• Монгол хэл
  • English
  • Русский

 Нэвтрэх

Бүртгүүлэх

Өөрөө хөгжиж ,бизнесээ өргөжүүлэхэд саад болдог 5 айдас

Айдас – бол Тормоз. Бизнес эрхлэгчийн өөрийнх нь хөгжил, бизнесийн өсч томроход саад болдог хамгийн гол саад. Айгаад байх юм ч ууг нь юу байхав дээ.. хавьцаа юм бодогдож “Айдас” гэх энэ үгнээс зайлсхийх, эсвэл эсэргүүцэх, тайлбар хийх бага гэлтгүй хандлага илэрч байвал Айдас таны дотор нэлээд сайн тухлаад авсны шинж.

Түүний учрыг олж, боловсруулахгүй бол тэр таны олон 10 сайхан боломж амжилтыг хааж, чөдөр тушаа болно., Та гар тоормозоо буулгалгүй хаазаа нэмээд үз дээ.

Өргөжихөд, томроход (бизнесээ далайцжуулахад) саад болдог  5 айдастай нүүр тулж боловсруулан замаасаа холдуулъя.

Та сайн бод доо. Танд цээжийг чинь гэрэлтүүлж, хорхойг чинь хүргэдэг хүсэл мөрөөдөл, бизнес санаа байдаг. Гэвч та түүнийгээ барьж аваад хийчихдэггүй. Хэрхэн удирдагч болох

Яагаад ?

 44 орны, 50,000 гаруй бизнес эрхлэгчдийн дунд хийсэн судалгаагаар нийт бизнес эрхлэгчдийн 95 % нь “амжилтгүй болвол яана”(боломжийн явж байгаа бизнесээ бүр хямралд оруулчихвал яана) ? гэсэн үндсэн гол айдастай тулдаг.

Айдас “эргэлзээ”-г дагуулж, эргэлзээ хийхгүй байх “шалтгаан”- ыг хайлгаж, тэдгээр шалтгаанууд нь,  “хийгээгүй”-г зөвтгөж, хийгээгүй учир “хөдөлгөөнгүй” (зогсонги) байдал бий болно.

Ажил ч бай амьдрал ч бай хөдөлгөөнгүй болохоороо “хөгжих”-өө больж, хөгжихөө болихоороо задарч, мөхдөг. Энэ бол байгалийн хууль бөгөөд одоохондоо энэ хуулийн гадуур амьдарч ажиллаж болоод байгаа айл гэр болоод ажил бизнес нэг ч төрөөгүй байгааг шууд хэлчихье.

 Юунаас айгаад байгаагаа олж хүлээн зөвшөөрөх нь эмчилгээний 50%.

Усгүй ярихыг хичээж шууд ажилдаа оръё…

“Айдас-1” амжилтгүй болвол яана.

Юу болох бол ? Хүн авахгүй бол яана, Түрээс цалингаа өгч барахгүй бол яана.., Шал дэмий зүгээр явж байгаа ажлаа хямраачихвал яана., Бүтэхгүй бол яана..,         

Таныг баяжуулах бизнес санаа тэнгэрт нисч байгаа шувуу хэвээр үлдэж өөр хэн нэгэн түүнийг чинь барьж аваад аль хэдийн хийчихсэн байхыг харж битүү цухалдах л үлдэнэ.

Энэхүү айдсын шалтгаан нь тодорхойгүй байдал. Тодорхойгүй байдал мэдлэггүйтэй шууд холбоотой. Та хэрэглэгчийг татах, тогтоох, дундаж худалдан авалтын дүнг өсгөх, худалдан авалтын давтамжийг өсгөх,сезоны болон бусад гадаад нөхцөл байдлын өөрчлөлтүүдийн үед авах үр дүн, өндөр бүтээмжтэй арга хэрэгслүүдийг мэддэг, хэрэглэдэг мөн баг бүрдүүлэх, цаг болон бусад нөөцийг удирдаж чаддаг байсан бол таны төлөвлөсөн бизнес бүтэхээр барахгүй хүссэн үр дүн, амжилтыг авчрахад эргэлзэхгүй байсан.

Шийдэл: Юуг хийх, яаж хийх  вэ гэдгээ мэдэж авах.

“Айдас-2” Өөрөөс үл шалтгаалах гай, саад бэрхшээл.

