• Монгол хэл
  • English
  • Русский

 Нэвтрэх

Бүртгүүлэх

Хүүхдүүд

Хүүхдийн хөгжил

Өөрийн хүүхдэд хэрхэн яаж туслах тухай

Өөрийнхөө хүүхдийн хөгжилд хэрхэн яаж туслах вэ? Энэ асуулт бүх залуу ээжүүдийн анхааралыг зүй ёсоор татаж байдаг.Эмэгтэй хүн бүрийн нандин хүслэн бол түүний хүүхэд нь бусдаас илүү байж, хурдан өсөж торнин, эцэг эхээ шинэ танин мэдэхүйгээрээ баясгаж байгаасай л гэж бодож байдаг.

Гэвч хүүхдийн хөгжлийн үндсэн бөгөөд гол чухал үе шат бол 2-3 долоо хоногоос нэг нас хүртлэх хугацаа юм гэдгийг хэлэх нь зүйтэй бол уу. Чухам энэ цаг хугацаанд л ээж нь хүүхдээ онцгой анхаарч, түүнийг олон зүйлд сургахыг хичээн анхаарлаа сулруулахгүй байх шаардлагатай. Ийм тохиолдолд хүүхэддээ хэрхэн яаж туслах тухай товчхон курс сургалт ашигтай байж болох юм.

Ингээд хөгжлийнхөө эхний 2-3 долоо хоногт нүүрний хөдөлгөөн болон дохио зангаа хүүхдийн анхаарлыг их татаж байдаг бөгөөд хүүхдүүд ээжийнхээ нүүрэнд хүрэхийг оролдож, эсвэл хурууг нь оролдоно.Онцлон тэмдэглэхэд, та нүүр царайгаа хэр зэрэг их өөрчилж хувиргаж байна хүүхэд тэр хирээр хурдан таны нүүрний хөдөлгөөнийг давтаж, инээж жуумлзаж, нүүр амаа хөдөлгөж сурна.

Хоёр сартай үедээ хүүхэд илүү ухамсарлагдсан шинж чанартай болж, эд юмсын хөдөлгөөнөөс хараагаа салгалгүй даган харж эхэлнэ. Энэ үе шатанд хүүхэдтэйгээ насанд хүрсэн хүнтэй ярьж байгаатай адилаар аль болохоор их ярьж байхыг хичээх хэрэгтэй ба тэрээр таны хэлсэн үгийг даган дууриаж хэлэхээс гадна өөрөө бие даан үгтэй төстэй авиа гаргахыг хичээх болно.

Гурван сартай үед нь хүүхдээ хараагаа ямар нэг зүйл дээр төвлөрүүлж сургаарай. Хүүхэдтэйгээ янз бүрийн хөдөлгөөнт тоглоом тоглох хэрэгтэй ба энэ насандаа хүүхэд толгойгоо эргүүлэх чаддаг ба зарим нь хэвтээ байдалд биеэрээ эргэх хөрвөөх чадвартай болсон байдаг.

Дөрвөн сартай үед нь хүүхэдтэйгээ хэл ярианы контакт тогтоохыг хичээгээрэй. Энэ насандаа хүүхдүүд үг хэлэхийг оролддог боловч, зөвхөн үсэг хэлж л чаддаг. Ийм учраас үсгээр үгийг ухамсартайгаар бүтээх хэл ярианы тоглоом бодож олох хэрэгтэй. Мөн энэ үед та хүүхдээ хөрвөөж эргэх хөдөлгөөн хийж сургах хэрэгтэй.

Таван сартайдаа хүүхэд хүний нүүр царайг ялгаж чаддаг болно. Ийм насанд нь танихгүй нүүр царай бүхэн түүнийг нэг бол дайрах довтлох эсвэл айхад хүргэнэ. Ийм учир ээж нь энэ үед хэн зочилж ирсэн эсвэл гудамжинд дайралддсан тухай тайлбарлаж байх хэрэгтэй. Хүүхэдтэйгээ байнга ойр байх нь түүний айж уйлагнах, багтран орилож чарлахаас сэргийлж чадна.

Зургаан сартай хүүхэд бол эцэг эхчүүдийн мэдрэлийн системд нийлээд халтай байдаг үе юм. Энэ насандаа хүүхэд гарт тааралдсан юм бүхнийг аваад, түлхээд, чулуудаж байх сонирхолтой болно. Тэрээр хэрэв ямар нэг юм чулуудвал  тэр нь хэмхэрнэ эсвэл телевизорын удирдлагыг дарж орхивол зурагт асна гэдгийг мэддэг болсон байна. Ийм агшинд хүүхдийг дүрсгүйтлээ хэмээн загнаж зэмлэх биш харин түүнд шалтгаан-үр дагаварын холбоосыг сайтар ухамсарлан ойлгоход нь туслах хэрэгтэй. 

Долоон сартай хүүхэд «болохгүй» гэдэг үгний утга учрыг ойлгож эхэлдэг ба хэрэв та хоёр, гурван удаа болохгүй гэж хэлээд өгцөгийг нь хөнгөхөн алгадвал, хүүхэд ямар нэгэн буруу зүйл хийснээ ойлгож, үүндээ харамсаж ч магадгүй, тэгээд танаас гэмшсэн харцаар уучлалт гуйж ч магадгүй. Гэхдээ энд хориг шийтгэлээ хэтрүүлж болохгүй, ингэх аваас хүүхэд чимээгүй болж дотогшоо сэтгэлтэй болчихно.

Нэг настай хүүхэд бүр бие даасан байдалтай болж эсрэг тэсрэгийн нэгдэл тэмцэлийн үзэл санааг өрнүүлж эхэлнэ. Тэр өөрөө хувцасаа сонгож өмсөхийг оролдож, өөртөө таалагдсан хүүхэлдэйн кино үзэхийг хүсэх болно. Энэ үед нь түүнд бага зэрэг чөлөөт байдлыг олгох хэрэгтэй. Энэ нь түүнийг бие даасан байдал болон өөрийн үзэл бодлыг хамгаалж сурахад тустай.

Та таны бяцхан үр зөвхөн таныг сонсож, зөвхөн таныг ойлгодог болохыг үргэлж санаж яваарай, харин хүүхдэдээ хэрхэн яаж туслах тухай бидний өгсөн зөвлөгөө танд туслах болно.