• Монгол хэл
  • English
  • Русский

 Нэвтрэх

Бүртгүүлэх

Ирээдүйд хүүхдүүд маань эмнэлгийн мэргэжил сонговол….

Онлайн зөвлөх үйлчилгээ

Зөвлөгөө

Эксперт

Update and Upgrade project

Хүүхдийн боловсрол хөгжлийн хэсэг

1 $

x

x

x

АНАГААХ УХААН САЛБАРТ ЮУ ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙНА ВЭ?

Анагаах ухаан сүүлийн 15 жилийн дотор танигдахгүй болтлоо хөгжиж ойрын ирээдүйн хөгжлийн чиг хандлага, уг салбарт хүлээгдэж байгаа хүлээлтүүд итгэл найдвар, урам зоригийг нэмж чанартай урт насалж, өвчлөл доройтлоор бус байгалийн жамаараа буцах боломжийг хүн төрөлхтний өмнө нээж байна.

Силикон Валлей дахь Сингуларити Их сургуулиас хийсэн 2016-2030 оны хооронд хүний идэвхтэй амьдрах нас жил тутам 3 сараар нэмэгдэнэ, 2030 оноос жил тутамд 1 жилээр нэмэгдэнэ гэсэн энтузиаст мэдэгдэл, Google компанийн томоохон удирдлагуудын нэг, алдарт футуролог Курцвейхийн “ 2042 онд хүнийг өвчнөөр үхүүлэхгүй байх хүн төрөлхтний хамгийн агуу мөрөөдөл биеллээ олно” гэсэн магнай тэнийм мэдэгдлүүд ямартай ч Анагаахын хөгжлийн давшингуйг харуулж байгаа хэрэг мөн.

Хүний амьдралын үргэлжлэх хугацаа уртасч байгаа нь маргашгүй үнэн болж байх тул АНАГААХ УХААН ХҮНИЙГ ЭХИЙН ХЭВЛИЙД БҮРЭЛДЭХ ҮЕЭС НЬ ЭХЛЭН ТҮҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХЯНАЛТАНДАА АВЧ НАСАН ТУРШДАА ЧАНАРТАЙ ЭРҮҮЛ АМЬДРАХ СУУРИЙН ТАЛААР АЖИГЛАЖ СУДАЛДАГ БОЛЛОО..

ДНК-ын судалдгаа анагаах ухаанд шинэ эрин үеийг нээж – оношлогоо ба эд эрхтнүүдийг эмчлэн анагаах шатнаас хүнийг системийн хандлагаар эмчлэхэд чиглэлд шилжиж байна. Генийн шинжилгээ судалгаа бүр одооноос эхлэн нийтэд нээлттэй уян хатан болж, ойрын ирээдүйд өвчтөн буюу эмчлүүлэгч хүн бүр эмч, мэргэжилтнүүдийн тайлж тодорхойлсон өөрийн биеийн генетикийн код болох -« байгалийн амбулатор­ын карттай » тай болно. Энэ нь нэгдүгээрт, үүсч болох өвчин эмгэгийг өвчний эхлэх үе шатанд нь илрүүлэн эмчилж, урьдчилан сэргийлж байх үүрэгтэй урьдчилан сэргийлэх анагаах ухааны хөгжилд түлхэц болж байдаг. Хоёрдугаарт бүх нийтээр нь түгээмэл аргаар эмчилдэг аргачиллаас хувь хүний онцлогийг харгалзан – геномын түвшинд эмчилдэг арга зүйд шилжих боломж олгож байна. Үүнээс гадна, анагаах ухаанд бүр одооноос эхлэн биотехнологийн арга өргөн хэрэглэж эхэлж – түүний тусламжтайгаар эмийн боловсруулалт хийгдэж,эд эс, эрхтнүүдийн шилжүүлэн суулгалтыг хийх энгийн процедур боллоо. Робототехник ч өөрийн хувь нэмрээ оруулж: автомат тоног төхөөрөмжүүд жирийн мэс засалчдаас хэдэн хувь илүү маш нарийн ажилладаг болж, сайтар бодож боловсруулагдан маш нарийн зохион бүтээгдсэн киберпротезууд хүний биеийн гэмтэл согогийг арилгаад зогсохгүй түүний өмнө маш өргөн боломжуудыг нээн гаргаж байна.

