• Монгол хэл
  • English
  • Русский

 Нэвтрэх

Бүртгүүлэх

Огт үрчлээгүй толигор нүүрэн дээрх хөгшин нүд

22.04.2017 - 27.05.2017

Онлайн сургалт

Бүх насныханд зориулав.

Үнэндээ толигор, гоё нүүрэн дотроос сүүмэлзэх тонусгүй хөгшин нүд өрөвдөм феномен гэдэгтэй санал нэг байна уу, дургүйцээгүй биз дээ, энэ бидний үнэн ш дээ, гэхдээ үүнээс салах тухай ярих гэж байхад өөрийгөө хүчилж нүдээ тойруулах гээд хэрэггүй амарцгааж бай, нүдийг хүчээр тормозуулахад асар их энерги шатдаг тэгээд дээр нь өрөвдөм эсвэл тохуурхам харагддаг, дараа тайлбарлая, энд жоохон шинжлэх ухаан ярих хэрэг гардаг ?

Эксперт

Update and Upgrade project

Сэтгэл зүй, хувь хүний хөгжлийн хэсэг

0 $

x

x

x

  Үнэндээ толигор, гоё нүүрэн дотроос сүүмэлзэх тонусгүй хөгшин нүд өрөвдөм феномен гэдэгтэй санал нэг  байна уу, дургүйцээгүй биз дээ, энэ бидний үнэн ш дээ, гэхдээ үүнээс салах тухай  ярих гэж байхад өөрийгөө хүчилж нүдээ тодруулах гээд хэрэггүй амарцгааж бай, нүдийг хүчээр тормозуулахад асар их энерги шатдаг тэгээд дээр нь өрөвдөм эсвэл тохуурхам харагддаг, дараа тайлбарлая, энд жоохон шинжлэх ухаан ярих хэрэг гардаг ?

 “Толигор  царайн дээрх  гундмал нүд ”

Хэрэв та миний бодлыг сонирхож байгаа бол миний бодол ийм байна. Гадаад дүр төрхийг гэрэлтсэн, цоглог, ирмүүн болгох үйл хэргийг чухамдаа НҮДНЭЭС эхлүүлэх хэрэгтэй.

Миний юу хэлэх гээд байгааг та БҮХЭН ойлгосон, тийм үү?

Тэгвэл нэн даруй – яг одоо – толио гаргаад хар, байхгүйд нь манай охидууд толь тарааж өгнө.

Өөрийнхөө нүдийг хар. Харах харахдаа маш анхааралтай – шударгаар  хараарай.

Нүдний цагаан нь ямар өнгөтэй байна вэ?

Цайвар цэнхэр  туяатай байна уу?

Эсвэл шаргалдуу өнгөтэй болчихсон байна уу?

Нүдний хамгийн гоё хэсэг  болох голын бөөрөнхий алагийн өнгө нь ямар байна вэ? Жигд, ханасан өнгөтэй байна уу эсвэл дотроосоо гадагш өнгөний бууралт ажиглагдаж байна уу, хүрээгээрээ будаг нь гарсан мэт янз байна уу?

Хүүхэн хараагаа аж даа ?

  • Голд нь  цог байна уу эсвэл тэрхүү цог  анзаарагдахаа больсон байна уу?
  • Нүдний дээд доод зовхины салслаг бүрхэвчин дээр тунгалаг бяцхан булцуунууд байна уу?
  • Салстын  чийглэгийн түвшин нь ямар байна вэ?
  • Хуурайшиж загатнах гээд  байна уу?

Тэгэхээр ийм байна.

Хэрэв дээрх шинж тэмдгүүдээс нэг нь л байгаа  бол нэн даруй нүдтэйгээ ажиллаж эхэл.

…Гэхдээ, би  таныг эмч рүү явуулах гээгүй – учир нь эмч (эмч эмчдээ бүр маш сайн эмч!) хэдийнээ энд байна. Түүний гайхамшигтай эмчилгээ  таныг баталгаатай баярлуулна.

Энд Америкийн нүдний эмч,  доктор Бейтсийн  эмчилгээний арга өгөгдөнө.

Үүгээр олон арван мянган хүн  нүднийхээ байгалийн физиологийн ажиллагааг  маш сайн сэргээж нүдтэй холбоотой ноцтой асуудлуудаас бүрэн  чөлөөлөгдсөн.

