• Монгол хэл
  • English
  • Русский

 Нэвтрэх

Бүртгүүлэх

“ЗАХИРАЛ”-ЫН ЭРХ МЭДЭЛ ХАНГАЛТТАЙ ЮУ?

Онлайн зөвлөх үйлчилгээ

0

Эксперт

Update and Upgrade project

Бизнес, хувь хүний хөгжлийн хэсэг

0 $

x

x

x

Хүүхдийн гутал үйлдвэрлэдэг нэгэн компанийн агуулахын ажилчин:

Компанийн удирдлага дургүйг маань хүргэхээр бид нар яадаг гээч …, өөр өөр размертай гуталнуудыг нэг хайрцагт хийгээд эсвэл үйлдвэрийн доголдолтой гуталнуудыг шууд дэлгүүр рүү гаргачихдаг.

Харамсалтай нь энэ яриа бодит амьдралд бизнес яаж явдгийг харуулж байна. Учир нь захирал-удирдагч гартаа бүрэн эрхийг атгаж байдаг хэдий ч хамт олныг хүсч буй хэмжээгээр эсвэл зохих ёсоор ажиллуулж чадахгүй. Топ менежерүүдэд  мөн хамт олон, ажилтнуудыг удирдах, зохион байгуулах бүх хэрэгсэл хөшүүргүүд / засаглах эрх мэдэл / байгаа гэтэл бодит байдал дээр ихэнх эрх мэдэл ажилтнууд, гардан гүйцэтгэгчдэд байдаг. Учир нь эцсийн үр дүн тэдний хүсэл, хүчин зүтгэлээс л шалтгаалдаг.

Жишээлвэл үйлдвэрийн мастер-үйлдвэрлэлийн процессийн удирдлагад шууд оролцдог. Түүний статус болохоор нөлөөлөл байх нь. Тэгвэл компанийн удирдлагын дээд шатанд гаргасан нэг ч шийдвэр тэдний буюу мастеруудын нөлөөлөгүйгээр хэрэгжихгүй.

Тэгэхээр УДИРДЛАГА (CAPI )- г ЭВССЭН (Сoalesced  ) топ менежерүүдийн “засаглах эрх мэдэл” (Authority), захирлын “бүрэн эрх” ( Power ),  мастерууд /дунд шатны менежер, ахлах/-ын “нөлөөлөл” ( Influence )- р хэрэгжүүлдэг байх нь.

Нэг хүн дангаар аливаа зорилтыг шийдвэрлэхэд шаардагдах  CAPI –г эзэмших боломж ихэнх тохиолдолд байдаггүй. Энд тодорхой баг хэрэгтэй. Энэ багт зөрчил байнга гарч байдаг. Учир нь зарим түвшингийн удирдлага цалинг нэмэхийг чухалд үздэг бол зарим нь зах зээлийн эзлэх хувийг нэмэгдүүлэхийг эхэнд, зарим нь тухайн бизнес төсөлд ахиухан хөрөнгө одоохон гаргахыг нэгдүгээрт тавих жишээтэй.

Эдгээр хүмүүс нэг баг болж ажиллахын тулд харилцан ашигтай хамтран ажиллах  зорилго тэмүүлэл – итгэл үнэмшлийн уур амьсгал бий болох ёстой. Энгийн ойлгомжтой мэт энэ зүйлийг бий болгосон байх нь их ховор.

Тулгарч буй зорилт проблемийг шийдвэрлэхдээ хурал зөлөгөөн, хэлцэлд  CAPI байгаа эсэхийг ажигла. Хэрвээ байхгүй бол тэрхүү асуудал зорилт үр ашигтай шийдвэрлэгдэх магадлал тун бага төдийгүй араасаа үл хүсэгдэх үр дагаварыг дагуулж ужгирах магадлал өндөр гэдгийг хүлээн зөвшөөрөх.

