• Монгол хэл
  • English
  • Русский

 Нэвтрэх

Бүртгүүлэх

Өтлөлтийн шалтгааныг олъё

Эхлээд өтлөлтийг сааруулах боломжтой юу гэдэг асуулт тавиад шинжлэх ухааны бүрэн үндэслэлтэй хариулахыг оролдъё…

Дараа нь хэрвээ боломжтой л юм бол хүн бүхний мөнхийн хүслэн болсон энэ зүйл яагаад бүтдэггүй юм бэ?

Бид 50-60 хан жилийн дотор л  гундаж гандаж өтөлж өвчилж бүр зарим нь үхэж амжаад байна ш дээ ………… гэдэг бодит үнэнтэй нүүр тулъя !!!!!!

Хөгшрөл хаанас эхэлдэг гэж та боддог вэ ?

Та бараг л шууд хариулж байгаа даа……..

Энэ чинь байгалийн жам хууль ш дээ, амьд бүхэн өтөлж хөгширнө..

Дээр нь “хамгийн өршөөлгүй зүйл чинь харин “хөгшрөх”  байхаа ..

Төрөх өсөх хөгшрөх үхэх…………….Энэ схемээс гадуур явна гэж юу байхав дээ  “ гээд нэмчихсэн үү. Тэгвэл хүн төрөлхтөнд эртнээс  уламжилж ирсэн мэдлэгт

Хөгшрөлийн хамгийн үндсэн шалтгаан “Түүнийг байх ёстой зүйл гэж үздэгт л оршдог” гэсэн байдаг.

“Байх ёстой зүйл” – гэсэн ойлголт үргэлж олон нийтийн буюу орчин үеийнхээр бол массын найрал дууны мөрүүд байдаг.

Дийлэнх олонх боддог тэр зүйлийг бодож , хийдэг тэр зүйлийг хийсээр л бид  “ масс-нийгэм-олон нийт”  гэж янз бүрээр нэрлэгддэг   “ томоо саарал барилга “ ыг өрөхөд ашигласан нэгэн “ тоосго “ болж орхидог.

Гэтэл хүн төрөлхтөн доорх мэдлэгийг хэзээ ч хэнээс ч нууж байгаагүй:

Хүний биеийн эд эрхтний эсүүдийн сэлбэгдэх хурд:

  • Арьс- 5-7
  • Ходоод- 5-7
  • Элэг – 40 хоног
  • Яс – 90 хоног………………

Хүний биеийн эд эрхтнийг бүрдүүлж буй атомын 98 % жил тутамд бүрэн шинэчлэгддэг.

Бид жил бүхэн эсийн түвшинд шинээр мэндэлдэг!

Энэ мэдлэгийг сонирхож гүн гүнзгий ухаж ойлгоод хөгшрөл бол гарц үгүй зүйл гэсэн ойлголтыг өөрчилье гэж бодогдохгүй байна гэж үү?

Оюун бодолдоо хийх энэхүү эргэлт танд – өөртөө байгаа байгалийн нөөцийг бүрэн ашиглаж / хүн 120 жил идэвхтэй амьдрах байгалийн төрмөл нөөцтэйгөө ирдэг / зоригтой төлөвлөж, бүтээж, ирсэн зорилгоо биелүүлээд буцах агуу их сэтгэлийн, оюун санааны, орон зайн эрх чөлөөг өгнө.

Ийм мэдрэмж, эрх чөлөөгөөр амьсгалж амьдрах “тасархай” биш гэжүү !!!

Масс боддогоо бодоод явдгаараа явж л байг, харин та  томоо саарал барилгын тоосго байхаас татгалзлаа гээд ядахдаа танд алдах юм байна уу ?

Танд саад болох юм үнэндээ юу ч байхгүй…. Ганцхан өөртөө гүн гүнзгий суулгасан  “сүргийн” үзэл бодлоос л татгалзчих !!