Хямрал, валютын ханшийн уналт, төр солигдох, хууль дүрэм өөрчлөгдөх, бусад урьдчилж тооцоолоогүй, өөрөөс шалтгаалаагүй нөхцөл байдал, бусдын алдсан мөн шатсан түүх. 

Борлуулалт буурах нь гарцаагүй үед ашгаа хадгалах улмаар нэмэгдүүлэх, ямар ч гай гамшгийн үед хэвийн эсвэл бүр илүү ажиллаж болно гэсэн итгэл үнэмшил (оюун ухамсрын тохируулга)-тэй, өөрчлөлтийг удирдаж, түүнд тохирсон гадаад болон дотоод интеграцыг хугацаа алдалгүй хийх нөөцтэй байх нь энэхүү айдсаас болж саажихгүй байх бүх боломжийг бүрдүүлнэ. Бусад хүмүүс нөхцөл байдал өөрчлөгдөхийг хүлээж мярааж гэтэж, унахгүй тухай бодож байх хооронд та ашгаа хийж, нөөцөө нэмэгдүүлж, өсөлтөө хангаж байх боломжтой.

Шийдэл: Амжилттай шийдвэрлэгдэх боломжгүй асуудал проблем гэж ХААНА ч байдаггүй гэдэг тохируулгыг сэтгэл оюундаа хийж дээр дурьдсан нөөцүүдийг бий болгох. Ийм итгэл үнэмшлийг буй болгож чадахгүй бол цааш үргэлжлүүлэн унших хэрэггүй. Одоо байгаагаа чанга атгаад ихэнх зүйлээ өөрөө хийж, хямдхан чадваргүй ажилтнуудаа шахаж, хянахад шаардагдах зав энергиэ НӨӨЦӨЛ эсвэл дараачийн “СОНГУУЛЬ” хүлээ.

 “Айдас-3” Өрсөлдөөн

Эргэн тойронд ижил төстэй бүр илүү бүтээгдэхүүн үйлчилгээ санал болгож байгаа газрууд зөндөө байна.Мөнгөтэй хүмүүс хямд хийчихнэ…,

Үнэ, үйлчилгээ, чанар нь таны бизнесийн “хийхэд” болон “хуулахад” хялбар бүрэлдэхүүн хэсгүүд бөгөөд эдгээр үзүүлэлтээр бусдаас ялгарч чадах эсэх нь туйлын эргэлзээтэй гэдэгтэй маргахгүй.

“Үнэ” “Бүтээгдэхүүний чанар-нэр төрөл” “Үйлчилгээний хэв загвар”-ын сонголт жилээс жилд улам нэмэгдэнэ.

 Бид глобальный хямдрал– глобальный сонголтын үед амьдарч байна. Бүтээгдэхүүн үйлчилгээ массовый үйлдвэрлэлээс индивидуаллизированный хэлбэр рүү идэвхтэй шилжиж байгаа эрин үе. Энэ нь бүх бизнесийн хувьд сайхан боломж, та үндэстэн дамжсан корпораци уу эсвэл жижиг хувиараа үйлдвэрлэгчийн алин байх нь огт хамаагүй. Тоглоомын дүрэм өөрчлөгдсөн.

Бидний амьдарч буй цаг үе ӨЧИГДӨР-өөс огт өөр. Ид явагдаж байгаа “Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалын талаар та ойлголттой байх хэрэгтэй.

 Шийдэл: Таны бизнесийн язгуур соёл, ажиллагсад худалдагчдын мэргэжлийн чадвар, хэрэглэгчийн эрх ашгийг үнэнээсээ дээдлэх шударга хандлага, тасалдалгүй- логик эрэмбэтэй зохион байгуулж, чирэгдэлгүй- автоматжуулж чадсан бизнес процесс, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээний өөрчлөлтийг соргог мэдрэх мэдрэмж, тэдний эсэргүүцэл эргэлзээтэй ажиллах мэдлэг дадлагаар өрсөлдөөнд ялна. Энд танаас үл шалтгаалах зүйл нэгээхэн ч үгүй.

 “Айдас-4”  Чадахгүй байхаа, хүмүүс юу гэх болоо (бусдын хүлээлтийг хангахгүй байхаас) айх

Би барахгүй байхаа, хүмүүс юу гэх бол ….

