• Монгол хэл
  • English
  • Русский

 Нэвтрэх

Бүртгүүлэх

Та Худалдах, Борлуулах гэдэг үгнээс ичдэг үү?

Бид байнга ямар нэгэн юм худалдаж борлуулж ажиллаж амьдардаг атлаа ХУДАЛДАХ, БОРЛУУЛАХ гэдэг үгнээс үхтлээ ичдэг.

Бидний ухамсарт гүн суусан худалдаатай холбоотой сөрөг програмчлалыг UPDATE хийхгүй л бол бид жинхэнээсээ сайжрахгүй…

Худалдаа хийхтэй холбоотой бидэнд уламжлагдсан ментал программыг харъя.

Худалдагч – Наймаачин – Панзчин- Борлуулагч-Сүлжээчин:

Сурлага муутай болон бусад үл хүндэтгэх шалтгаанаар цааш үргэлжлүүлэн сурч мэргэжил эзэмшээгүй эсвэл ТМС төгссөн хүмүүс хийдэг, өөр ажил олдоогүй, тэнцээгүй бол хийдэг…, ээж нь худалдагч, аав нь жолооч…

Хандлага:  Дээд боловсрол эзэмшчихээд л худалдагч хийгээд байх юм,.. нэг их сүртэй хийгээд байгаа юм байхгүй дээ, бага сага наймаа л хийж байна….юм зарах гэж байна гээд бодчихвии, … яг нэг хийгээд байгаа юм байхгүй наймаа л хийдэг юм байна лээ ш дээ гэж ирээд ярьцгаадаг.

Худалдах борлуулах  гэж  юм зарах, шахах, ядаргаа болох, яаж ийж байгаад мөнгийг нь салгахыг хэлнэ бусдыг нь …. хүн эмчлэх, өмгөөлөл хийх, зөвлөгөө өгөх, барилга барих, гоо сайхан, ресторан ажиллуулах, үйлдвэрлэл эрхлэх гэж нэрлэх бөгөөд тэд худалдаа, борлуулалт  хийж доошоо ордоггүй болохоор тэдэнд борлуулалт худалдааны талаар мэдлэг дадлага огт хэрэггүй…, гэх далд ухамсарт бат бэх суусан программтай.

Аливаа бизнесийн амжилт түүнийг эрхлэгчийн, эзний, удирдагчийн худалдаанд хандах хандлагаас шууд хамарна.

Бид борлуулах үйл явцад бодож байгаагаасаа хамаагүй их оролцдог. Заавал ямар нэгэн юм зарж мөнгө авах тухайд бус…, хэн нэгэнд санаагаа ойлгуулах, бусдаар өөрийгөө дэмжүүлэх, өөрийнхөө зөвд итгүүлэх, төсөл хөтөлбөрөө танилцуулах, өөрийн дагагчдын тоог нэмэгдүүлэх, хэн нэгэнд таалагдах, ашигтай зөвшилцөлд хүрэх, гэрээ хэлцэл хийх., сайхан үйлчилгээ авах…энэ бүхэн бүгд борлуулах үйл явц.

Худалдах, борлуулахад эерэг ханддаг түүний стратеги, арга хэрэгслийг чадварлаг эзэмшиж ажил амьдрал, карьер,харилцаа, нөхөрлөлдөө чадварлаг хэрэглэж байгаа хүн соёлтой,өөртөө итгэлтэй, харизматичный байж чаддаг. Карьер хөөгчидөд энэхүү мэдлэг чадвар амин чухал.                                                                           Эс бөгөөс ямар ч авъяасгүй БӨӨН ДУР харагддаг.

Та алтан гартай эмч, авралын эзэн өмгөөлөгч, зөвлөгч, амтат бүтээгдхүүн үйлдвэрлэгч, тансаг сервис үзүүлэгч байлаа гээд мэдлэг, чадвар, туршлага, цаг, нэр, санаа, шийдвэр, бүтээгдэхүүн үйлчилгээгээ өндөр үнээр, олон хүнд, олон дахин зарж чадахгүй л бол танд энгийн дундаж бусдаас илүүрхэх юм юу байгаа юм бэ ?