Бүрэн чөлөөлөгддөг  гэдгийг би хариуцлагатайгаар батлан хэлж байна.

Тухайлбал, ийм асуудлуудаас чөлөөлөгддөг:

  • Холын хараа муудах
  • Ойрын хараа муудах
  • Нүдний хялар
  • Астигматизм (тод харах чадваргүй байх)
  • Нүдэнд цагаа буух
  • Нүдний даралт

Бейтс эмчийн тусгай дасгалууд  нь ихэнх төрлийн нүдний өвчнөөс салгаж  чадна.

Гэхдээ ингээд л зөвхөн өвчнөөсөө салаад дуусч байгаа юм биш шүү.

Бейтс докторын арга барилд маш хүчтэй үр дүнг үзүүлдэг – амьдралын эрч хүчийг нэмэгдүүлдэг онцгой чадал байдаг. Энгийнээс энгийн энэ аргыг хүмүүс хэрэглэдэггүй, тэгээд ч тэдэнд зааж сургадаг эмч мэргэжилтнүүд байхгүй.

Танд хэн нэгэн эмч яагаад нүдний хараа мууддаг талаар товчхон ч атугай хэлж бас нүдний бүтэц үйл ажиллагааны үндсэн зарчмыг тайлбарлаж өгч байсан удаа байна уу ?

Би өөрөө хүний их эмч,  эмч эмчээ шүүмжилдэггүй, гэхдээ нүднийхэнд ингэж зууралдаж байх зав байдаггүй гэж байна лээ.

Би Бейтс докторын аргыг заасангүй гэж шүүмжлээгүй, үүнийг мэдэх мэдэхгүй байх нь чухал биш. Гэхдээ нүдээ бага зэрэг ойлгодог бас арчилдаг байх явдал бол соёл. Энэ соёлын талаар бараг л юу ч сонсож байгаагүй

Үүний үрийг эмч нар суулгах ёстой.

Одоо би танд нүдний талаар товчхон хэлж өгье.

1.Нүд шингэн эрхтэн. Түүний хөдөлгөөн оптик шинж чанарыг зохицуулдаг хэдэн чухал булчин байдаг.

Хүн бүхэнд нүдийг хөдөлгөдөг 6 хос булчин байдаг.

  • Дээд талын хэвтээ –нудийг дээш эргэлдүүлдэг  /а/
  • Доод хэвтээ –нүдийг доош эргүүлдэг  /б/
  • Дотор хэвтээ – нүдийг хамар руу эргүүлдэг /в/
  • Гадна хэвтээ-  нүдийг гадагш буюу чих рүү эргүүлдэг / г /

Энэ 4 хос булчин уян хатан , тонус буюу чалх сайтай байгаа үед нүд гайхамшигтай цоглог байдаг


б/ Харах үзэхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг зүйл бол нүдийг дээрээс нь мөн доороос нь хагас тойргоор хучсан дээд мөн доод босоо сормууслаг булчингууд гэж байдаг.

Д                                                                     Е

Одоо хүн яаж хардаг болохыг товчхон хэлж өгье

Нүдийг хөдөлгөдөг 6 хос булчин жигд сул байх үед нүдний доторх даралтын ачаар нүд бөөрөнхий хэлбэрт орж, нүдний болрын фокус торлог дээр байршиж  хүн холыг сайн хардаг / Д /.

Харин ойрын зүйлийг харах жишээлбэл сонин уншихын тулд энэхүү оптик системийг өөрчлөх хэрэгтэй

Үүний тулд хүн хэвтээ булчингуудаа илүүтэй суллаж, харин босоо сормууслаг булчингуудаа  агшааж нүдээ дээр доороос нь шахаж өгдөг, энэ үед нүд урагш  гүдийж  давжаа огурцыны / зураг Е / хэлбэртэй болдог өөрөөр хэлбэл фотоаппаратын объектив шиг урагш гарч ирж ийм байдалд хүний нүд ойрыг сайн хардаг, дахиад холд хараагаа шилжүүлэхдээ хүн хальт анивчдаг, тэр нь түүний дээд доод сормууслаг булчинг суллаж байгаа хэрэг бөгөөд нүд дахин бөөрөнхий хэлбэрт орж холыг сайхан хардаг байна. Хол ойр харах ерөнхий зарчмыг энгийн хүмүүс энэ түвшинд ойлгоход хангалттай. Одоо яагаад холын эсвэл ойрын хараа муудахаас эхлээд нүдний даралт, энэ тэр бусад эмгэгүүд эхэлдгийн үндсэн чухал шалтгааныг хэлье.