 Энэ нь эрсдэл хийх, хариуцлага алдахаас /хүлээхээс/ айж байгаа явдал бөгөөд өнгөц харахад мэдлэг туршлага дутмагтай холбоотой мэт харагдах боловч ихэнх тохиолдолд сэтгэл – оюуны дотоод тэнцвэргүй байдал уг айдсын гол шалтгаан байдаг. Үүнийг бид стресстэй холбох гээд байдаг болов ч бодит байдал дээр ихэвчлэн Прокрастинаци буюу ХАЛГАХ СИНДРОМ гэх гэм зэмгүй алдрыг хайрласан “Невроз” хэмээх эмгэгийн илэрхийлэл агаад таныг түр зогсолт хийж программаа шинээр ачаалж форматлах хэрэгтэй байна гэсэн сануулга гэж ойлгож болно..

 Шийдэл: Өөрөө өөртэйгөө сайн танилц, аль болох эртхэн…..

Энд танд коучинг, бизнес трэйнинг, сэтгэл зүйн лекц семинар зэрэг өөрийн хангагдаагүй дотоод эрэлт хэрэгцээ, нөөц бололцоог илрүүлж шийдвэрлэхэд тусалдаг арга хэрэгслүүдийг хэрэглэх нь гайхамшигтай үр дүнг өгдөг. Сурч мэдэж, өөрчлөгдөж дэвжихийг амьдралынхаа хэв загварыг болго.

 “Айдас-5”  Өөрчлөлтөөс айх инэ зүйл хийхээс айх)

Энд бид сэтгэлгээний нэгэн стереотипээс салах цаг болсон.

Дулмаа нөгөө бизнесээ хийж байгаа юу ? Үгүй .., Яанаа хөөрхий дампуурчихсан уу ?…

Дулмаа нөгөө бизнесээ хийж байгаа юу ? Хийж байгаа, бас дээр нь өөр салбар руу орсон байна лээ…,  Сайн л байгаа юм байна даа..,

Бүх зүйл хурдтай өөрчлөгдөж байгаа цаг үед бид амьдарч байна.

Насан туршдаа хийдэг бизнес ховордож байгаа. Тэр бүү хэл насан туршдаа хэрэглэх боломжтой мэргэжил гэж ч бараг байхгүй болж байна….

Бид 1-2 дээд сургууль төгсөөд тэр мэргэжлээрээ насан туршдаа ажил амьдралаа залгуулдаг сэтгэлгээтэй. Одоо тэгвэл таныг нэг мэргэжлээр сураад төгсөх үед тэр мэргэжил чинь тэтгэвэрт гарч болзошгүй нь !!!!!!!

 Шийдэл: Нэг бизнес проект хэрэгжүүлж дуусаад дараачийнх руу ордог ПРОЕКТНЫЙ буюу төслийн сэтгэлгээ рүү шилжих цаг аль хэдийн болсон. Үүний тулд яах аргагүй шинэ хандлага, шинэ мэдлэг,шинэ соёл, шинэ арга хэрэгсэл, шинэ дадал зуршил хэрэгтэй. Үүнд бид суралцахаар өөр арга байхгүй.

Дуустал нь уншив уу ? Аль айдас нь танд байна? Бид айдас тус бүрийг боловсруулж, буулгаж авах арга хэрэгслийг ойлгомжтой, хүртээмжтэй, цаг болоод мөнгөнд хэмнэлттэй хэлбэрээр хүргэж байгаа. Хэрвээ танд аль нь ч байхгүй бол таныг хүндэтгэж бахархаж байгаагаа илэрхийлэх ялдамд мэдлэг туршлагаа хуваалцахыг урьж байна.

Сургалтын хөтөлбөрийг ЭНДЭЭС сонирхоорой.

 

Бичигч: Д.Болор / Update and upgrade төслийн удирдагч/

Бусад мэдээллүүд

ХҮССЭНЭЭ АВ! ЗААВАЛ АВ!

ХҮҮХДҮҮД НЭГИЙГЭЭ БҮЛЭГЛЭЖ ДЭЭРЭЛХЭЖ, ГАДУУРХДАГ

45-55 нас төгсгөлийн эхлэл үү? ЭСВЭЛ …