Сайн эмч, өмгөөлөгч, ресторан, гоо сайхныг үйлчлүүлэгчид өөрсдөө олоод ирдэг гэсэн том төөрөгдөл байдаг. Тиймээ, сонголт цөөн үед бол олоод л ирнэ. Өнөөдөр бид эрэлтээс давсан нийлүүлэлттэй үед амьдарч байгаа, тэгээд ч таны сайныг хэмждэг хэмжүүр, хэрэглэгчийн сэтгэл зүй , соёл, шаардлага өөрчлөгдсөн. Өнөөдрийн хэрэглэгчийг цол тэмдэг, сонин сэтгүүлийн мэдээ нийтлэл, тэрний энэний нэр, тансаг засвар, үнэтэй тавилгаар татахгүй.

Энд нэгэн чухал ойлголтоор санаа бодлоо цэгцлэх шаардлага тулгардаг.

Бизнесийн амжилтыг эзний амжилтаар хэмждэг. Амжилттай бизнес эрхлэгчид үнэт зүйлсийн систем гэж байдаг. Үнэт зүйл гэхээр л нийгмийн баялаг, ёс зүй, итгэл сэтгэл энэ тэр гээд хэвлэлийн чанартай агуу зүйлүүд ярих нь гэж битгий бодоорой. 

Таны хувьд амжилт гэж яг юу юм бэ ?

Та шууд тодорхой хариулж чадах уу?

 Энд би үнэт зүйл гэж бидний хүсдэг, бий болгох гээд эсвэл эзэмших гэж эрмэлзэж зүтгэдэг тэр зүйлүүдийг хэлж байгаа юм шүү. Бид бусдад таашаагдахын тулд бус жинхэнээсээ юу бодож, мэдэрч байгаагаа ярьдаг байх нь хөгжихөд хэрэгтэй. 

За үргэлжлүүлье. Сүүлийн үеийн амжилт судлаачид болон амжилтын гуру нарын хэрэглэдэг амжилтын гол үзүүлэлтүүд болох: .

Энерги (эрч хүч), цаг зав, статус, хөрөнгө мөнгө, эффективность гэсэн 5 чухал зүйлийг БАЯЛАГ-т тооцож түүний хэмжээг нөөц гэж нэрлэдэг. 

Эдгээр зүйлүүд танд ямар хэмжээ, харьцаатайгаар байгаа, аль нь байгаа байхгүй болон та тэдгээрийг яаж эрэмбэлж байгаагаар бизнесийн амжилт, туулж буй үе шат, бизнес эрхлэгчийн өсөлтийн цэгүүд, түүний тухайн үеийн өөрийнх нь үнэ цэнийн талаар хэлэлцдэг .

Гэхдээ амжилт танд хэрэгтэй юу үгүй юу гэдгийг бодоход илүүдэхгүй. Юу гэсэн үг юм, амжилт хэрэггүй байна гэ юу байдгийн гэж бодогдож байна уу ? Амжилт, аз жаргал хоёр хамтдаа тэр бүр байдаггүй., заримдаа эсрэгээрээ бүр бие биендээ саад болдог. Амжилт гээд байхаар зүйлгүй ч агуу аз жаргалтангууд байдаг. Ололт амжилтын оргил дээр байх атлаа амиа хорлож төгсөгчид ч байдаг. Бодох л зүйл.

Энерги

Урьд нь эрүүл мэнд гэх ойлголтоор илэрхийлэгддэг байсан тэрхүү баялгийг шинэ эринд Энерги гэж ойлгодог болсон. Эрүүл хүн гэж элдэв өвчин ярьдаггүй, эмнэлэгт хэвтдэггүй хүнийг хэлдэг байсан бол одоо эрүүл хүн гэж ЭНЕРГИТЭЙ, ЭЕРЭГ САНАА БОДОЛТОЙ, ЭГЦ ХӨНГӨН БИЕТЭЙ, ГҮН УНТАЖ ХӨНГӨН СЭРДЭГ, АМЬСГАЛ АЛХАА ХОЁРООС НЬ АГААР ҮНЭРТСЭН, СЭРГЭЛЭН ЦОВОО, СЭТГЭЛ ХАНГАЛУУН хүнийг хэлдэг болсон.

Ажил амьдралаа хянаж удирдаж чадаж байвал эрч хүч үйлдвэрлэгдэж, нөөцлөгдөж, баланстай зарцуулагдаж байдаг аж. Эсрэг тохиолдолд та ядарч сульдаж, шүүсийг нь шахсан нимбэг шиг үнэр амтгүй, сонирхолгүй нэгэн болж хувирах.Танд эхнэртээ комплимент хийх, хүүхэдтэйгээ тоглох, аавыгаа баярлуулах, хэрэгтэй юм унших, гитар тоглож сурах, ном бичих, андынхаа жаргал зовлонг хуваалцах, салхинд гарч бясалгах, сүнслэг оршихуйдаа анхаарах эрч хүч байхгүй.