Энэ бол янз бүрийн шалтгаанаар,: халдварт өвчин, хэт их ачаалал, нэг байршилд хэт удаан байх, хортой нөхцөл, хараа шилших нүд хөдлөх багатай орчин нөхцөлд ажиллах амьдрах гээд их олон зүйлээс үүдэн энэхүү нүдний даралтыг зохицуулдаг булчин агшаад сулрахгүй байх , эсвэл хэт сулраад хангалттай агшихгүй байх явдал.

 Жишээ авъя:

Хүүхэд өдөржин хичээл дээрээ ном дэвтрээ харж нүдний дээд доод сормууслаг булчингууд хэт ачаалагддаг, гэртээ ирээд яахав дахиад даалгавраа хийх, ямар нэгэн юм унших эсвэл утас компьтэрээр тоглож үргэлжлүүлэн ачаална. Ихэнх тохиолдолд гэр дотор гэрийн даалгавар , компьютер утастай холбоотой ширүүн зөөлөн маргаан, хэрүүл, загнах, янз бүрийн санкц шийтгэлийн чанартай арга хэмжээ явагдаж нүдний ачаалал дээр стресс хэмээх сэтгэлийн ачаалал нэмэгдэж булчин агшилтыг улам нэмж ужигруулдаг

Удалгүй хүүхэд маань холыг харахдаа хамар духаа үрчийлгэж анивчиж, хүчилж байхыг ажиглаад ээж аав нар хүүхдээ нүдний эмч дээр авч очно. Эмч самбар дээрх үсэгнүүдийг  уншуулж үзээд холын хараа муудаж байгаа тухай хэлж яаралтай шил зүүлгэж тогтоож авахыг санал болгоно.

Ингээд нөгөө муу хүүхдийн хамар дээр анхных нь хасах хэмжээстэй шилийг тохож орхино.

Нэгэнт шил зүүж эхэлсэн л бол гүйцээ, дээд доод босоо сормууслаг булчин хэзээ ч өөрийнхөөрөө буюу байгалийнхаараа сулрахгүй. Учир нь суллах үед хүүхдийн шилтэй нүдэнд дүрс бүрэлзэх учир тэр автоматаар уг булчингуудыг чангална.

            Үүгээр зогсохгүй хүүхэд айх, өвдөх, удаан хугацаагаар ном унших , компьютер тоглох үед  нэгэнт суллагдахгүй байгаа босоо сормууслаг булчингууд   улам агшиж нүдийг урагш бүлтийлгэн түлхэх бөгөөд иймэрхүү байдлаас бид нүдний шилнийхээ тоон хэмжээсийг  -1,0:-1,5:-2,0 гээд л өсгөж эхэлнэ.

Нүдний шил бүх хүнд 2 үндсэн сөргийг тарьдаг.

  1. Босоо булчинг  суллах ажлаа хийх шаардлагагүй болгодог, учир нь босоо булчингийн хийдэг ажлыг одоо нүдний шил хийж байгаа.
  2. Нүдний шил мөн Нүдийг аяган дотор нь хөдөлгөдөг хэвтээ булчингуудын ажиллагааг хязгаарладаг. Та ажиглаарай, хүн шил зүүж байгаа үедээ хажуу тийшээ болон дээш доошоо нүдээ биш толгойгоо эргүүлж хардаг.

Ажиллуулахгүй байгаа булчингууд суларч хатангиршдагийг та мэднэ. Нүд муудах асуудал цааш үргэлжилж, үгдэрнэ

Би анх удаа ойрын хараагаа тогтоолгох сайжруулах санаатай нүдний эмч дээр очиход надад “ таны нүдний хараа насандаа бол их сайн байна ш дээ, одоохондоо танд + 0,75 болохоор байна , та шилээ зүүж байхгүй бол харин цаашдаа улам муудна шүү ” гэж  билээ.

Нас 40 гараад ирэхээр хүний гэдэс, хөх, нүүр, хөл гуя гээд л бүхий л булчингууд суларч эхэлдэг, арчаатай нэг нь дасгал фитнес хийж үүнийг зогсоодог төдийгүй улам жавхаажих нь ч бий.