Тэгээд аахаа:  “хөгшрөл гэдэг эхний ээлжид оюун ухамсарт явагддаг процесс” юм байна гэдэг тохируулгыг толгойдоо хийгээд ав..

Энэ хамгийн чухал хэсэг нь.

Хөгшрөлийг хөтөлж хурдасгаж байдаг тэр цорын ганц зүйл бол таны ухамсар дахь хүн өдөр өдрөөр хөгширч байгаа гэсэн ментал програм, үүнээс өөр буруутан байхгүй.

Энэ бүх мэдээлэл /одоохондоо яваандаа мэдлэг тэгээд чадвар болно / сонирхолтой байгаа болов ч таны нөгөө программ ажиллаж та дараах асуултуудыг тавьж авторыг мадлах хавьцаа юм бодож байгаа:

Хэрвээ биеийн эд эрхтнийг бүрдүүлэгч атомуудын 98% жил тутамд шинэчлэгдэж байдаг юм бол эсрэгээрээ бүр залуужмаар юм биш үү?

Яагаад тэгдэггүй юм?

Нээрээ л жил бүхэн багц багцаар шинэ эсүүд авч байж бие эрхтэн шинэчлэгдэж сэргээд байгаа юм ажиглагддаггүй…..

Яг энэ асуултан дээр цагираг битүүрч гаднаас нь харахад гарцгүй харагддаг.

Гарц бий гэдгийг шууд хэлье.

Энд ойлгоход хэцүү юм байхгүй..,  учир нь маш энгийнээр тайлбарлана:

Эсийн зан төлөв, амьдралын зүй тогтлыг ойлгоход л хангалттай.

Шинэ эсүүд гэдэг цоо шинэ компьютертой яг адил үндсэн хэдэн программтайгаа л тан дээр ирж нэмэлтээр та өөрийнхөө хэрэглэдэг оюун ухамсар дахь програмуудаа суулгадаг. 

  • Хэрвээ танд “ Миний бие тогтмол шинэ эд эсүүдээр сэлбэгдэж байгаа ” гэсэн ментал програм суусан бол таны шинэчлэгдэж сэлбэгдэх үйл явц саадгүй ажиллаж бүтээмж нь мэдээж харагдана.
  • Хэрвээ хөгшрөл гарцаагүй зүйл тэгээд өдөр өдрөөр өөрийгөө хөгширч байгаа гэдэг программыг  цоо шинэхэн эсүүддээ суулгасан бол ялгаа байхгүй мөн л саадгүй ажиллаж бүтээмж нь мэдээж харагдана. / Та байгаль дээр 5 жилийн дотор 50 насаар био физиологийн үзүүлэлт хөгширдөг эмгэг байдгийг мэдэх үү, аймаар муухай сэдвээр таны оюуныг хордуулахыг бодохгүй байгаа хэдий ч ийм төрлийн өвчин байнаа гэдгийг мэдэж авнаа гэдэг нь ийм механизм ажилладаг байхнээ гэсэн ойлголтыг авнаа л гэсэн үг / 

Ер нь эсийн зан төлөв, үүсэх, удамших, мөхөх механизмыг ядахдаа энгийн түвшинд ойлгох нь бидний гарт өөрөө өөртөө байгаа нөөцийн үүдийг онгойлгох түлхүүрийг өгч байнаа гэсэн үг.

Ингээд харахаар:

Хөгшрөлийн шинж тэмдгүүд тэдгээрийг хүлээж байгаа газарт хүрэлцэн ирдэг  байх нь тиймүү ????

  • Тэгээд одоо яах вэ, болдог юм бол хөгширмөөргүй л байна ш дээ
  • Эргэн тойронд бүх хүмүүс л хөгшрөл гарцаагүй гэдгийг харуулаад амьдралаараа батлаад байхад энэ бодитой үнэний хаагуур нь өөр итгэл үнэмшил шургуулах вэ ? ……………………гэж асууж байна уу?

Нэгдүгээрт: Бүх хүмүүс биш шүү.

