хүний суурь инстинкт дээр тулгуурласан байдаг.

ТЭГЭХЭЭР СТРЕСС ГЭДЭГ НЬ СЭТГЭЛ ШАНАЛАЛ БИШ БАЙХ НЬ ТЭГЭХЭЭР СЭТГЭЛИЙН ЗОВЛОНТОЙ АМЖИЛТГҮЙ ХҮНИЙ ӨВЧИН ГЭЖ ОЙЛГОХ ХЭРЭГГҮЙ.

Тэгвэл бидний эртний дээд өвгийн хувьд хамгийн гол стресс бол :

  • Идэх / өлсөх /
  • Идэгдэхгүй байх /айх /
  • Даарах – Халууцах
  • Удаан хугацаагаар хоол тэжээл хомсдох зэрэг гэсэн хэдхэн стрессийн шалтгаан байсан байна.
  • Идэх эсвэл идэгдэхгүй байхын тулд хоёрхон хариу үйлдэл үзүүлнэ: Дайрна эсвэл Зугатаана,

Дайрах инстинкт давамгайлсан хүчирхэг бие томтой эсвэл олуулаа нэгдэж чаддаг зохион байгуулалттай овог аймгийн хувьд тухайн стрессийн хариу үйлдэл  биеийн жин ихтэй  тарган байх буюу өөхийг хуримтлуулах зохилдолгоогоор илэрхийлэгдсэн  бол  харин зугтаах инстинкт давамгайлсан, чадал багатай бас арга заль, ухаанаар амьдардаг бодгалийн хувьд гүйж харайх мод чулуу руу авирах, нуугдахын тулд  биеийн жин хөнгөн, жижиг байх  хэрэгцээнд тулгуурласан өөхийг шатаах механизм илүү ажиллах зохилдлоготой болсон байна.

Хүйтэн цаг агаарын нөхцөлд амьдардаг мөн өвлийн цагт хоол хүнс ховорддог орчин нөхцлийнхний хувьд өөхний масс ихсэх нь өлсөж үхэхээс хамгаалахахаас гадна бие организмын хэвийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай нөөц энергиэр хангах, дулаан хадгалах зохилдлогоо бөгөөд тэдний бие физиологи өөхийг хуримтлуулах горим дээр байдаг бол халуун дулаан оронд амьдардаг жимс ногоо элбэг орчныхонд эсрэгээрээ аль болох өөхний масс бага байх нь чухал бөгөөд өөхийг шатаах горим илүү ажилладаг зохилдолгоогоор уг стресст хариу үйлдэл үзүүлдэг байна.

Эндээс харахад өөх гэдэг бидний дайсан биш бөгөөд бидний оршихуйг хамгаалах эрсдлээс сэргийлэх зорилготой хуримтлагдаж эсвэл шатаж байдаг зүйл байх нь.

Өөрөөр хэлбэл ӨӨХЛӨХ БУЮУ ТАРГАЛАХ НЬ ЯМАР НЭГЭН СТРЕССТ ҮЗҮҮЛЖ БУЙ ХАРИУ ҮЙЛДЭЛ БОЛОХ НЬ!

Орчин үеийн хүмүүн төрөлхтөнд идэх – идэгдэхийн , даарах халууцах, удаан хугацаагаар хоолгүй байх аюул тулгардаггүй боловч амьдралын хэвийн нөхцөлийн үед таргалах эсвэл турах нь ямар нэгэн стресст үзүүлж буй хариу үйлдэл  буюу хамгаалах механизм болж таарах нь!

Таргалах нь бидний генетикээр өвлөсөн хамгаалах реакц ? 

Аливаа стрессийн үед хүний бие организмд хоорондоо нягт уялдаа холбоо бүхий биохими биофизикийн нарийн зохицол бүхий олон урвал явагдаж түүний үр дүнд тархинд тухайн стресс оношлогдон хариу үйлдлийн тушаал гүйцэтгэл хийгддэг бөгөөд үүнээс зөвхөн таргалалттай холбоотой үйл явцын гарал үүслийг энгийн ойлгомжтой байдлаар тайлбарлахыг оролдъё!