Тэгэхээр нүдний булчингууд мөн ялгаагүй мөн суларч тонус нь муудаж эхэлдэг. Хамгийн түрүүнд нүдийг дээд доод талаас нь шахаж урагш бүлтийлгэн ойр дээр  фокусыг маань тохируулдаг  , мөн суллах замаар хол дээр фокусыг маань тохируулдаг босоо сормууслаг булчингууд үүргээ хангалттай гүйцэтгэж чадахаа больж эхлэх нь. Иймээс нүд урагш бүлтийн давжаа огурцыныхээ хэлбэрт орж чадахаа болиод бид ойрыг харж чадахаа больж эхлэх нь тэр.

Ийм үед ойрын харааны шил зүүлгэдэг бөгөөд  тонус нь  тэртэй тэргүй суларч хүч нь буурсан босоо сормууслаг булчингуудад агших шаардлага одоо бол бүр байхгүй яагаад гэвэл тэр ажлыг нь ойрын харааны шил 100% хийнэ.

Нүдний эргэлдэх хөдөлгөөн шил зүүснээс болж эрс хязргаарлагддаг тухай ярьсан, босоо сормууслаг булчин агших үед нүдний дээд доод хэвтээ булчингууд суллагдаж нүдэнд урагш цүлхийх боломж олгох ёстой. Гэтэл хөдөлгөөний хомсдолоос хатангаржиш эхэлсэн тэдгээр булчин хангалттай сулралгүй нүдийг хойш чангааж саад болдог /нүд огурцыны хэлбэртээ орж чадахгүй /.

Нүдний булчингуудын идэвхгүй үйл ажиллагаатай холбоотойгоор нүдний өөрийнх нь бодисын солилцоо, цусан хангамж удааширч элдэв бохирдол бөглөрөлөөс үүдэлтэй дараагийн зовлон эхэлнэ.

Нүдний даралт элдэв бусад эмгэгүүд болон таны залуу толигор нүүрэн дээрх хөгшин нүдний учиг эндээс эхэлдэг.

            Гэдсээ өгзгөө чангалах дасгал байдгийг мэддэг  хийдэг бид нүдэнд мөн дасгал хэрэгтэйг хийх нь бүү хэл мэддэг ч үгүй.

            Чухамдаа иймийн улмаас л нүднийхээ өвчиндөө шаналгасад өөр ямар нэгэн арга чарга байхгүй болж өвчинтэйгээ эвлэрсэн үедээ зүгээр суухаар одоо яахав энэ аргыг оролдоод үзье гээд –  практик дээр өргөнөөр хэрэглэдэг юм.

Санаандгүй байдлаар харьцсан энэхүү аргаар олон зовлонгоосоо салсан хүмүүсийн тоо хэдэн зуун мянгаар тоологдоно.

Энэ аргыг энд ярьж буй миний зорилго бүсгүйчүүдийн гоо байх хүсэл дээр дөрөөлж  нүдийг хамгаалах үйлсийг олны хүртээл болгох явдал байсан тул бүсгүйчээдэээсээ хүлцэл өчье. Гэхдээ хүлээзнээрэй, толигор нүүрэн дээрх галгүй хөгшин нүдний асуудал ч мөн энэ дасгалуудаар 100% шийдэгдэнэ.

Үнэндээ толигор, гоё нүүрэн дотроос сүүмэлзэх тонусгүй хөгшин нүд өрөвдөм феномен гэдэгтэй санал нэг  байна уу, дургүйцээгүй биз дээ, энэ бидний үнэн ш дээ, гэхдээ үүнээс салах тухай  ярих гэж байхад өөрийгөө хүчилж нүдээ тойруулах гээд хэрэггүй амарцгааж бай, нүдийг хүчээр тормозуулахад асар их энерги шатдаг тэгээд дээр нь өрөвдөм эсвэл тохуурхам харагддаг, дараа тайлбарлая, энд жоохон шинжлэх ухаан ярих хэрэг гардаг ?

Бейтс эмчийн энэхүү мэдлэгийг  хэрэглэхэд асар их эрч хүч цог золбоог олж аваад зогсохгүй тархиныхаа гүн дэх цусан эргэлтийг сайжруулж цусны эргэлт сайжирч байгааг эхний дасгалын дараа шууд мэдэрнэ

Золбоо асар их хүчийг өгдөг – тэгээд энэ нь

Бейтсийн арга барил – энэ нь маш энгийн дасгалын багц юм.

Багцын бүх дасгалыг хийхэд их хугацаа шаардагдахгүй – өдөрт ердөө л 2-3-хан минут зарцуулна.

