• Монгол хэл
  • English
  • Русский

 Нэвтрэх

Бүртгүүлэх

ЭНЕРГИЙН АРХАГ ХОМСДОЛ

Онлайн зөвлөх үйлчилгээ

Зөвлөгөө

Эксперт

Update and Upgrade project

Эрүүл мэнд, хувь хүний хөгжлийн хэсэг

0 $

x

x

x

Энергийн архаг хомсдол буюу архаг ядаргааны шалтгааныг олж арилгах нь

Маш чухал оршил

Гоо үзэмж , хол ойрынхны нүд сэтгэлийг татах тэдний зүрх сэтгэлийн нандин хэсэгт байр суудалтай байх талаар бодох  багасч  өдөр бүр тэврэлдэн амьдардаг архаг ядаргаатайгаа эвлэрч эртхэн ажлаа дуусгаад очиж хэвтэж амрах эсвэл энд тэнд орж массаж  дусал ч  хийлгэе хавьцаа бодогддог  уу.

Энэ бол таны эрүүл мэнд мэдлэг – хариуцлагыг бодитой шаардаж эхэлсний тов тодорхой дохио.

Эхлээд мэдлэгээр эрүүл мэнд, эрч хүчээ удирдахыг хичээе. Энэ хамгийн найдвартай арга.

Харин ямар нэгэн тодорхой зүйл хийхгүй ийм байдлаар цааш үргэлжилбэл удахгүй нойр нимгэрч, гарын хуруу, толгой чичирхийлэх, чалх буурах, дотоод тавгүйтлээс үүдэлтэй үнэтэй хувцас эдлэл пластик эмчилгээ, өөрөө огт сонирхдоггүй спорт хобби гольф, өөрөөсөө дээш доош насны хол зөрүүтэй эсвэл олны танил эрчүүд хүүхнүүдтэй хөөцөлдөх, элдэв улс төр, олон нийт хэвлэл папарациар хөөцөлдөж дотоод сульдаа тамир алдалтаас зугтаах гээд бүүр тэртэй тэргүй суларчхаад байгаа амьдралын эрч хүчийг нэг мөсөн барж биологийн болоод физиологийн хөгшрөлийн гараас хөтлөөд, уут дүүрэн хууч, цээж дүүрэн юу ч биш д сорогдон нэг л мэдэхэд  насны намаг гэгчид шигдэж эхэлнэ.

 Хөдөлгөөн бол амьдрал гэх

  • Тэгээд хөдлөөд л байхад хөнгөрөхийн оронд хөшөөд ядраад байдаг нь ямар учиртай юм
  • Яагаад өглөөг дуу алдаж тэвэрч угтах нь бүү хэл үл анзааран автоматаар ам шүд, арьс, хувцсаа болгоод гарч одов
  • Томоо дугуйн дотор ороод эргэж байгаа юм шиг мэдрэмж яагаад төрөөд байгаа юм бол
  • Өөрийгөө эрч хүчтэй өөдрөг цоглог байлгахын тулд юу хийх ёстой юм бэ?

Сууриараа энэ асуудал архаг ядаргаа шинэ үеийн хэллэгээр бол энергийн архаг хомсдол.

Тэгэхээр шалтгааныг нь олж устгаж байж тэр зүйлээс сална. Тэрнээс кофе витамин аэробик өөр ямар нэгэн юм хэрэглэж үр дагавартай үзэлцээд нэмэргүй.

Бие сэтгэлийн тамирын / энергийн тонус/ түвшин таны био системийн эрүүл мэндийн илтгүүр /индикатор / гэдэгтэй маргахгүй байх.

Үүнээс илүү тодорхой илтгүүр байхгүй.

Хэрвээ нөгөө архаг ядаргаа гэж нэрлээд байдаг энергийн тогтмолжсон хомсдол танд байдаг бол таны биосистемд доголдол гарсан гэсэн  үг.

Энэ онцгүй концертын эхлэл.

Ийм тохиолдолд бид яадаг билээ ?

Ихэвчлэн доорх 2 хөтөлбөрийн аль нэгийг хэрэгжүүлдэг.