Танай компанид CAPI байгаа эсэхийг тестлэх хялбархан арга байдаг. Үүний тулд менежерүүд болон мастеруудыг өөрийн шууд хариуцлагад хамрагдаж буй хэсэгт шууд хамаатай шийдврлэх зайлшгүй шаардлагатай 5 проблемыг бичихийг хүс. Гэхдээ өөрөө өөртөө шударга хандаж хэн нэгэн рүү хариуцлагаа ыихэхгүй байх хэрэгтэй. Дээр нь тэдний бичсэн 5 проблемыг өөрсдөөс нь өөр хэн ч үзэхгүй.

Харин одоо тэдний бичсэн проблемийн хэд нь өнгөрсөн жил байж л байсан болохыг асуу., тэдгээр нь 2-3-4- жилийн өмнө байсан эсэхийг асуу..,

Ихэнх тохиолдолд тэдгээр бүх проблемууд бүгд эсвэл ихэнх нь байсаар байгаа проблемууд байдаг. Одоо харин та тэр проблемуудтай ирээдүйд тулгарахгүй гэх магадлал хэр өндөр вэ гэж асуу?

Хариулт нь 0 %…. Яагаад гэвэл ямар ч хүн ганцаараа аливаа проблемыг  шийдвэрлэх өөрөөр хэлвэл гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх боломжгүй байдаг. Баг хэрэгтэй, ядахдаа 2 буюу түүнээс дээш хүнтэй, тэгээд тэнд  CAPI байх ёстой. Үүнгүйгээр нэг ч гаргасан шийдвэр, түүнийг захирал , менежер хэн гаргасан байх нь хамаагүй бүрэн дүүрэн хэрэгжихгүй. CAPI –зарчим байхгүй байгаа нь байгууллагыг маш хэврэг болгож байдаг. Бүтэц бүрэлдхүүн дэх нэгж салбар бүхэн хөнжлөө өөр өөрсдийнхөө тал руу чангааж эцэст нь компани өөрчлөлт хөгжлийн шаардлагад хариу үйлдэл үзүүлэхээ больж, хөшиж хөгширч үхэж эхэлдэг.

 Харилцан ашигтай хамтран ажиллах  зорилго тэмүүлэл – итгэл үнэмшлийн уур амьсгал буй болж Топ менежерүүдийн “засаглах эрх мэдэл” (Authority), захиралын “бүрэн эрх” ( Power ),  мастерууд (дунд шатны менежер, ахлах)- ын “нөлөөлөл”( Influence )эвсэхийн тулд ( Сoalesced  ) компанид “ХАРИЛЦАН ИТГЭЛЦЭЛ, ХАРИЛЦАН ХҮНДЛЭЛ” гэх энгийн атлаа амин чухал үндэс бат бөх сууж ургаж цэцэглэх ёстой. Хүн бүхэн, нэгж, тасаг, хэлтэс бүхний өнөөдөр хэн нэгэндээ хийж байгаа буулт, түрүүлж сунгасан гар, хэн нэгнээ дэмжиж гаргасан уриалга, ухуулга, хэн нэгнээс болж илүү ажилласан цаг, дайчлагдсан амралтын өдөр маргааш эсвэл ирээдүйд бүгд хожих, олон дахин илүү ашиг олж тэр нь бүгдэд хүртээмжтэй байхын төлөө хийгдэж байгаа гэдэгт бат итгэлтэй байхыг харилцан итгэлцал, харилцан хүндлэл гэдэг байна….

Үүнийг олонх зарчмын хувьд ойлгодог. Тэгвэл энэ өнөөдөр танай компанид, гэр бүлд, байгууллагад, яаманд, захиргаанд, банкинд байна уу ? Үүнийг яаж бий болгох вэ ? Үүний тулд юу хийх вэ, яаж хийх вэ ?

THE SYSTEM UPDATE & UPGRADE ПРОГРАММЫН ” МЕНЕЖМЕНТ” БҮЛГИЙН фрагментаас