Бейтсийн багц нь 7 дасгалаас бүрддэг.

Багц дасгалыг хийх онцгой нөхцөл гэж байдаг –

дасгалыг гэрэлд хийх биш, харин пальмингийн (алганы) горимоор хийдэг, өөрөөр хэлбэл, нүдээ алгаараа маш сайн гэрэл орохгүйгээр халхалсан байх ёстой гэсэн үг юм.

 

Гэвч бүх юм дэс дараалалтай байдаг.

(Пальминг нь «palm» буюу гарын алга гэсэн англи үгнээс гаралтай)

Шинжлэх ухааны үүднээс бол пальминг нь биофорез юм. Энгийнээр хэлвэл –  Нүдийг өөрийн гарын биологийн энергиэр шарах шарлага.

Пальмингийг ингэж хийдэг:

  • Алгаа сайтар үр,
  • Тэгээд шувуунд ус өгөх гэж байгаа юм шиг яльгүй хонхойл.
  • Хуруунуудын хооронд зай гаргалгүй маш сайн нийлүүлсэн байна.

Дараа нь:

Нэг гарын хуруунуудаараа нөгөө гарын хуруунуудаа бүрхэнэ өөрөөр хэлбэл хөдөө явж байгаад гар дээрээ ус хийлгэж угаахдаа гарын алгаа давхарлаад хонхойлгож тосдог гарын алга ийм байрлалтай байхдаа байшингийн дээврийг санагдуулна.

Дараа нь:

Тохойгоо ширээн дээр тавь (гэхдээ бөхийж болохгүй – шаардлагатай бол тохойн доороо жижгэвтэр дэр эсвэл ном тавь),

Харин хоёр гарын алгаараа бүрдүүлсэн конструкцээ нүдэндээ наа. Ингэхэд солбиулсан гарын хуруунууд чинь

  • Духны төв хэсэг дээр байрласан байх хэрэгтэй,
  • Хамар чинь хоёр чигчий хурууны хооронд байх хэрэгтэй,
  • Харин хоёр нүд чинь яг хоёр алганы хонхорхойн төв хэсэг дээр байж таарсан байх хэрэгтэй.

(Хамар чинь заавал хоёр чигчий хурууны завсар байх ёстойг анхаар – та бүхэн чөлөөтэй амьсгалах боломжтой байх шаардлагатай шүү).

  • Одоо алган доорх нүдээ нээ, мөн гэрэл нэвтрүүлэхгүй байхад анхаар.
  • Гарын алгаар бүрдүүлсэн конструкц гэрэл нэвтрүүлэх ёсгүй.
  • Гэхдээ алгаа нүдэндээ хэт их шахаж өгөхгүй байхыг хичээгээрэй. Нүд алган доор байхдаа чөлөөтэй нээгдэж, хаагдаж байх ёстой.

Ингээд л боллоо – биофорезийн (пальмингийн) горим гэдэг  энэ .

Пальминг – амьдралын асар их хүчийг өгдөг тэр арга  энд өгөгдөнө.

Тиймээс пальмингийг хийж болохгүй гэсэн сөрөг заалт үгүй юм – мөн төчнөөн удаа хийж болно гэсэн ямар нэгэн хязгаарлалт ч үгүй юм .

Биофорезийг өдөрт хэчнээн л бол хэчнээн удаа хийгээрэй – энэ нь зөвхөн ашиг тусыг л өгнө.(өгөх өгөхдөө бүр асар их ашиг тусыг өгнө гээч!)

Дасгалууд

 Анхаар:

Бүх дасгалыг пальмингийн горимоор хийнэ.

Пальмингийн горимыг бий болго, тохойгоо ширээн дээр тавь, нуруугаа тэгшхэн байлгахад анхаар – тэгээд дасгалуудаа хийж эхэл.

Дасгал 1. Суллах тушаал

Дасгалыг хийхдээ нүдээ аньсан байдалтайгаар хийнэ.

Энэхүү маш чухал дасгалын хүрээнд чи өөр  нүдтэйгээ ярих шаардлагатай.