Ирээдүйн анагаах ухаан хүнийг насан туршид нь маш нарийн оношлон тодорхойлж өөрийн болон өөрийн хойч үе удмын өвчлөлтийг урьдчилан оношлох боломжтой болно. Мөн түүнчлэн эмбрионы генетикийн шинж чанаруудыг нарийн дэлгэрэнгүй судалж зарим нэгийг нь өөрчлөх замаар үхэлд хүргэж болох удамшлын өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой болно.

Өвчин тус бүрийн үүсэж хөгжих үйл явцын загварчлалыг компьютерт хийж гаргаснаар, тодорхой тохиолдлын эмчилгээний аргачлалыг нарийн тодорхойлох боломж бий болно.Тусгай роботууд мэс ажилбарыг эд эсийн хамгийн бага гэмтэлтэйгээр хийж, хагалгааны дараах шархны сорви тогтоолгүй эмчилж байх болно. Харин хиймэл үе мөчний протезууд өндөр технологиор хийгдэж, олон нийтэд хүртээмжтэй болно. Ингээд зогсохгүй, янз бүрийн  үйл хөдлөл хийж болох тусгай «запас-нөөц» эд ангиуд буй болно. Жишээлбэл, бүр одоо гүйлтэнд зориулагдсан Cheetah протез буюу хиймэл эрхтэн бий болсон бөгөөд, харин баруун гарын сарвуугүй болсон Америкийн бөмбөрчин Жейсон Барнсонд зориулж цохилуур хөгжмүүд дээр маш нарийн гоцлол огтлолт хийж болох тусгай хиймэл гар бүтээсэн байна.

Бичил оношлогооны төхөөрөмж Сүлжээнд (цахилгааны эсвэл интернетийн) залгагдсан үедээ эмчид агшин зуурт өвчтөний биеийн байдлын мэдээллийг хүргэх боломжтой бөгөөд мөн түүнчлэн «үүлэн баазын» тусламжтайгаар дурын мэргэжилтнээс зөвлөгөө авч болно. Одоо биологийн буцах холбооны хэрэгслүүд –хэрэглэгчинйхээ физик идэвхжил болон зүүд нойрны чанарыг тодорхойлогч биеийн тамирын бугуйвч-трекерууд, уураг тархины идэвхжилтийн тоон үзүүлэлтийг мадаггүй тодорхойлогч нейрогаджетууд их түгээмэл хэрэглэгдэх боллоо.Эдгээр төхөөрөмжүүд маш нарийн үнэн зөв тодорхойлдог, бөгөөд улам нарийн боловсронгуй хийцтэй болж өргөн хэрэгдэх болсоор байна.

Донор эд эс болон эрхтнүүдийг эс хөндөгдөх био мяндаснаас лабораториудад ургуулдаг боллоо. 2006 онд английн эрдэмтэд дөнгөж төрсөн нялхсын хүйсний цусны эснээс багавтар хэмжээний элэг ургуулж чадсан байна. Харин саяхан Сидне, Гавард, Стенфорд болон Мессчусетийн Технологийн дээд сургуулиудын баг хамт олон хамтран цус дамжуулах хиймэл систем буй болгосноо зарлалаа. Иймэрхүү технологиуд одоогийн байдлаар шалгалт туршилтын шатандаа явагдаж байгаа бөгөөд  харин бодитой мэс ажилбаруудад хэрэглэгдэж эхлэх нь  ойрын ирээдүйн асуудал болж байна.

Анагаахын салбарын өмнө тулгарах ОЙРЫН ИРЭЭДҮЙН ЗОРИЛТУУДЫН ЖИШЭЭНҮҮД:

  • Хэт –  эрт оношлогоо
  • Ухаалаг, өндөр технологид эмнэлгийн техник, робот зохион бүтээх, оператор
  • Эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийн технологийн дизайны боловсруулалт
  • Физиологийн өгөгдлүүдийн бааз бүтээх ба удирдах
  • Өөрөө оношлогоо болон эрт-оношлогооны мобайл төхөөрөмжүүдийн зохион бүтээх
  • Эмчилгээний индивидуальный схем, загварчилгааг гаргаж генетикийн шинжилгээ оношлогоо зориулагдсан генетикийн анализ хийх
  • Өвчний үйл явцын компьютер загварчлал
  • Өгөгдсөн параметрүүдээр геномын программчлал хийх
  • Өвчтөний генетикийн картад үндэслэсэн даатгалын индивидуал хөтөлбөр
  • Функциональ төхөөрөмж болон хиймэл эрхтний зохион бүтээлт, суулгалт
  • Хүнс тэжээлийн индивидуаль схем боловсруулах
  • Насжилттай хүн амтай ажиллах
  • Анагаахын чиглэлийн компаниудад зориулагдсан маркетингийн бодлогын боловсруулалт хэрэгжүүлэлт