Гэхдээ хүний бие хэмээх гайхамшигтай бүтээлийг мөн түүнийг судалдаг агуу том асар олон шинжлэх ухааны зуу зуун жилийн судалгаа шинжилгээ ололт нээлтүүдийг хэт энгийнжүүлэх эрхгүй гэдгээ ухаарч эмээж байгааг аа энэ салбарын мэргэдэд айлтгаж  өршөөл хүсэж байгаа шүү!

Хүмүүний тархи биеийг удирдах удирдуулах хамгийн эртний  суурь инстинкт  дээр тулгуурласан өөх хуримтлуулах эсвэл шатаах хөтөлбөр нь өнөөдрийг хүртэл биднийг хамгаалах үүргээ ямар их ширүүн эсэргүүцэл тэмцлийн дунд гүйцэтгэсээр байгааг ухаж  өөхийг  үзэн ядаж түүнтэй гаднаас нь тэмцэх бус харин өөх хуримтлуулах замаар хамгаалах үүргээ гүйцэтгэж буй тэрхүү механизм / хариу үйлдлийг /ыг ажиллуулаад байгаа стрессийн шалтгааныг олж унтраах,  шинэчлэн программчилж, өөх шатаах горимд оруулах нь энэхүү хөтөлбөрийн үндсэн зорилго болно.

Ямартай ч бидний таргалаад байгаагийн, турахгүй байгаагийн үндсэн суурь шалтгаан БИЕИЙН-МЭДРЭЛИЙН  – ФИЗИОЛОГИЙН хариу үйлдэл буюу хамгаалах үүргийг идэвхжүүлсэн   СТРЕСС БАЙХ НЬ!

Стресс бүхэн таргалуулдаг уу?    

ҮГҮЙ

Таргалах, өөх хуримтлуулах, хадгалах, хав дарах механизмыг идэвхжүүлдэг тодорхой хэдэн стресс байдаг байна. Энэ хэдээс л бид шалтгаанаа хайна.

А/ Байнга хоолны дэглэм барих ялангуяа хоол хасах эсвэл хүсэлгүй зүйлийг идэх арга нь өөх хуримтлуулах программыг шууд идэвхжүүлдэг хамгийн хүчтэй өдөөгч!

Хоолны дэглэм барина гэдэг нь зохиомлоор бие организмд тулгаж буй өлсгөлөн !

Өлсгөлөн нэрт – стресст үзүүлэх хариу үйлдэл бол “ өөх хуримтлуулах “. Байгаа өөхөө зарцуулахгүй хадгална дээр нь нэмж нөөцөлнө. Энэ бол бидний суурь инстинкт .

Таны бие өөх хуримтлуулах горимд ажиллаж байгаа үед үүнтэй зохицон ажилладаг физиологийн функцүүд идэвхждэг:

Үүнд:

