• Монгол хэл
  • English
  • Русский

 Нэвтрэх

Бүртгүүлэх

ЭРҮҮЛ МЭНД ИРЭХ 10 ЖИЛД

Онлайн зөвлөх үйлчилгээ

Зөвлөгөө

Эксперт

Update and Upgrade project

Эрүүл мэнд, хувь хүний хөгжлийн хэсэг

0 $

x

x

x

АНАГААХ УХААН САЛБАРТ ЮУ ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙНА ВЭ?

Анагаах ухаан сүүлийн 15 жилийн дотор танигдахгүй болтлоо хөгжиж ойрын ирээдүйн хөгжлийн чиг хандлага, уг салбарт хүлээгдэж байгаа хүлээлтүүд итгэл найдвар, урам зоригийг нэмж чанартай урт насалж, өвчлөл доройтлоор бус байгалийн жамаараа буцах боломжийг хүн төрөлхтний өмнө нээж байна.

Силикон Валлей дахь Сингуларити Их сургуулиас хийсэн 2016-2030 оны хооронд хүний идэвхтэй амьдрах нас жил тутам 3 сараар нэмэгдэнэ, 2030 оноос жил тутамд 1 жилээр нэмэгдэнэ гэсэн энтузиаст мэдэгдэл, Google компанийн томоохон удирдлагуудын нэг, алдарт футуролог Курцвейхийн “ 2042 онд хүнийг өвчнөөр үхүүлэхгүй байх хүн төрөлхтний хамгийн агуу мөрөөдөл биеллээ олно” гэсэн магнай тэнийм мэдэгдлүүд ямартай ч Анагаахын хөгжлийн давшингуйг харуулж байгаа хэрэг мөн.

Хүний амьдралын үргэлжлэх хугацаа уртасч байгаа нь маргашгүй үнэн болж байх тул АНАГААХ УХААН ХҮНИЙГ ЭХИЙН ХЭВЛИЙД БҮРЭЛДЭХ ҮЕЭС НЬ ЭХЛЭН ТҮҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХЯНАЛТАНДАА АВЧ НАСАН ТУРШДАА ЧАНАРТАЙ ЭРҮҮЛ АМЬДРАХ СУУРИЙН ТАЛААР АЖИГЛАЖ СУДАЛДАГ БОЛЛОО..

ДНК-ын судалдгаа анагаах ухаанд шинэ эрин үеийг нээж – оношлогоо ба эд эрхтнүүдийг эмчлэн анагаах шатнаас хүнийг системийн хандлагаар эмчлэхэд чиглэлд шилжиж байна. Генийн шинжилгээ судалгаа бүр одооноос эхлэн нийтэд нээлттэй уян хатан болж, ойрын ирээдүйд өвчтөн буюу эмчлүүлэгч хүн бүр эмч, мэргэжилтнүүдийн тайлж тодорхойлсон өөрийн биеийн генетикийн код болох -« байгалийн амбулатор­ын карттай » тай болно. Энэ нь нэгдүгээрт, үүсч болох өвчин эмгэгийг өвчний эхлэх үе шатанд нь илрүүлэн эмчилж, урьдчилан сэргийлж байх үүрэгтэй урьдчилан сэргийлэх анагаах ухааны хөгжилд түлхэц болж байдаг. Хоёрдугаарт бүх нийтээр нь түгээмэл аргаар эмчилдэг аргачиллаас хувь хүний онцлогийг харгалзан – геномын түвшинд эмчилдэг арга зүйд шилжих боломж олгож байна. Үүнээс гадна, анагаах ухаанд бүр одооноос эхлэн биотехнологийн арга өргөн хэрэглэж эхэлж – түүний тусламжтайгаар эмийн боловсруулалт хийгдэж,эд эс, эрхтнүүдийн шилжүүлэн суулгалтыг хийх энгийн процедур боллоо. Робототехник ч өөрийн хувь нэмрээ оруулж: автомат тоног төхөөрөмжүүд жирийн мэс засалчдаас хэдэн хувь илүү маш нарийн ажилладаг болж, сайтар бодож боловсруулагдан маш нарийн зохион бүтээгдсэн киберпротезууд хүний биеийн гэмтэл согогийг арилгаад зогсохгүй түүний өмнө маш өргөн боломжуудыг нээн гаргаж байна.

Ирээдүйн анагаах ухаан хүнийг насан туршид нь маш нарийн оношлон тодорхойлж өөрийн болон өөрийн хойч үе удмын өвчлөлтийг урьдчилан оношлох боломжтой болно. Мөн түүнчлэн эмбрионы генетикийн шинж чанаруудыг нарийн дэлгэрэнгүй судалж зарим нэгийг нь өөрчлөх замаар үхэлд хүргэж болох удамшлын өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой болно.