Юуны түрүүнд: «миний нүд амарч тайвширч байна» гэж бодож бүх булчинг суллах хэрэгтэй

Нүдээрээ энэ командыг чанартай биелүүлүүлэхийн тулд (ойролцоогоор) дараах маягаар яриагаа үргэлжлүүл:

Нүдний хэвтээ дээд булчин амарч суларч байна /та одоо мэднэ ш дээ хаана байдаг, яаж харагддагийг нь /, нүдний доод хэвтээ булчин амарч байна, нүдний дээд хэвтээ булчин амарч байна, нүдний дээд доод сормууслаг булчингууд амарч суларч байна. Та Эдгээр булчингуудын байршил, дүр төрх, үүрэг функцийг мэддэг болсон болохоор их амар, дасгал үр дүнтэй болно. Торлог бүрхэвч , гэрэлд мэдрэмтгий эсүүд, харааны мэдрэлийн эсүүд, тархин дахь харааны төвүүд мөн сайхан амарч  бүгдийн  цусан хангамж сайжирч байгааг төсөөлөн хар. Үнэхээр биофорезийн үед энэ үйл явдал болдог бөгөөд үүнийг багажаар хэмжээд тогтоосон тул та эргэлзэх хэрэггүй.

Энэ дасгалыг хийхэд 30-40 секунд зарцуул – тэгээд бүү яар,

Дараа дараачийн дасгалуудын үр дүн нь чухамдаа яг үүнээс л хамаарна – нүдээ бүрэн дүүрэн амрааж тайвшруулж чадсан эсэхээс хамаарна.

Дасгал 2. Дээшээ-доошоо

Нүдээ нээгээд харцаа дээшээ өргө / пальмингийн горимд /  Доошоо буулга. Дээшээ.  Доошоо.

Анивчлаа – анивчлаа – анивчлаа.

Зөөлхөн шүү

 

Дасгал 3. Баруун-зүүн

 

Одоо (нээлттэй байгаа) нүдээ баруун тийшээ болго. Зүүн тийшээ. Баруун тийшээ. Зүүн тийшээ. Баруун тийшээ.

Анивчлаа – анивчлаа – анивчлаа.

 

Дасгал 4. Диагоналиуд

 Нүд нээлттэй хэвээрээ байна.

  • Нүдээ баруун тийш-дээш өргө.
  • Дараа нь зүүн тийш-доош буулга.
  • Баруун тийш-дээш.
  • Зүүн тийш-доош.
  • Анивчлаа – анивчлаа – анивчлаа.

 Дараа нь урвуу диагональ:

 

  • Зүүн тийш-дээш,
  • Баруун тийш-доош.
  • Зүүн тийш-дээш,
  • Баруун тийш-доош.
  • Анивчлаа – анивчлаа – анивчлаа.

 

Дасгал 5. Тэгш өнцөгт

Нүдээ нээлттэй байлган нүдээрээ тэгш өнцөгт зурна:

  • Харцаа дээш өргө (зүүн дээд булан руу),
  • Дараа нь баруун тийш болго (баруун дээд булан руу),
  • Доош буулга (баруун доод булан руу),
  • Дараа нь зүүн тийш болго (зүүн доод булан руу)
  • Тэгээд дахиад дээш (зүүн дээд булан руу).
  • Анивчлаа – анивчлаа – анивчлаа.
  • Дараа нь тэгш өнцөгтөө нөгөө тийш хийнэ.
  • Тэгээд бас л: анивчлаа – анивчлаа – анивчлаа.

Дасгал 6. Цаг

Том цаг төсөөл. Хамар байгаа хэсэгт цагийн зүүний суурь байна.

Тэгээд та тойргоор цагийн тоонуудыг харна.

Нүдээ арван хоёр дээр авчраад тойргоор яв:

  • Гурван цаг,
  • Зургаа,
  • Ес,
  • Арван хоёр.
  • Гурав,
  • Зургаа,
  • Ес,
  • Арван хоёр.
  • Анивчлаа – анивчлаа – анивчлаа.

 Дараа нь цагийн зүүний эсрэг чиглэлд:

  • Арван хоёр,
  • Ес,
  • Зургаа,
  • Гурав,
  • Арван хоёр,
  • Ес,
  • Зургаа,
  • Гурав,
  • Арван хоёр.
  • Анивчлаа – анивчлаа – анивчлаа.

Дасгал 7. Синусоид

Дотоод хараан дотроо энэ дүр зургийг бий болго.