  1. Их идэх , Ходоод их хэмжээгээр сунаж ачаалагдах үед цусан дахь сахарын хэмжээ огцом ихсэн нойр булчирхай сандарч их хэмжээний инсулин  цусанд ялгаруулж сахарын хэмжээг огцом бууруулна. Цусан дахь сахарын хэмжээ огцом буурснаар танд дахин өлсөх мэдрэмж төрнө. Саяхан хөдөлж чадахгүй болтлоо цадсан танд хэсэгхэн хугацааны дараа дахиад идмээр санагдаж та хоол эргүүлж эхэлнэ, цикл цаашаа иймэрхүү маягаар үргэлжилдэг байх нь!  Идэх тусам өлсөөд байдаг эсвэл идээд л байхад ороод л байдгийн учир ийм ажээ. Та хүлээн авалт ч юмуу найран дээр идэж идэж ирчхээд нэг мэдэхэд хөргөгчөө онгойлгочихсон юу идэхээ сонгоод зогсож байсан тохиолдлоо санахыг хичээ, зөндөө байгаа.
  2. Өөх хуримтлуулах  програм ажиллаж байгаа үед жирийн үед ажилладаг цадсан тухай мэдээлэл тархинд илгээх  физиологийн механизм зохицон өөрчлөгдөж тархи ходоодыг сонсохоо больдог, ходоод дүүрч ямар ч зайгүй болох буюу ходоодны ханан дахь  механик  ачааллын тухай мэдээллийг  хүлээн авагчид “одоо энд ямар ч зай алга”гэж хашхирч байж нэг юм  цадсан мэдээллийг тархинд өгнө. Ходоодоо дүүртэл хэдхэн идээд л таны ходоод сунаж та улам их иддэг болно.
  3.  Аппетит нэмэгдэнэ, байнга л идмээр санагдана, гэхдээ бүр аль болох хурдан өөх болж хувирдаг тэр зүйлсийг идмээр санагдана. Хүний бие гэдэг гайхамшигтай мэргэн бүтээл бөгөөд ямар хоол тэжээл хурдан өөх болж хуримтлагдахыг танаас илүү мэддэг учир тэдгээрийг танаас шаарддаг..
  4. Бие тань Өөх хуримтлуулах горимд ажиллаж байгаа үед организм бамбай булчирхайн ялгаруулалтыг удаашруулах идэвхгүй болгох замаар бодисын солилцоог удаашруулж өөх  хуримтлуулах  процесст тусална.
  5. Бодисын солилцоо удаашрахаар бидний идэвхтэй амьдрал, аз жаргалтай мэдрэмжийг бий болгоход шууд шууд бусаар нөлөөлдөг гормонууд / мелатонин, серотонин, самототропин …./ болон бусад бодисуудын хэмжээ багасч та идэвхгүй , дүнсгэр  болно мөн организмын энерги үйлдвэрлэлт эрс буурч энергиэр  дутагдаж эхэлнэ.
  6. Энерги үйлдвэрлэлт багасахад организмд энерги зарцуулалтаа хэмнэх шаардлага  тулгарч хөдөлгөөний идэвх  буурч лазагнаж эхэлнэ. Юун спорт, ууланд алхах, хүүхэдтэйгээ тоглох.., болж л өгвөл хажуулдаж хэвтмээр санагдана. Үүнийг бид хувь хүний залхуу арчаагүйтэй холбох гээд байдаг боловч угтаа бол тийм биш, бие дотор чинь явагдаж буй физиологийн үйл ажиллагааны гадаад илрэл байдаг байна! Сэтгэлийн тэнхээтэй, хатуу сахилга ,өндөр ухамсартай хүмүүс яаж ийж байгаад биеэ татаад аваад гарна, бага сага фитнесс аэробик хийнэ. Улам илүү ядарч туйлдах бөгөөд идсэн хоолныхоо багахан хэсгийг зарцуулаад л ирнэ. Юун жин хасах, өөх шатаах….
  7. Өөх хуримтлах програм идэвхтэй ажиллаж байх үед өөхийг шатаах программ ажиллахгүй бүр мөсөн зогсоно. Учир нь хуримтлуулах  – шатаах механизмууд зэрэг ажиллахгүй!

Таны жингээ хасах,  удирдах зорилгоор нэн түрүүнд, олон олон удаа хэрэглэсэн  ДИЕТ – хоол сойх, хоолны дэглэм барих АРГА -ын үр дүн товчхондоо нэг иймэрхүү байдаг байна,

Гэтэл хоолны дэглэмээр турдаг ш дээ, турчихсан хүн цаана чинь зөндөө байна, би хүртэл турж үзсэн, нэг биш удаа , ганцхан дэглэм алдаад л хамаа намаагүй идээд таргалчихсан болохоос, ер нь хоол сойхгүй хоолны дэглэм барихгүйгээр турна гэж байхгүй биздээ ???? гээд л маргамаар санагдана уу?

Тиймээ ! Өлсөх, хоол сойх, илчлэгийн хэмжээг бууруулах зэрэг аргыг хэрэглэж жин хасдаг .

