• Монгол хэл
  • English
  • Русский

 Нэвтрэх

Бүртгүүлэх

Та үүнийг мэдэх үү?

Урд хөрш маань 57 давхар барилга барихад 19-хөн хоног зарцуулж, Шанхайн гудамжаар цагт 431 км хурдалдаг галт тэрэг давхиулж, дронуудад зориулсан замын хөдөлгөөний дүрмээ гаргачихсан.

Хойд хөрш маань Blockchain технологийг банк санхүүгийн системдээ нэвтрүүлэх бэлтгэлээ базааж 2-5 хан жилийн дотор банк, даатгал, нотариатын нүсэр системүүдийн хүнд суртлаас бүрэн салж, “Уламжлалт боловсрол”- оо үндсээр нь өөрчилж, бүх хүнээ шинэ эриний мэдлэгээр сэлбэж 2030 оны мэргэжлүүд рүү хувирч шилжихийг  ухуулж таниулж, шахаж шаардаад эхэлчихэж.

Дэлхий дээр 3000 гаруй роботууд мэс засалчидтай хамтран хагалгаа хийж, жолоочгүй такси, тракуудын туулсан зам 2000,000 км аль эрт өнгөрсөн. Хиймэл эрхтэн протезууд биологийн эрхтнүүдтэй зохирон синхронно ажиллаж, анагаах ухаан 110 жилийн чанартай амьдралыг жирийн зүйл болгоно гэж тунхаглаж байна.

Пуужин нэг удаагийнх байхаа больсон түүнийг Blue Origin and Х Space -ийн залуус газардахад сургачихсан.

Дэлхийд агуу том-д тооцогдох  Jet /тийрэлтэт/  хөдөлгүүрийг 3D хэвлэгчээр (принтерээр) үйлдвэрлэсэн. 

Baker and Hosttetler хуулийн фирм анхны Робот хуулийн зөвлөхөө ажиллуулж байна.

1 секунд  тутамд 10 шинэ интернет компани байгуулагдаж, Google-ээр 50,000 хайлт хийгдэж, 3 сая  и-мэйл илгээгдэж, 122,000 видео бичлэгийг You tube дээр үздэг. 

Дэлхийн хүн амын 43% нь интернетийн хязгаарлалтгүй орон зайд ажиллаж амьдарч нийт интернет графикийн 33 % нь гар утсанд ноогдож байна .    

Гар утас хэрэглэгчдийн тоо дэлхийн хүн амын 50%-д хүрч, дундаж хэрэглэгч өдөрт 4,5 цагийг интернетэд өнгөрөөж байна. 

Дэлхийн ТОП 15 IT компанийн үнэ сүүлийн 20 жилд 1400 дахин өссөн бол Америкийн хөрөнгийн биржийн үнэ уг хугацаанд ердөө л 3 дахин өссөн байх.

Сүүлийн 10 жилд супер компьютерын үйлдвэрлэл 650 дахин өсч, бид CD,DVD-нээс үүлэн  технологид шилжсэн . 

Бидний амьдарч буй үеийг New Аge шинэ эрин гэж нэрлэдэг. Харин бизнесийн бүх салбарын хувьд Шинэ эрин эхэлснийг Аж Үйлдвэрийн 4 дэх хувьсгал гэж нэрлэж байгаа.

 Технологийн хөгжил дэлхийн Макро эдийн засгийн MAP (зургийг ) –г  эрс өөрчилж байна. Сүүлийн 20-30 жилд хятад улс огцом хөгжиж эдийн засгийн хүчирхэг гүрнүүдийн нэг болсон. Учир нь дэлхийн бүх салбарын үйлдвэрийн магнатууд хямд ажиллах хүчний нөөцийг дагаж Хятадад болон бусад орнуудад үйлдвэрүүдээ байгуулсан.

Тэгвэл 2015 онд Хятадаас баруун руу 870 тэрбум долларын хөрөнгө буцаж, учир нь технологийн дэвшлийн үрээр Робот гэдэг шинэ ажиллах хүчин бий болсон. Хятад хүний хөдөлмөрийн хөлснөөс хамаагүй хямд, цаг нь дунджаар 2$, өвддөггүй, чөлөө гуйдаггүй, бослого гаргадаггүй, цалин бага байна гэж гоншгонодоггүй, 24 цаг ажиллах чадвартай, робот ажилчин ангийг шинжлэх ухаан технологи хөгжсөн улс орнууд бойжуулж чадаж байна.

Дронууд хүргэлт үйлчилгээ хийх болсноор MLM буюу бидний ярьдгаар сүлжээний бизнес эрхэлдэг 250 сая хүний орлогын эх үүсвэр эргэлзээтэй болох нь.

Өнгөрсөн жил Хятадын гар утас угсрах салбараас 120,000 хүн роботуудад ажлаа  булаалгасан. 

Blockchain гэж технологи нэвтэрснээр банк санхүүгийн нүсэр систем, нотариат, даатгалын чирэгдэлтэй,  хүнд сурталтай үйлчилгээ бүрэн байхгүй болно гэж ярьцгааж байна. 

Ойрын 5 жилд бизнесийн хичнээн салбар жагсаалтаас хасагдаж, хичнээн шинэ салбар нэмэгдэхийг дэлхийн бүтээдэг, туурвидаг хэсэг хэлж, харуулж байхад бид тендер хуйвалдаж авах, тэнэг ч байсан хамаагүй сайд л болчих гээд зүтгэж явах ичмээр биш үү?

Дэлхий нийт глобальный ХЯМДРАЛЫН эрин эхэлснийг тунхаглаж байхад бид ХЯМРАЛ ярьж амьдрал ядуурч байгааг харж, мэдэрч сууна.

Хямд ажлын хүч

Хямд тээвэр

Хямд технологиуд бий болж байна.

Энэ бүх гайхамшгийг бүгдийг нь хүн бүтээж байгаа гэхдээ бүр энгийн та бидэн шиг охид залуус. Хурдтай, хязгаарлалтгүй тэр чадалтай хүмүүс шинээр төрөөд байгаа юм уу, эсвэл тэднийг тусад нь бэлдээд байна уу ?  Үгүй, тэд шинэ эриний шаардлагад нийцэн өөрчлөгдөж, байгалийн төрмөл нөөц потенциалаа ашиглах шинэ үеийн боловсролыг эзэмшиж бас хэрэглэж энэ бүх амжилтыг бүтээж байна. Иймээс ирээдүй бидний төсөөлж байгаагаас хамаагүй гэрэлтэй. Шударга зүтгэлтэй байгаад хожсон юм даан ч алга даа гэж гундуу яваа бол би битгий тэгээрэй танд боломж байгаа бүр их байгаа гэдгийг хэлэх гэж яарсан минь энэ.

Энэхүү сэдвийн үргэлжлэлийг ЭНДЭЭС сонирхоорой.

 

Бичигч: Д.Болор / Update and upgrade төслийн удирдагч/

Бусад мэдээллүүд

ХҮССЭНЭЭ АВ! ЗААВАЛ АВ!

ХҮҮХДҮҮД НЭГИЙГЭЭ БҮЛЭГЛЭЖ ДЭЭРЭЛХЭЖ, ГАДУУРХДАГ

45-55 нас төгсгөлийн эхлэл үү? ЭСВЭЛ …