 

Дараа нь:

  • Алган доор нээлттэй байгаа нүдээрээ зүүн тийш хялай
  • Тэгээд тэр цэгээсээ баруун тийш удаан яв – хөндлөн шугамын дагуу.
  • Дараа нь мөн л хөндлөн шугамын дагуу удаан явж байгаад буцаад зүүн тийшээгээ оч

Дахиад:

  • Зүүн тийш удаан
  • Баруун тийш удаан
  • Анивчлаа – анивчлаа – анивчлаа
  • Одоо синусоид зурж эхэл:
  • Баруунаас зүүн тийш хөдлөхдөө харцаа дээш өргөж, доош буулга,
  • Харин дараа нь: анивчлаа, анивчлаа, анивчлаа
  • Төгсгөлд нь урвуу синусоид нүдээрээ зур
  • Тэгээд дараа нь заавал: анивчлаа, анивчлаа, анивчлаа

 

Бейтсийн гимнастикийн төгсгөл

  • Гарын алгаа авалгүйгээр нүдээ аниад 5 секунд болно.
  • Дараа нь алгаа ав,
  • Толгойгоороо эргэх хөдөлгөөн хий тэгээд нүдээ нээгээд нүдээ идэвхтэй анивч. Одоо хүүхэд байхдаа нойр хүрэхээр нүдээ яаж нухдаг байснаа сана, гараа атгаж байгаад долоовор хурууныхаа нэг дүгээр үеэр хөөрхөн нух.  Макияж яах вэ эвтэйхэн учрыг нь олоод нух…

Бейтсийн багц бол ердөө л энэ юм.

Түүнийг хийсний дараа хараа чинь мэдэгдэхүйц хурц болсныг анзаараарай. Энийг тайлбарлахад амархан. Учир юунд байна вэ гэхээр, дасгалын тусламжтайгаар нүдний торлог бүрхэвчний  харааны савханцрууд хүчилтөрөгч болон тэжээлийн бодисуудаар ханадаг.

Харин харааны савханцрууд нь чухам харааны хурц байдлыг хариуцдаг .

Бас үүнийг анзаараарай. Дасгалуудыг хийсний дараа: нүд гэрэлтэж, гялалзаж байгааг. Нэг их гоё харагддаг! үр дүн эхний дасгалын  дараа л харагддаг, тэгээд энэ үр дүн бол хуримтлагддаг үр дүн юм.

Энэ нь ч ойлгомжтой юм:

Нүдэндээ Бейтсийн арга барилаар дасгал хийх нь нүдний замыг тэр чигээр нь цэвэрлэдэг – тэгээд нүд чинь бохирдлоос ангижирч, тод гялалзсан болдог бөгөөд хүүхэн харааныхаа голдоо сэтгэл татам галтай болдог.

Сөрөг заалтын талаарх сэрэмжлүүлэг.

Сөрөг заалт 1.

Багц дасгалыг хийх хугацаагаа ихэсгэх хэрэггүй (болохгүй гэж хэлэхгүйн тулд хэрэггүй гэж хэлж байгаа юм).

Эдгээр дасгалууд бол үнэхээр нүдний том дасгалууд тул нүдэндээ хэт ачаалал өгөхгүйн тулд дасгал хийх тоогоо нэмэгдүүлэх шаардлага үгүй юм.

Дасгалуудын хөдөлгөөн тус бүрийг хоёр хоёр удаа хийхэд л хангалттай юм.

 Сөрөг заалт 2.

Нүдэндээ мэс засал хийлгээд 6-с доош сар болсон бол Бейтсийн багцыг хийж болохгүй.

Сөрөг заалт 3.

Нүдний торлог бүрхэвч хөндийрөх буюу салсан. Энэ бол маш ноцтой нүдний өвчин бөгөөд түүнд тусгай мэс засал шаардагддаг. Харамсалтай нь торлог бүрхэвч салсан бол түүний өмнө бусад аргууд хүч мөхөстдөг.

Маш сайн биеийн байдал,

Маш сайн хараа,

Гялалзсан нүдийг бий болгож өгдөг. Энэхүү гайхамшигтай аргыг сурч эзэмшиж,

тэгээд хэрэгжүүлж эхлээрэй. Бейтсийн гимнастикийн дасгалуудыг өдөр бүр удаагийн давтамжтайгаар хийгээрэй.

Биофорезийг (пальмингийг) өдрийн туршид аль болох их эрэглээрэй– тэгвэл чи  хүч мэдэгдэхүйц нэмэгдэж, ааш зан анзаарагдахуйц сайжирч байгааг заавал олж харах болно.