Ойрын ирээдүйн Анагаахын салбарт өндөр эрэлт хэрэгцээтэй болох мэргэжлүүд

IT-ЭМЧ

IT –ын сайн мэдлэгтэй эмч физиологийн өгөгдлүүдийн мэдээллийн сан байгуулж, тэдгээрийг эмчилж, оношлох тоног төхөөрөмжүүдийн программ хангамжийг зохиож удирдана. Одоо анагаах ухаанд «их өгөгдлүүдийн хувьсгал» явагдаж, – судлаачдад маш их хэмжээний өгөгдлүүдийг хурдан цуглуулж судалгаа шинжилгээ хийх үнэлж баршгүй боломж олдож байна. Иймд, эмнэлгийн салбарын өгөгдлийн бааз дээр ажиллаж ,тэднийг удирдаж чаддаг хэн боловч, ажилгүй хоцрохгүй нь маш тодорхой боллоо.

ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН АРХИТЕКТОР

Инженерийн болон компьютерын график, материал судлал, материалын эсэргүүцэл судлал, машин болон цахилгаан техникийн эд ангиудын салбарын олон үүрэгт мэргэжилтэн.

Орон зайн сэтгэлгээтэй, хүний биеийн анатоми, физиологийн мэдлэгтэй,,материал болон тоног төхөөрөмжүүдийн биозохицолыг мэддэг мэргэжилтнүүд  эмнэлгийн техникийн аюулгүй байдлын шинжээчид болж чадна.

СҮЛЖЭЭНИЙ ЭМЧ

Урьдчилан оношлох болон урьдчилан сэргийлэх чиглэлтэй ажиллана.Чухам ийм л эмч нар улсын болон хувийн оношлогоо ба эрүүл мэндийн порталуудын төвүүдийн үйл ажиллагаанд нэн шаардлагатай болж ирнэ. Бүр одоо ч гэсэн ийм онлайн буюу сүлжээний эрүүл мэндийн үйлчилгээ буй болсон бөгөөд, ойрын ирээдүйд зөөврийн гаджетүүд эмчлүүлэгчдийн эрүүл мэндийн тухай янз бүрийн мэдээллийг эмч нарт илгээх боломжтой болно. Ийнхүү зайны оношлогоо оновчтой алдаагүй болж, бидний “асуулт – хариулт” хэлбэрээр авдаг  одоогийн  онлайн  эсвэл телефон зөвлөхийн үйлчилгээ шахагдаж бид сайн мэргэжилтнүүдийн өндөр зэрэглэлийн оношлогоо эмчилгээний заавар зөвлөгөөг дэлхийн хаанаас ч  авч хэрэглэх боломжтой байх болно.

ГЕНЕТИКИЙН ЗӨВЛӨГЧ

Оношлогоо эмчилгээний бүх төвүүд анхдагч болон төлөвлөгөөт генетикийн шинжилгээнүүдийг хийж оношлогооны төхөөрөмжөөс ирсэн өгөгдлийг боловсруулан дүгнэлт гаргаж эмчилгээний схемийг боловсруулна. Генийн шинжилгээний тусламжтайгаар хавдрын маркерууд маш эрт тодорхойлж,  удамшлын өвчинг оношлож, эмчлүүлэгчийн бодисын солилцооны онцлогийг илрүүлж, бактери вирусийн халдвараас шалтгаалсан өвчлөлийн явц, динамикийг судлан тогтоох боломжтой.Одоогийн байдлаар хамгийн их нэрд гарсан генетикынскриниг – бол Америкийн  23 and Me компани юм.

КЛИНИКИЙН БИО ИНФОРМАТИК

Барууны орнуудад энэ мэргэжил үүсэж хөгжөөд багагүй хугацаа өнгөрч байгаа бөгөөд генетикийн, биологийн болон анагаах ухааны бүх хуримтлагдсан мэдээллийн санг хамгийн сайн ашиглаж түүнээс тухайн тодорхой нэг өвчтөнд тохирсон индивидуаль арга хэрэгслийг сонгон авахад чиглэгдэж байна.

Анагаахын МАРКЕТОЛОГ

Энэ мэргэжлийн хүн бол эм зүйн салбар, эмнэлгийн үйлчилгээ, эрүүл мэндийн тоног төхөөрөмжийн зах зээлийн судалдгаа шинжилгээ хийж, үйлдвэрлэл болон судалгааны төвийн маркетингийн боловсруулалт хийдэг.