  1. Эмчид очиж үзүүлж шинжилгээ судалгаа хийлгэнэ, аз таарвал шалтгааныг нь олж тогтоогоод эмчлүүлж  эдгээд бие сэтгэлийн тонус сэргэнэ
  2. Дахь нь нэлээд түгээмэл: Архаг ядаргаандаа анхаарал хандуулахгүйгээр барахгүй түүнийг янз бүрийн сэргээгч мөн  “  Тэгэх хэрэгтэй “ “ ингэх ёстой” хэмээх нэртэй өдөөгч, сэдэлжүүлэгчийн тусламжтайгаар ялж ажил амьдралын хэмнэлээ хэвээр хадгалсаар цааш үргэлжилнэ.

Дээр дурдсан хөтөлбөрийг муулахгүйгээр үл барам бүр шүүхгүй, аль аль нь өөрийн гэсэн орон зай эзлэх эрх бүхий хандлага.

      Зүгээр л таны тунгалаг мэлмийд архаг ядаргааны шалтгааныг танин барих тэгээд үгүй хийх өөр бас нэг хөтөлбөр байдгийг л толилуулах гэсэн юм.

      Гэхдээ энэ хөтөлбөрийн үндэслэлийн талаар богинохон ярья.

Шинжлэх ухаанд тооны хувьслаас чанарын хувьсалд …. гэсэн нэг ойлголт байдаг

Хэрвээ эрч хүч буураад эсвэл бүр байхгүй болчхоод байдгийн шалтгаануудыг  адил төстэй шинж чанараар нь нэгтгэх юм бол

  • Голлох байр сууринд байгаа шалтгааныг шууд олно гэсэн үг

Энэхүү голлох буюу үндсэн гэж нэрлэмээр шалтгааныг олсны суурин дээр ихэнх өвчний гарал үүслийг ойлгох боломжтой. Учир нь манайханд архаг ядаргаа гэж нэрлэгддэг   энергийн архаг хомсдол хэмээгч эрүүл-эмгэгийн завсрын төлөв байдлаас  биологийн биений өвчин эмгэг гарааныхаа тугийг атгадаг байна

Ингээд бие сэтгэлийн тамирын архаг  хомсдол маш энгийн хэнд ч ойлгомжтой товъёогоор илэрхийлэгддэг:

Агшилт = Суллалт

Өөрөөр хэлбэл агших суллах хоер тэнцүү байж энергийн тэнцвэртэй байдалд оршдог байна

Цаашид ойлгомжтой явахын тулд агшилт суллалт гэдэг хэллэгийн талаарх ойлголтоо нэгтгээд авъя.

Сэтгэл зүйд АГШИЛТ гэж энерги зарцуулалтыг

СУЛЛАЛТ гэж энерги хуримтлуулалтыг ойлгоно.

Жишээ 1:

Өдөржин ажиллаж өчнөөн чухал асуудал шийдэж, ажил амжуулсан хүн ядарч ирэх нь ойлгомжтой, зурагтаар мэдээ энэ тэрхэн үзэж,диван дээр хэвтэж өөрийг нь хүндэтгэж ойлгож хүлээсэн хүмүүсийн бэлдсэн  хоол ундыг идэж хэсэг амарсан ч ядарсан хэвээр хүүхдүүдтэй тоглох, эхнэр нөхөртөө комплимент хийх гэр оронд байгаа жижиг том асуудалд анхаарал хандуулах тэнхээ үзээд өгье ч байхгүй. Учир нь тэрээр хооллох явцад энерги зарцуулалт үргэлжилсэн бөгөөд , түүний зурагтын өмнө хэвтэж буй байрлалд энерги үйлдвэрлэгдэггүйгээр үл барам гаднаас орох зам нь ч хаалттай байдаг

Жишээ 2:

Гайхалтай хөдөлмөрч гэж тодорхойлогддог бахархал бологсод байдаг. Өдөрт 10,12,15 цагаар ч ажиллана, хаана юу бүтээдэг нь огт чухал биш.Гэртээ ядарч сульдсаар орж ирсэн ч зүгээр сууна гэж байхгүй, хэвтэх зүүрмэглэх бүү хэл. Энэ тэрийг хийнэ, утас интернетээр ярилцана…

Ялгаагүй ядарсан бие сэтгэлийн тамир байхгүй байгаа нь түүний бүтээмжээс мөн биологийн дүр төрхөөс харагдана. Иймэрхүү хөдөлмөрийн баатруудын нойр хүртэл ихэнх тохиолдолд гүн биш байдаг. Тэдний хувьд хийж буй ихэнх үйлдэл нь энерги зарцуулалт шаарддаг бөгөөд нөхөх зав болоод мэдлэг бас зүтгэл ховор бол энэ их  аюултай нөхцөл байдал гэдгийг хэлээд түрдээ орхиё!