Цаг зав……..Завгүй хүн гэж ирээд алдаршуулах хандлага их байдаг. Энэ агуу чухал баялгийг та эзэмших бололцоог бүрдүүлээгүй бол хүсэл мөрөөдлөө биелүүлэх үйл явцаар дамжуулан төгөлдөржиж төрөл дээшлэх бурхантай хийсэн гэрээнийхээ талаар бодохын ч хэрэггүй …

Статус …..Хүмүүний суурь эрэлт хэрэгцээний нэг. Энэ нь таны олны дундах, нийгмийн дундах байр суурингаас гадна таны өөрийн чинь өөртөө өгөх шударга үнэлэлт. Нийгэмд болон орчиндоо та хэн нэгэн…, ДЭЭР НЬ та өөрөө өөрийнхөө хувьд хэн бэ? Үүнд хариулахад та юутай вэ гэдэг огт нөлөөгүйг анхаараарай.

Одоо Мөнгө …Амжилтын чухал үзүүлэлт. Энд бүх зүйл ойлгомжтой мэт санагддаг. Гэхдээ усан доорх хэд хэдэн чулуутай. Таны хураасан хөрөнгө мөнгө дээр дурдсан хэдэн баялгийг худалдаж авахад эсвэл бүтээхэд үйлчилж чадаж байна уу ?. Энэ их багын тухай ойлголт дангаараа ч биш л бололтой.

Эффективность (Efficiency)….. Би оновчтой үг сонгож чадахгүй болохоороо Орос (Англий)- ыг нь хэрэглэж орхив. Үр ашигтай байх гээд орчуулаад хэлчих гэхээр нэг л болдоггүй… Хэн нэгэн надад хэлж өгөөсэй. Efficiency англиар, оросоор бол эффективность. Энэ үзүүлэлтийг хөгжилтэй орнууд их чухалд авч үздэг. 

Томъёогоор илэрхийлбэл:

Эффективность = Үр дүн – зардал (цаг, энерги, статус, мөнгө)

Бизнес эрхлэгчийн амжилт бизнесийн амжилтын тухай тусдаа их том Мастер классууд, цогц трэйнинг, коучинг явагдана. Амжилтын тухай тодорхой ойлголт, үнэт зүйлийн өөрийн системтэй байх нь очих хаягийг тодорхойлж, тэр хаягт очихын тулд хэнтэй, хаагуур, ямар замаар, ямар унаагаар, ямар хугацаанд явж хүрэх зэрэг олон зүйлийг тодорхой болгож нөөц баялгуудаа оновчтой хууваарилах, зөв стратеги, сайн шийдвэр гаргаж амжилттай хэрэгжүүлэхэд чухал үүргийг гүйцэтгэдэг байна.

Худалдах Борлуулахтай холбоотой хязгаарлагдмал ментал программаас ангижрахад амжилтын тухай тодорхой ойлголт, өөрийн үзэл бодол итгэл үнэмшил хөрс нь болдог. Одоохондоо юуг хэлэх гээд юуг хэлээд байгаа нь ойлгомжгүй байхыг үгүйсгэхгүй

Өөрийнхөө мэддэг, чаддаг, дуртай зүйлийг чанартай, үзэмжтэй хийж түүнийгээ үнэд хүргэн борлуулж, дээр дурдагдсан 5 чухал нөөцийг бүрдүүлж, амжилттайчуудын багт багтахын тулд ХУДАЛДАХ – БОРЛУУЛАХ – аас ичиж айхаа зогсоож, түүнд эерэг зөв хандаад зогсохгүй, түүнийг амжилттай хийх мэдлэг дадлагыг эзэмших онцгой чухал. 

Та энэ сэдвийн үргэлжлэлийг ЭНДЭЭС сонирхоорой.

Амжилттай борлуул !

Бичигч: Д.Болор /Update and upgrade төслийн удирдагч/

Бусад мэдээллүүд

ХҮССЭНЭЭ АВ! ЗААВАЛ АВ!

ХҮҮХДҮҮД НЭГИЙГЭЭ БҮЛЭГЛЭЖ ДЭЭРЭЛХЭЖ, ГАДУУРХДАГ

45-55 нас төгсгөлийн эхлэл үү? ЭСВЭЛ …