• Монгол хэл
  • English
  • Русский

 Нэвтрэх

Бүртгүүлэх

ААВЫН ОХИН, ЭЭЖИЙН ХҮҮ, ЭЭЖИЙН ЭРХ БАНДИ .., ҮҮНИЙ АРД ЮУ БАЙДАГ ВЭ?

22.04.2017 - 20.05.2017

Онлайн сургалт

Лекц

Өнөөдөр нийгэмд нэлээд тулгардаг ил гаргаад зоригтой ярьчихдаггүй , мөн ярихгүй бол болохгүй нэг асуудлыг хөндөнө. Миний ажиглалт, эзэмшсэн мэргэжлийн бааз суурь, уншсан дуулснаас ургасан дүн шинжилгээ, онол практикийн нийлэх, салах уулзварууд удаан зогсож тунгаасан бодрол.

Эксперт

Update and Upgrade project

Бизнес, хувь хүний хөгжлийн хэсэг

0 $

x

x

x

Ээжийн хүү! Ээжийн эрх банди, аавын охин …

 Ийм ойлголт, нэр томьёо, бодит дүрүүд бидний дунд байгаа юу …….Та хэсэгхэн боддоо

Хүүхэд төрснөөсөө хойш тодорхой цаг хугацаанд хүйсийн хувьд ялгаатай хандлагыг эцэг эхээс бараг шаарддаггүй, ахуйн чанартай хувцас хунар эдлэл хэрэгслээс бусад зүйлд, харин өсөж том болохын хэрээр хүүг эр хүн, охиныг эм хүн болж төлөвшүүлэх, хүйс хүйсэнд нь тохирсон мэдлэг туршлага, үлгэр загвар зайлшгүй шаардлагатай болдог.

Энд манай зуун, манай нийгэмд элбэг тохиолддог, ил гаргадаггүй том асуудал тулгардаг.

Олон арван хүүхэд бүтэн биш гэр бүлд өсдөг. Эцэг эхийн аль нэг нь ихэнх тохиолдолд эцэг нь байхгүй , эсвэл эцэг эхийн аль нэг байхгүйтэй адил үр хүүхдийн өсөх хөгжихөд нөлөө нөмөргүй байх нь цөөнгүй.

Эндээс ээжийн хүү, аавын охин гэсэн нэр томъёо бүхий бүхэл бүтэн ойлголт, дүрүүд бас хувь тавилангууд бүтээгдсэн байдаг бөгөөд бид эдгээр ээжийн хүү, аавын охидод амьдралаас оноогдсон хувь заяаны үр дагаврын тухай ярилцъя.

Бүтэн биш гэр бүлд өсөх ? Энд ямар нэгэн сөрөг үр дагавар байдаг уу? Хэрвээ байдаг бол тэр нь яг юу юм бэ, юун дээр яаж илрээд, тэдэнд өөрсдөд нь болоод бусдад ямар саад бэрхшээлийг учруулаад байдаг юм бэ?

Тэдэнд тусалж болох уу …….

Ер нь бүтэн биш гэр бүлийн шинж тэмдгүүд харахад бүтэн айл гэрт ч ажиглагддаг. Үүний тухай бодлоо хуваалцана. Уншигч та намайг битгий шүүгээрэй. Энд би бусдын юу гэж бодож байгааг сонсох хуваалцах зорилго агуулж байгаа. Юуны өмнө хүүхэд .,хүү ч бай хүүхэн ч бай өөрийн хувийн болон нийгмийн амьдралын бүх хүрээнд  хүйсийн харьяаллаараа , өөрөөр хэлбэл охидууд эмэгтэй хүний амьдралаар , хөвгүүд эр хүний амьдралаар амьдрах шаардлага хүссэн хүсээгүй тулгарна.

Эхлээд хөвгүүдийн тухай ярья.

Зөвхөн эрэгтэй хүүхдэд хамаатай, эрчүүдэд сонирхолтой мэдээлэл, асуудал проблемоо шийддэг арга зам, амьдрах хөгжих арга ухаан, туршлага гэж бий.

 Тэдгээрийг  эрэгтэй  хүүхэд  бусад хөвгүүдтэй нөхөрлөх , харилцах, муудах сайдах явцдаа олж авдаг.

Бусад хөвгүүдтэй нөхөрлөж, харилцаж хамт байхын тулд тэдгээр бусад хөвгүүд  түүнийг өөрийн хүн гэж хүлээж авах ёстой.