ЭРҮҮЛ МЭНДИЙН  R&D МЕНЕЖЕР

Судалгаа шинжилгээ, эмчилгээ-оношлогоо, болон урьдчилан сэргийлэх байгууллагуудын өөр хоорондын харилцаа холбоо хариуцсан мэргэжилтэн, хамтын төслүүд болон корпорацын хөтөлбөрүүдийн удирдагч.Түүний үндсэн үүрэг бол эрдэмтэн, инженер,судлаач болон боловсруулалт хийдэг сайн баг бүрдүүлж, бизнесийн ирээдүй сайтай төсөлд анхаарлыг нь төвлөрүүлж, тэдний хамтын бүх үйл ажиллагааг удирдан зохион байгуулахад оршино.                                                                                             

ЭРҮҮЛ – МЭНДИЙН БАЙГУУЛАГУУДЫН ХӨГЖЛИЙН ЦИКЛИЙН ТӨЛӨВЛӨГЧ

ЭДГЭЭР МЭРГЭЖИЛТНҮҮД эрүүл мэндийн байгууллагуудын амьдралын орчил мөчлөг ба түүний удирдлагыг үүсгэн байгуулагдахаас эхлэн татан буугдах хүртэлх бүх хугацааг хамарсан төлөвлөлтийг хийнэ. Өнөөдрийн эмнэлэг – зөвхөн оношлогооэмчилгээ эрхлэн хийдэг  газар биш болж байна. Эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлчилгээний салбартR&Dтэй холбоотой боловсрол сургалт, шинэ техник технологи зохион бүтээх, эзэмшүүлэх системийн зохион байгуулалт, менежмент, удирдлага, хяналт чухал байр суурийг эзлэх болох нь.Ийм нарийн зохион байгуулалттай цогцолборуудыг удирдан чиглүүлэхэд олон талт мэдлэг чадвартай, төслийн сэтгэлгээтэй, байнга өөрчлөгдөх орчин нөхцөлд ажиллах чадвартай мэргэжилтнүүд нэн их шаардлагатай болох юм.

Эрүүл насжилтын зөвлөх

Эрүүл мэнд – нийгмийн салбарт хүн амын хөгшрөлтийн зөв зохистой зохицуулалтын асуудлыг энэ мэргэжлийн хүмүүс гардан хийх нь.Амьдралын үргэлжлэх хугацаа өсөн нэмэгдэж байгаатай холбогдон эрүүл мэндийн бүтээгдэхүүн, үйлчилгээний салбарт шинэ зорилтууд тулгарч, шинэ томоохон багтаамжтай зах зээлийн салбарууд бий болж байна. Энэ салбар бүтээгдэхүүн, үйлчилгээ, мэргэжилтнүүд экспертүүдийн эрэлт хэрэгцээ ихтэй байх нь анхаарч сонирхмоор зүйл яах аргагүй мөн.

КИБЕРПРОТЕЗ БА ИМПЛАТАНТ зохион бүтээгч

Эдгээр мэргэжилтнүүд хүний биетэй био зохицолтой хиймэл функционал гаджет (киберпротез), хиймэл эрхтнүүдийг зохион бүтээнэ. Энэ салбар сүүлийн үед маш их хурдтай хөгжиж байгаа, жишээлэхэд саявтархан саажиж хөдөлгөөний хязгаарлалттай болсон эд эрхтний хэвийн ажиллагааг хангадаг цахилгаан өдөөгчтэй имплант, хиймэл нүдний үүрэг гүйцэтгэгч биоимплант,үе мөчний нарийн үйл ажиллагааг бүрэн хангах чадвартай протезууд амжилттай хэрэглэгдэж эхлээд байна. Протез болон имплантантуудыг эрүүл мэндийн салбарын суурьтай тусгай мэргэжилтнүүд зохион бүтээж байгаа бол тэдгээрийг бие организмд суулгах мэс ажилбаруудыг хийхийн тулд мэс заслын, хамар хоолойн, нүдний эмч нарыг давтан сургах шаардлага гарна.

МОЛЕКУЛЯР ДИЕТОЛОГ

Хув хүний бие физиологийн үйл явцын онцлог, генетикийн шинжилгээ судалгаанд үндэслэн хоол хүнсний молекул бүтэц найрлагаар тодорхойлсон хүнсний бүтээгдэхүүний схем загварчилгааг гаргах мэргэжил.