Хоёрдугаарт: Хөгширдөггүй хүмүүсийг азтай тохиолдол, дүрмээс гадуур тохиолдол гэж үздэг бол шинжлэх ухааны хаан математикт: 

“Дүрмээс гажиж буй тохиолдол бол шинээр мөрдөх дүрмийн эхлэл” гэж олон зуун жилээр залхууралгүй  давтан давтан хэлсээр байгааг санахад илүүдэхгүй. 

Тэгэхээр сүргийн сэтгэхүй – матрицын стереотипээс татгалзаж, массын шаблон болох – хөгшрөлийн программыг reset хийх боломж хүн бүхэнд бий гэдэг ойлголтыг эхний ээлжинд сонирхуулж чадсан бол ядахдаа хэсэгхэн зуур ч гэсэн анхаараад өнгөрсөн бол  бол миний цаг заваа зориулж үүнийг бичсэний зорилго биелсэн нь тэрээ. Учир нь та бол төгс төгөлдөр био-ментал систем, таны анхаарсан, сонссон, харсан бүхэн шуурхай санах ойг чинь ачаалж дараа нь далд ухамсар / hard / руу шилжинэ. Хүн төрөлхтний мөнхийн хүсэл болсон – өтлөлтийг сааруулах – шууд, шууд бус хүсэл тэмүүлэл буй болох болгонд та энэ файлыг татаж харна.

Ямартай ч та энэ семинарт өгсөн эрхтнүүдийн эс шинэчлэгддэг хоног хугацааны жагсаалтыг хэвлэж гаргаад нүдэндээ ойрхон тавьчих. Тодорхой хугацааны дараа энэ ойлголт таны хувийн итгэл үнэмшил болно. Би үүнд огтхон ч эргэлзэхгүй байгаа учраас таныг ятгах ч үгүй. Яагаад гэвэл үргэлжлүүлж хүргэх мэдлэгүүд таны итгэл үнэмшлийг гүнзгийрүүлж практик амьдрал дээр нотолно. Тэгээд ч итгэж үнэмшиж байгаа тэр зүйлээ л  та гардаж авдаг. Энд ямар нэгэн гайхамшиг ид шид огтхон ч байхгүй. Хүн төрөлхтний баталж хуримтлуулсан мэдлэгээс сорчилж эмхтгэж олонд хүргэх завшаан тохиосон минь харин азтай хэрэгээ.

Хамгийн чухал нь та өөрийнхөө эд эсийн шинэчлэгддэг хоног хугацаанд огтхон ч эргэлзэх хэрэггүй. Шинжлэх ухаан маргашгүйгээр баталсан зүйл.

Хүний эд эсийн шинэчлэгдэх сэлбэгдэх процесс хором ч зогсдоггүй.

Тэгэхээр  “ хөгшрөл эхлээд толгойд явагддаг юм байна  ”Энд ирээд хөгшрөлийн шалтгаантай холбоотой анхан шатны мэдлэгээр хэлье гэсэн зүйл маань дуус ч байна.
Гэвч  ингээд дуусгах гэсэн чинь дараах асуулттай таныг орхичихож болохгүй нь…

Тэгэхээр амьтан ургамал гээд амьд биетүүд байдаг, тэдэнд нийгмээс тулгасан үзэл бодол програмчлал байхгүй ш д гэтэл бидэнтэй адилхан хөгширдөг………………

Хариулт нь: Хүний амьдралыг удирдан зохицуулдаг байгалийн буюу төрмөл 2 түвшингийн программ байдаг гэдгийг Биологи, психологи, физик, хими, анатоми, физиологи болон хүнийг бүтэц зохион байгуулалт оршихуйн зүй тогтол, био, ментал потенциалыг судалдаг салбарынхан бүгд санал нэгтэй баталсан.

1 дэх нь –  Автомат программ

2 дахь нь Удирдлагатай программ

Автомат программ нь бүх амьд организмд нэг ижил заяагдсан хооллох, унтах, хамгаалах, үржих … гээд л автоматаар ажиллаж байдаг. 