 Сэтгэл зүйчдийн хувьд:

  • Агшилт гэж энерги зарцуулалтыг
  • Суллалт гэж энерги үйлдвэрлэлт хуримтлуулалтыг хэлдэг

Одоо тэгэхээр харъя.

Агшилт буюу энерги зарцуулалт их шаарддаг түгээмэл үйлдлүүд:

  • Хангалтгүй /6 цагаас доош/ нойр, эсвэл чанаргүй гүн биш унталт;
  • Хэт их унталт /10аас дээш цаг/;
  • Уурлах эсвэл бухимдаж, цухалдах;
  • Үзэн ядалт / ялангуяа хэн нэгнийг эсвэл хэсэг бүлэг хүмүүсийн талаарх тогтмолжсон, салдаггүй дургүйцэх сэтгэл/;
  • Хөдөлгөөнгүй гөлгөр настроен буюу төмөр дүр төрхийг сахих;
  • Түгшүүр айдас;
  • Тогтонгишиж үл ажиглагдам болсон санаашрал;
  • Сандарч адгах / их хэмжээний хөдөлгөөн хөдөлмөр зарсан ч бүтээмж бага байх /;
  • Хоосон дэмий чалчих эсвэл эелдэглэлээс болж дургүй байгаа хэдий ч бусадтай ярьж эсвэл бусдыг сонсож удаан суух;
  • Бусдыг эсвэл аливааг шүүх;
  • Атаа хорсол;
  • Хэтрүүлж идэх;
  • Наранд ил удаан байх /20 минутаас илуу наранд толгой биеэ ил гаргах/;
  • Тамхи татах /тамхичид тамхи татаад сэргэдэг гэж ойлгодог нь  бие сэтгэлийн тамирын талаар үүссэн гаж зуршилтай холбоотой, сулрах улбайх тэдний хувьд таатай санагддаг болсон/;
  • Архи бусад алкоголь хэрэглэх / Аймшигтай их энерги зарцуулалт /;
  • Яарч сандарч хооллох;
  • Таагүй сөрөг мэдээ мэдээлэл үзэх, сонсох
  • Дөнгө үгнүүд хэрэглэх
  • Биеийн бүх төрлийн ачаалал;
  • Оюун ухааны бүх төрлийн ачаалал;

Эндээс харахад бидний энерги зарцуулалтын ихэнх эмоцийн буюу бодол сэтгэлийн талбарт явагддаг байх нь.

Харин биеийн болон оюуны ачааллууд био системд таатай энерги зарцуулалт гэж тодорхойлогддог.

  • Нэг нь бие организмын хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулж бодисын солилцоог идэвхжүүлдэг.
  • Нөгөөх нь бидний тархийг дасгалжуулж хөгжүүлдэг.

Ийм учраас энэ 2 энерги зарцуулалт нөхөн сэргээх тусгай ажиллагаа шаарддаггүй, организм нөхөн сэргээх ажиллагаагаа автоматаар гүйцэтгэдэг байна

 Суллалт буюу энерги үйлдвэрлэлт 

  • Хангалттай /6-8 цаг/ чанартай нойр;
  • Транс буюу унтаа сэрүүний дундах байдалд орох  /ТЕТА/;
  • Амьсгалын дасгалууд;
  • Гимнастик сунгалтууд;
  • Залбирал;
  • Баясал төрүүлэх хүсэл мөрөөдөл;
  • Таатай орчин хүмүүсийн дунд орох таатай эерэг яриа өрнүүлэх;
  • Байгальд явах;
  • Ганцаар буюу өөртэйгөө  байх;
  • Чив чимээгүй байж өөрийнхөө амжилт давуу тал  дээрээ төвлөрөх;
  • Байгалийн өнгөнүүд төсөөлж харах;
  • Тайван жигд чимээгүй алхах / кросс скролл /;
  • Усанд сэлэх;
  • Ус шимж халуун бүлээнээр ойр ойрхон уух;
  • Таалагддаг хөгжмөө сонсох / Ялангуяа гэрлийн эсвэл сонгодог хөгжмийн төрөл/;
  • Таатай үнэр үнэртэх /байгалийн гаралтай зүйлсийн /;
  • Массаж;
  • Акупрессура/цэгэн даралтууд;
  • Бахархах сэтгэл
  • Сэтгэлийн гүнээс өршөөх
  • Талархах
  • Үнэн сэтгэлээс баясаж инээх