ЭМЧИЛГЭЭНИЙ РОБОТЫН ОПЕРАТОР

Оношлогоо, эмчилгээ болон мэс ажилбарын роботуудыг програмчлал, удирдлагыг хариуцан ажиллах мэргэжилтэн..Мэс ажилбаруудыг роботжуулах үйл ажиллагааны хөгжил 1980-аад оноос эхэлсэн.Хамгийн түгээмэл нэрд гарсан мэс засалч-робот бол Da Vinchi –дэлхий даяар түгээмэл хэрэглэж байгаа бөгөөд тархины митраль клапаныг сэргээн засварлах ажилбараас эхлээд өдгөө ууц нурууны мэс ажилбаруудыг хийж байна.  2013 оны статистикийн мэдээгээр дэлхийд 2000 гаруй ийм мэс заслын систем ажиллаж байна.

индивидуал ЭМЧИЛГЭЭНИЙ ШИНЖЭЭЧ

Өвчтөний генетикийн картын мэдээлэлд анализ хийж,  (оношлогоо, урьдчилан сэргийлэлт, эмчилгээний) дагалдах программуудыг боловсруулан, мөн эмчилгээний зохих даатгалын үйлчилгээний бүтээгдэхүүнийг сонгон авч хэрэглэгчид хүргэдэг мэргэжилтэн юм. Энэ нь эмчилгээнд хүн бүрийн хувийн онцлог шинжид тулгуурлан үйлчилгээ үзүүлэх трендын логик үргэлжлэл болж байна.  Үүнээс гадна, генетикийн анализын өргөн боломж болон олон төрлийн өвчин эмгэгийг урьдчилан харж болох бололцоо нь эмчлэхээсээ илүүтэй урьдчилан сэргийлэх боломжийг олгож, мөн түүнчлэн тодорхой эрсдэлүүдийг тооцож чадах боломжтой байдаг тул тухайн хүнд тохирсон даатгалын загварыг санал болгож боломжтой болгож байгаа юм.

ЭД ЭСИЙН ИНЖЕНЕР

Тодорхой  эд эс болон эрхтнийг бүрэлдүүлэн тогтоох материалуудыг сонгож авч Технологийн үйл явцыг боловсруулан гаргадаг мэргэжилтэн. Түүний хөдөлмөрийн үр дүнг хэрэглэгч нь эрхтэн шилжүүлэн суулгагч мэс засалчид юм.

IT – ГЕНЕТИК

Өгөгдсөн параметрүүдийн дагуугеномын программыг хийдэг мэргэжилтэн. Сүүлийн арван жилд анагаах ухааны салбарт эрчимтэй хөгжиж байгаа салбар бол –өвчлөлттэй тэмцэхийн тулд хүний биеийн генийн аппаратад нөлөөлөх ГЕН-ЭМЧИЛГЭЭ салбар юм. Одоохондоо энэ аргыг үндсэндээ амьтан дээр туршиж байгаа боловч, хүнд генийн эмчилгээ амжилттай хийсэн тохиолдол бий. Жишээлбэл, 2014 онд Их Британид (саяхан болтол эмчилгээгүй гэгдэж байсан нүдний хараа сохроход хүргэдэг удамшилийн генетикийн өвчин) хороидермиөвчтэй зургаан өвчтөний хараа генийн эмчилгээгээр сайжирсан тухай мэдээлсэн билээ. Энэ бол зөвхөн анхны алхам төдий л зүйл. Дараагийн алхам нь – бол геномыг хувьсган сайжруулах: сармагчны хоёр генийг өөрчлөн хувиргах зорилго чиглэлтэй туршилт хийгдсэн байна.

БИО – ЁС  ЗҮЙ

Эд эрхтэн шилжүүлэн суулгах болон генетикийн загварчлал гаргадаг био-инженерийн болон оношлогоо, эмчилгээний үйл ажиллагаа явуулдаг төвүүдийн эрх зүйн болон ес зүйн хэм хэмжээний хүрээ хязгаарыг тодорхойлон хангаж байдаг мэргэжилтэн. Био-ёс зүйчтэй зөвлөлдөхгүйгээр ямар ч шилдэг лабораториуд, ялангуяа эрхтнүүдийг хувилах болон эмбрионуудад ноцтой өөрчлөлт оруулах нэг ч алхам хийж чадахгүй.Тэгээд ч америкийн хамгийн шилдэг дээд боловсролын сургуулиудын нэг болох – Йелийн Их сургууль – анагаах ухааны факультетдаа био ёс зүйн ангийг нээж ажиллуулж эхэлсэн нь тохиолдлын хэрэг бишээ.