• Монгол хэл
  • English
  • Русский

 Нэвтрэх

Бүртгүүлэх

Бидний хүүхдүүдийг 2030 онд ямар ажлын байрнууд хүлээж байна вэ?

29.04.2017 - 27.05.2017

Онлайн сургалт

Лекц

Одоогийн дунд сургуулийнхныг дөнгөж ажил амьдралд хөл тавих үед нь буюу 2030 онд тэднийг ямар зах зээл, ямар шаардлага, юу хүлээж байгаа талаар хүн төрөлхтний боддог тунгаадаг, судалдаг боловсруулдаг хэсгийн ярьж хийж байгааг эцэг эхчүүд, сурган хүмүүжүүлэгчдэд эртнээс хүргэж, зохих бэлтгэлийг хангахад туслах явдал энэхүү лекцийн гол зорилго юм.

Эксперт

Update and Upgrade project

Хүүхдийн боловсрол хөгжлийн хэсэг

0 $

x

x

x

ОДОО гэдэг ОДОО ЦАГТ өнөөдрийн бодит байдал маргаашийн бодит байдал руу шилжиж буй зурвасханыг хэлдэг болжээ.

Өнөөдөр би ойрын 5-10 жилд эрчимтэй хөгжих зах зээл, эрэлт өндөртэй болох ажил мэргэжлийн талаар үзсэн дуулсан болон өөрийн бодож буйг хуваалцмаар санагдлаа.

Хүү охин 2 маань 10-12 настай. 5-7 жилийн дараа ахлах сургуулиа төгсөнө. Тэдэнтэйгээ сургууль хичээлтэй нь холбоотой жижиг сажиг хэрэгцээ шаардлага, тэдгээрийг хангах шийдвэрлэх тухай ярилцаж суухдаа нэлээд тавгүйтэж , бяцхан түгшүүрт автахдаа үүнийг бичиж улмаар өөрийнхөө сонсогчдод хүргэмээр санагдлаа. 

Форсайт гэж нэг томоохон ойлголт баруунд бол хэрэглэгдээд  30 гаруй жил, урьд хойд 2 хөрш маань  эрчимтэй хэрэглээд  10-15  жил болж байх шиг ажиглагддаг. Энд улс орон бүс нутаг, нйигэм эдийн засаг, шинжлэх ухаан технологийн хөгжлийн төлөвийг  хамтарч судлан  прогноз хийх, энэ прогнозод тулгуурлан өөр өөрсдийн нөхцөл байдалд тохирох  үр ашигтай ирээдүйг бүтээх талаар хамтран ажилладаг аж .

Дэлхийн эдийн засгийн хөжилд ямар хөдөлгөөн өөрчлөлтүүд ойрын ирээдүйд хүлээгдэж байгаа, тэдгээр нь хөдөлмөрийн зах зээлд яаж нөлөөлөх, өөрөөр хэлвэл одоогийн дунд сургуулийнхныг дөнгөж ажил амьдралд хөл тавих үед нь буюу 2030 онд тэднийг юу хүлээж  байгаа талаар хүн төрөлхтний боддог тунгаадаг, судалдаг боловсруулдаг хэсгийн ярьж хийж байгааг өөрийн савны хэмжээгээр тосч тунгааснаасаа  хуваалцах гэсэн хэрэг.

И