Тэгээд гүрийж байгаад 2-5-7 кг жин хасна, дараа нь нөгөө жин бүр хөдлөхөө болино, 5-7-10 хоногийн турш 100 г ч хасагдахгүй , эсвэл удааширна. Та тэмцлээ идэвхжүүлнэ, хоолныхоо хэмжээг дахиад хасна бас дээр нь гүйнэ ,фитнесст явна, хүссэн жин ойртохгүй бол эм ууна, цэвэрлэгээ хийнэ, аппарат орно, халаадаг тос түрхүүлж халуун хөнжилд хэвтэнэ . Бүр болохгүй бол соруулна.

Нэлээд сайн хасаад зорилтот үр дүндээ хүрчээ гэж бодъё.   Үргэлжлүүлээд энэ маягаараа л идэж уух уу.,  уу эсвэл хоол хүнсэнд тавих хязгаарлалтаа болих уу ? Хэвийн идэж уунгуут л буцаад таргалчих болов уу ?  Яаж дандаа идэж уухаа цагданаа, ямар туранхай байхын төлөө  амьдралч байгаа  биш, Гэтэл өчнөөн цаг, мөнгө, зүтгэл зарцуулж үхтлээ гүрийчихээд буцаад таргалчихвал утгагүй ш дээ???

Танил явдал уу ?

Тэгээд яасан ?  …

Буцаад таргалчихсан  эсвэл одоог хүртэл гүрийгээд л шинэ содон тураах юмнуудыг хэрэглээд л жингээ бариад л байгаа. Тэмцээд байвал бага сага үр дүн гарна, гарахгүй ч байж магадгүй, харин тэмцэхгүй л бол размер томроод л байх нь тэр…

Хааяа ганц нэг азтанууд байдаг,  хоолны дэглэм барьж хоол сойх явцад өөх шатаах горим нь ажиллаад эхэлчихсэн, төвөггүй сайхан тураад дуртай зүйлээ идэж ууж хэрэглээд санаа зовох юмгүй явж байгаа. Гэхдээ энэ бол ховор тохиох аз бөгөөд тэдгээр азтануудын ихэнх нь өөхөө шатаах мэдлэгийг олж аваад хэрэглэчихсэн бусадтай хуваалцахыг үл хүсэн ганцаараа өрсөлдөгчгүй аз жаргалтай байхыг эрхэмлэгч нэгэн байдаг.

Өөр нэгэн чухал зүйл бол хоол сойх, илчлэг бууруулж ачаалал нэмэх үед шууд өөхний масс буурч турдаггүй.  Эхлээд та уураг, эрдэс, ус зэрэг өөхнөөс харьцангуй хялбар түргэн задардаг өөртөө хэрэгтэй материалаа зарцуулж жингээ бууруулдаг.

Япон, Дюкан, Кремлийн энэ тэр жин сайхан бууруулдаг дэглэмүүд зөндөө байна ш дээ ????

Тэгээд таны илүүдэл жингийн асуудлыг энэ дэглэмүүд шийдсэн үү ? Ийм сайхан тохь тухтай зовлон багатай арга байсаар байхад  Тарган хүмүүсийн тоо цөөрсөн билүү ?

Хоол сойх, өлсөх арга жин хасахад эсрэгээр нөлөөлнө. Хоолны тодорхой дэглэмийн тухайд өөх шатаах горимыг дэмжиж ажилладаг сайн дэглэмүүд байна. Мэдлэггүйгээр дангаар нь хэрэглэснээс тогтвортой үр дүнд хүрэхгүйгээр үл барам эсрэг нөлөөлчих эрсдэл нь илүү өндөр байдаг байна. 

Б/, Эсийн түвшингийн өлсгөлөн буюу хэрэгцээт бодисын дутагдал

Хүний эд эсийн  хэвийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай аль нэгэн бодис / Витамин, эрдэс, уураг зарим төрлийн өөхний хүчил ,болон бусад / дутагдах нь өлсгөлөнгийн нэгэн төрөл байдлаар тархинд боловсруулагддаг бөгөөд организм өлсгөлөнтэй адил хариу үйлдэл үзүүлнэ. / ӨӨХ ХУРИМТЛУУЛНА /

Наад зах нь сүүлийн 20 иод жилийн турш хүн төрөлхтөнд суулгасан “ӨӨХ ТОС – АЮУЛ“ гэсэн ойлголтоос үүдэлтэй өөх тос хязгаарлалт нь өөх тосноос авдаг олон хэрэгцээт бодисын архаг дутагдалд оруулж эсийн түвшингийн өлсгөлөн үүсгэж буй томоохон шалтгаан болдог байх нь!