Ихэвчлэн ээжтэйгээ байж эмэгтэйчүүдийн дунд өсөж байгаа хүү эмэгтэйчүүдийн хувьд эвтэйхэн, эвлэгхэн, сайн хүү, сайн ах, сайн найз болж харин үеийнх нь хөвгүүд түүнийг яагаад ч юм сэм гадуурхаж , тодорхойгүй шалтгаанаар дээрэлхэх  хандлага оролдлогууд нэлээд гарах гээд байдаг.

/Эцэг эх натуральный бус харилцаатай орчинд өсч байгаа хүүхдүүд сүүлийн үед олширч байгаа. Энд асуудал их өөр, бүр арай хүнд ч гэж хэлж болно. Энэ тухай тусад нь ярилцах хэрэгтэй юм билээ, их эмзэг сэдэв… /

Эндээс эхэлж тэдгээр хөвгүүд үеийнхээ болон дээшээ насны банди нартай харьцах харилцаанд нь бэрхшээл тулгарч эхэлдэг. Бид үүнийг ихэвчлэн анзаардаггүй.

Тэд энэ нөхцөл байдлыг амаргүй туулдаг, яагаад гэвэл нийгэмд эрчүүд хоорондын, эрчүүд эмэгтэйчүүдийн харилцаатай холбоотой мэдлэг туршлага  гэж өвөрмөц зүйлүүд байдаг.

Тэрхүү мэдлэг туршлага тэдний хувьд  ээжийн , ээжийн найзуудын, эмээгийн  үзэл бодол туршлагаар шүүгдэж орж ирдэг. Ээж, ээжийн найзууд хүүд орчин үеийн жинхэнэ эр хүн ямар байх ёстой мэдээлэл төсөөллийг өөр өөрийн мэдлэг туршлагын хүрээнд, эмэгтэй хүнийхээ ойлголт хүлээлтийн хэмжээнд шууд ба шууд бусаар  хүргэх бөгөөд тэдний энэхүү үзэл бодол бодит байдал дээр эрчүүдийнхтэй таарах нь ховор байдаг байна.

Энэхүү нөхцөл байдлын дунд хүүгийн ухаан бодол,  сэтгэл дотор тодорхой бэхшээл, зөрчлүүд үүсч хямрал эхэлдэг, хүү гэртээ нэгэн, гадагш гараад өөр хэн нэгэн байх шаардлагатай тулгардаг. Тэр өөрийнхөө сонсож ойлгосон туршлагын хэмжээнд үнэ цэнэтэй эр хүний дүрийг бүтээх гэж чармайна.

Эрчүүд хоорондын харилцаа,эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн харилцааны нарийн учиг номноос, киноноос, томчуудын ярианаас сурдаг зүйл биш бөгөөд тэдгээрийг хүүхэд  бодит харилцааны туршлага дундаас олж авдаг бололтой.

Жишээ нь :  Охинтой үнсэлцсэн тухай яриаг тэр зөвхөн үеийнхээ эсвэл дээш ангийн хөвгүүдээс сонсож төсөөлөл сонирхолд автаж, туршлага мэдлэгээ солилцдог. ГЭТЭЛ тэд түүнийг өөрийн хүн гэж хүлээж аваагүй тохиолдолд хөвгүүд түүний дэргэд үүнийгээ ярихгүйгээр үл барам түүнийг гадуурхаж, хөөх, явуулах шалтаг хайдаг. Хүүд энэ байдал ойлгомжгүй бас гомдмоор.

Иймэрхүү байдлаар гадуурхагдаж эхэлмэгц хүү хөвгүүд болон ах банди нараас дөлж түүнийг халуунаар дэмжиж, талархалтай хүлээж авдаг, түүнд дуртай хүрээлэлд орж харилцааны цангаагаа тайлахаас аргагүй болно . Бусад хөвгүүдтэй адил гадаа удаан тоглодоггүй, хэлэхгүй хэн нэгнийх рүү ордоггүй, булан тохойд тэдэнтэй зогсож харагддаггүй, үе үе хаачсан нь мэдэгдэхгүй алга болж айлгахгүй…….

 Ёстой амар, санаа зовоодоггүй, найдвартай, сайн хүү гэсэн магтаалын эзэн болж өөр газар гадуурхагдаж байгаа шаналлаа ээж, эмээ, хөршүүдийн магтаал талархлаар нөхөж эмчлэн, улам сайн хүү болно.