Харин Удирдлагатай программ нь зөвхөн “Логик – /рациональный разум/ – Далд Ухамсар –Дээд Ухамсар” гээч бүхэл бүтэн СИСТЕМИЙН  бүтэц удирдлага бүхий амьд организм ” ийн өгөгдөл юм байна.

Шинжлэх ухаан ганцхан “хүн” л энэ бүтцийн эзэмшигч гэж баттай хэлж чаддаггүй учир нь кит, акул, дельфин, хэрээ зэрэг зарим амьтад энэ асуудлаар эрдэмтдийг ичээдэг тохиолдол зөндөө байгаа.

Ямар ч маргаангүй нотлогдсон зүйл бол хүн өөрийнхөө оюун ухамсраар хамгийн багадаа гэхэд л өөрийнхөө биологи физиологийг удирдахаар бүтээгдсэн явдал. Яаж гэдгийг яагаад гэдгийг сонирхож судалж мэдээгүйгээс үүнийг ид шид, аз завшаан, бурхан, тавилангийн өгөгдөл энэ тэр гэж хадуураад хамаг байдгаа өөртөө бус юунд хэнд даатгаад орхидог байна.

Энд ирээд миний ” Өтлөлтийнхөө шалтгааныг олъё “ сэдэвтэй семинарын үндсэн зорилго болох хүн бүхэн өөрийнхөө төрмөл нөөц рүү өнгийх сонирхлыг сэдэлжүүлэх зорилгоор холоос аажим аажим гэтэх шахуу дөхсөний хэрэг биелж хөнгөрлөө.

  Энэхүү семинар өөрийнхөө биологийг ухамсартайгаар удирдах цаашлаад амьдралаа мэдлэгээр удирдах өргөн боломжийн тухай яриа өрнүүлэх, мэдлэг эзэмших , турших, хэрэглэх үр дүнг нь нүдээр харж, гараар барих үйл явц ургах хөрсний нэгэн үе давхарга байлаа. 

Хэрвээ та 36-44 настай бол та гундаж амжаагүй хэдий ч насжилтын эхний шинж тэмдгүүдийг тавгүйтэн мэдэрч байгаа. Энэ үед бүхнээ цэгцлэх, биологийн цагаа зогсоох, бүр ухраах чадал бүхий байгалийн нөөц чинь дүв дүүрнээрээ байгаа.

Хэрвээ та 45-55 настай бол таны биед гормоны шинэчлэл явагдаж өөр горим руу шилжих процесс явагдаж байгаа. Энэ бол хөгшрөлийг зогсоохоор барахгүй бие организмын шинэ горимд тохирч шинэчлэгдэх процесс идэвхтэй явагдаж байгаа  сэргэж, шинэчлэгдэхэд /system update / хамгийн тохиромжтой нас!

Хэрвээ та 55-65 настай бол та өөрийнхөө биологийн хүчтэй ба сул талуудыг гайхамшигтай точно мэддэг болсон. Ийм учраас аливаа мэдлэг дадлагыг чанартай алдаагүй хэрэглэж бага хөлсөөр их бүтээмж гаргаж чаддаг, хүн төрөлхтний туршлагаас харахад хамгийн агуу амжилтаа бүтээдэг үе. Эрүүл мэнд биологийн идэвхтэй, сэргэг эрч хүчийг хадгалах явдал таны хувьд дэндүү гарын доорх ажил байх болно. 

Тасархай байгаа биз!!!!

Үүнтэй холбоотой бусад мэдээллийг ЭНДЭЭС сонирхоорой.

 

Бичигч: Д.Болор / Update and upgrade төслийн удирдагч/

Бусад мэдээллүүд

ХҮССЭНЭЭ АВ! ЗААВАЛ АВ!

ХҮҮХДҮҮД НЭГИЙГЭЭ БҮЛЭГЛЭЖ ДЭЭРЭЛХЭЖ, ГАДУУРХДАГ

45-55 нас төгсгөлийн эхлэл үү? ЭСВЭЛ …