Хүний биеийн 70% нь ус 20% нь өөх тос, үлдсэн % нь уураг эрдэс байдаг байна. Эс бүхэн липид буюу өөхөн давхаргатай байх бөгөөд тэр нь эсийг хамгаалах, эсийн хэвийн үйл ажиллагааг хангахтай холбоо бүхий олон чухал үүргийг гүйцэтгэдэг.

Бидний хэрэглэж байгаа хоол хүнсний чанар найрлагатай холбоотой бодит мэдээлэл бүхэл бүтэн бүлэг болж энэ хөтөлбөрт орж ирнэ.

Өөх тостой хоол хүнс хэрэглэгчдэд түрүүлээд сайхан мэдээ дуулгая ? Та өөх тос хэрэглэнэ! Бүр өөх хайлуулах зорилгоор хэрэглэнэ!

            В/  Хоол боловсруулах эрхтний системийн өвчлөл

Хүнс хоолыг боловсруулж шим тэжээлийг шингээн авч хэрэглэх замд гарч буй саад бэрхшээл өөрөөр хэлбэл ходоод гэдэс элэг цөсний элдэв эмгэг болох төрөл бүрийн харшил, хоёрдогч диабет, Хашимотогийн өвчин, дисбактериоз зэрэг нь эсийн түвшингийн өлсгөлөнг үүсгэнэ. Дархлаа болон дисбактериоз нь бидний генетикт байгаа хамгаалах инстинктийг өдөөж ихэнх тохиолдолд өөх хуримтлуулах механизмыг ажиллуулдаг байна. Гэхдээ хоол боловсруулах замын эмгэгтэй хүмүүс туранхай байх тохиолдол харьцангуй бага боловч байдаг  бөгөөд энэ нь бидний суурь хамгаалах инстинктын нөгөө илрэлтэй шууд холбоотой. Хоол боловсруулах замын аливаа эмгэг олон шинж тэмдэг үр дагаврыг дагуулж явдагч бид зөвхөн өөхний буюу таргалалттай холбоотой механизмыг их энгийн түвшинд авч үзэж байгаа гэдгийг эрхэм судлаач та ойлгох буй заа.

г/ Ус болон электролитын баланс алдагдах

Статистикийн мэдээгээр ихэнх хүмүүс ус дустал, электролитын архаг тэнцвэргүй байдалд байдаг бөгөөд эсийн гаднах болон доторх ус зохимжит харьцаатай байж , электролит буюу натри кали хэмээх үндсэн чухал элементүүд эсийн ханаар бодисын солилцоо явагдах, биеэс хорт бодис гадагшлах үйл ажиллагааг хангадаг байна. Энэ нь орой тийшээ хөл хавагнадаг, оройдоо  жин 1,5 кг-с илүү нэмэгдэх, ус шингэн ууснаар цангаа гүйцэд тайлагдахгүй байх эсвэл 1ээс илуу стакан ус уухад цэрдийх гээд байдаг, хуурай хоол идэх үедээ заавал усаар эсвэл цайгаар даруулдаг , ус цайнаас илүүтэй хийжүүлсэн ундаанд цангаа тайлагддаг, хоолны дараа заавал ус цай шингэн хэрэглэдэг зэрэг шинж тэмдгүүдээр илэрдэг байна.

            Д/ Шөнийн Апноэ  :

Апноэ гэдэг нь богино хугацаанд амьсгал түгжигдэхийг хэлэх бөгөөд шөнийн апноэ нь унтаж байх үедээ үе үе амьсгаа түгжигдэх байдлаар илэрдэг. Хурхирдаг хүмүүсийг тогтож ажиглахад нэлээд хэсэг нь апноэтэй байдаг бөгөөд хурхирах хэвийн үзэгдэл биш бөгөөд хэрвээ апноэтай хурхирдаг бол зайлшгүй эмчлэх эдгээх ёстой эрүүл мэндийн догол юм.