Талархах болон өршөөх сэтгэлүүдийн үйлдлийг шинжлэх ухаан бусад эмоциос давуутай судалсан байдаг. Тархи биеийн биохими ямар гайхамшигтай өөрчлөгддөг гэж санана.

Ингээд та энерги зарцуулдаг үйл хэчнээнийг, энерги хуримтлуулдаг үйл хэчнээнийг өдөртөө хийдэг вэ гэдгээ тооцоолоод үз. Бүх агуу юм үнэндээ энгийн байдаг.

Бидний архаг ядаргаа сульдаа бие сэтгэлийн тамиртай, тамиргүй байдал дээрх энгийн томъёогоор илэрхийлэгддэг байх нь.

Бидний өдөр тутмын амьдралын үйлдэхүй эс үйлдэхүйнүүдийн энерги зарцуулалт энерги хуримтлуулалтаас хамаагүй их байдаг нь тод илэрхий байх тул бид  байнга энергийн архаг хомсдолын нөхцөлд амьдарч ажиллаж байна. Тэгэхээр ядрахгүй, сульдахгүй, өвдөхгүй, өтлөхгүй  гээд яах вэ дээ

Энд хүний бие хөдөлж явж өдөр тутмын энгийн ачааллыг ядарч сульдалгүй цог золбоотой даахтай холбоотой хамгийн энгийн мэдлэгийг хүргэж байгаа бөгөөд хүний биеийн нарийн бүрэн бүтэц, эд эрхтэн эсийн  үйл ажиллагаа гадаад орчин нөхцөлтэй тохирох уялдах,  энерги хувирах шилжих, нейрохими, нейрофизикийн нарийн асуудлуудтай холбоотой мэдлэгийг дараачийн цувралуудаар хүргэх болно.

Энэхүү семинартай уялдуулаад богинохон хугацаанд энерги нөхдөг цаг зав чадвар мэргэшил шаарддаггүй энгийн арга технологиудыг заана. Практик психологид өргөн хэрэглэдэг дээрх аргууд мэдэгдэхүйц үр өгөөжтэй бөгөөд тогтмол хэрэглээд сурчихвал та зөвхөн энергийн архаг хомсдолоос салаад зогсохгүй биологийн биеийг тань зовоодог олон зовлонгоос сална.

Дэлхийн практик психологичдын энергийн архаг хомсдолыг эмчлэхэд хамгийн түгээмэл хэрэглэдэг аудио видео хосолсон 3 арга техникийг онлайн хэлбэрээр бэлтгэж хүргэж байгаа бөгөөд энэхүү арга техникийг зааврын дагуу хэрэглэснээр та энергийн архаг хомсдол буюу бие сэтгэлийн тамир сулралтын хөнгөн дунд хэлбэрээс 100% ангижирна.

Та Гэрээсээ гарч түгжрэлтэй замаар цухалдаж ирэх буцахад  цаг бас мэдрэлээ бүтээлгүй үрэхгүй.

Таних танихгүй таатай таагүй орчинд орж өөрийгөө албадаж хүчлэхгүй

Гэрийнхэндээ болон өөртөө таатай тохиромжтой цаг орчин нөхцөлийг сонгон өдөрт 15 минут өөртөө зориулахад л хангалттай. 

Эрүүл, эрч хүчтэй байх тухай мэдлэг бол соёл төдийгүй өв хөрөнгө бөгөөд үр хүүхэддээ өвлүүлэх үнэ цэнэтэй АКТИВ гэж үздэг юм билээ, ХАРИН ТА ҮҮНИЙ ТУХАЙ ЮУ ГЭЖ БОДДОГ ВЭ? 

Энэ бол “БИОСИСТЕМИЙН ТЭНЦВЭР ” ХӨТӨЛБӨРИЙН ФРАГМЕНТ…….