Хурхирах нь унтаж байх үед амьсгалын замд ямар нэгэн саад учирч агаар саадыг гэтэлж гарч орж байна гэсэн үг. Энэ нь хамар болон амьсгалах эрхтний хөөнгө, сорви, дарагдалт эсвэл өөхлөлтийн улмаас амьсгалын замын орон зай багасах зэрэг олон шалтгаантай байж болох бөгөөд апноэ –н хувьд ихэвчлэн төв мэдрэлийн системийн гаралтай байдаг. Өөрөөр хэлбэл тархи хэсэг хугацаанд амьсгалах эрхтэн болон булчинд сигнал илгээхгүй байна гэсэн үг.

Хурхирдаг, апноэтэй хүмүүсийн хувьд унтаж байх үед  хүчил төрөгчийн дутагдал үүсэхээс гадна гүн нойрны фаз богиносох эсвэл бүр уг фаз байхгүй болох үр дагаврыг үүсгэдэг бөгөөд хүчил төрөгчийн дутагдал гүн нойрны фазын хямрал нь өөрөө хүний өсөлтийн гормон хэмээх бодисын солилцоо ялангуяа өөх тосны солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг шүүрлийн ялгаруулалтыг эрс багасган стрессийн гормон кортизолын хэмжээг нэмэгдүүлэх замаар турах процессийг үндсэнд нь боломжгүй болгодог байна. Хурхирах болон Апноэг эмчилдэг арга техник технологи аль хэдийн боловсронгуй болсон бөгөөд бүрэн эмчлэгддэг эмгэг гэдгийг зайлшгүй ойлгох хэрэгтэй.

Е/ Биеийн архаг хордолт

Бидний хэрэглэж байгаа мах ногооноос эхлээд ихэнх хүнсний бүтээгдэхүүн пестицид, бордоо, гормон, удаан хадгалах , үнэр амтыг сайжруулах зорилго бүхий олон хорт бодисыг агуулдаг бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар өдгөө хүний хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн, бусад эдлэл хэрэгсэл, агаарт нийт 3000 хорт бодис агуулагддаг байна. Бие организмд орж ирж буй хорыг нейтралжуулах цэвэрлэх ажлыг тогтмол хийж байхгүй бол организм өөрийнхөө гадагшлуулж чадаагүй  хорыг өөхний эсүүд рүү тээвэрлэж хадгалдаг байна. Организм хор бохирдол их байх тусам өөхний эсүүдийг хадгалах олшруулах замаар организм өөрийгөө хамгаалах  нэгэн төрлийн зохицуулалтыг хийгдэг байх нь.

Ё/ Тогтмол элдэв эм тан хэрэглэх

Эрүүл мэндийн нөхцөл байдлаас шалтгаалан эм эмчилгээ хэрэглэхийг шүүмжил буй асуудал биш. Үнэндээ хэрэглэхгүй байж болох эм, хийхгүй байж болох эмчилгээний талаар хэлж байгаа юм.

Жишээлбэл: Антидеппресантууд, психостимуляторууд, нейролептикууд, гормонууд, жирэмснээс хамгаалах эм хэрэгслүүд болон тураах, бодисын солилцоо идэвхжүүлэгч эм бэлдмэл хоолны нэмэлтүүд бодисын солилцоог гүн хямралд оруулж, удирдах засах боломжийг туйлын хэцүү болгодог байна.

 Ж/ Мэдлэггүй хооллолт , боловсролгүй хүнс сонголт

 З/ Стресс

И/ Буруу итгэл үнэмшил хязгаарлагч үзэл бодол

К/ Жин хасахад чиглэгдээгүй дасгал сургуулилалт

Энэ MBP ( My body is PERFECT) хөтөлбөрийн онол хэсгийн фрагмент …..