• Монгол хэл
  • English
  • Русский

 Нэвтрэх

Бүртгүүлэх

Өвчнөөр үхэхгүй байх хүн төрөлхтний мөнхийн хүсэл….

Онлайн зөвлөх үйлчилгээ

Зөвлөгөө

Эксперт

Update and Upgrade project

Эрүүл мэнд, хувь хүний хөгжлийн хэсэг

0 $

x

x

x

Анагаах ухаан өнөөдрийн 45 настнуудад 93 хүртлээ, 55 настнуудад 85 хүртлээ идэвхтэй амьдрахыг амлаж байна.

45-тнуудын  хувьд амьдрал дөнгөж дунд хэсэг рүүгээ, 55-тнуудын хувьд өмнө чинь бүхэл бүтэн 30 жилийн идэвхтэй амьдрал байна.

Хүний дундаж нас богиносож байгаа тухай ярьдаг, бичдэг, амьдрал дээр бид харж л байгаа. 50 дөхсөн, дөнгөж гарсан идэр эрчүүд, эхнэрүүд харваж эсвэл хаагдаж талийх цөөнгүй. Бас элдэв төрлийн өвчин этгээд залуужиж байгааг ч бид харж л байгаа.

Үүний шалтгааныг хүн төрөлхтөн хөдөлгөөнгүй тогтоочихсон. Энэ талаар өмнөх цуврал лекц сургалтууд дэлгэрэнгүй нэлээд хангалттай мэдлэг өгсөн.

ГЭТЭЛ:

Сүүлийн жилүүдэд шинжлэх ухаан технологи ялангуяа Анагаах, Эрүүл мэндийн салбар үсрэнгүй хөгжсөний үрээр хөгшрөл, үхлийг бодитойгоор хойшлуулж, аймшигтай гэгддэг нөхцөл байдлуудаас аврагдах, амьд үлдэхэд итгэж болохоор болсон. Та үүний үр шимийг өдөр тутам харж л байгаа.

Singularity Их сургуулиас дэлхийн амжилттай хүмүүст зориулж Силикон Валлейд зохион байгуулсан 7 өдрийн сургалтанд суусан найзаасаа сонссон сонирхолтой мэдээллийг  сүүлийн үед боловсролын сонирхолтой хөтөлбөрүүдийг продюсорлож алдаршиж байгаа Вишень гэх залуухан бизнесмений нийтлэлээс уншсанаа сонирхуулья.

Анагаах эрүүл мэндийн салбарын хөгжлийн үрээр хүний идэвхтэй амьдрах нас 2016-2030 оны хооронд жил тутамд 3 сараар уртасна. Харин 2030 оноос хойш жил тутам 1 жилээр уртасна. Мэдээж энд тодорхой нөхцлүүд байгаа гэхдээ шинжлэх ухаан танд энэ боломжийг олгож байгаагаа итгэл төгс илэрхийлж байна.

Тэгэхээр хэрвээ та 2016 онд 40 настай бол 2030 онд та 54 хүрнэ, тэгэхээр та 70 наслахаар тооцож  хүсэл мөрөөдлийнхөө хил хязгаарыг тогтоон төлөвлөгөөгөө зохиосон бол 2016-2030 оны 3,5 жил дээр нь 2030-2046 оны 16 жилийг нэмэхэд та багаар бодоход та 89 жил идэвхтэй амьдрах нь.

Эмэгтэй хүнийх мэдээж энэнээс урт.

Анагаах ухаан бидэнд өвчинг анагаах, үхүүлэхгүй байж чадах тухайгаа амлаж байгаа болохоос нас буцаах тухай биш. Та дундажаар 70 хүрэхээр төлөвлөсөн /өөрийгөө програмчилсан/ болохоор 50 наснаас нүд цэхийж цэлцийн, арьс гэдэс уншиж, элдэв сахар, элэг, ходоод, өвдөг нурууны асуудал проблем ярьж хөгшрөлийнхөө бэлтгэлийг эхлүүлдэг бөгөөд  60 наснаас эхлээд өвгөрөл эмгэрлийн шинж тэмдгүүдийг хүлээн зөвшөөрч үс шүд унах, булчин шөрмөс шолбойж, нуруу бөгтийн,  хөл майжийж,  эрүү шаймыхыг энгийн үзэгдэл гэж хүлээж авна. , Гэтэл өмнө чинь бүхэл бүтэн 30 жил амьд  явах баталгаатай боломж байж байдаг.

ҮХЭХГҮЙ БАЙЖ БОЛОХ ТИЙМ ЦАГ ҮЕД БИД АМЬДАРЧ БАЙНА, ХОТЫН ГУДАМЖААР ХАР  УТАА ХАЯЖ УУХИЛАН ЗҮТГЭХ, ГАМГҮЙ ЭДЭЛСЭН СОЛОНГОСЫН ХУУЧИН МИКР ШИГ НАВСАЙСАН ЮМ ЯВАХ УУ ЭСВЭЛ ЗАГВАРААС НЬ БУСДААР ОНЫГ НЬ ТААШГҮЙ ГЯЛГАР БЕНЗ ШИГ ЦЭМБИЙН СЭЛЖ ЯВАХ УУ ГЭДГИЙГ ТА ӨӨРӨӨ Л СОНГОНО…… БОЛОМЖИЙГ НЬ ЭНЭ САЙХАН ЦАГ ҮЕ ТАНД ӨГЧ БАЙНА.

Эрүүл байх гэдэг энэ цагт  эмнэлэгт хэвтдэггүй, элдэв өвчин ярихгүй байхыг хэлэхээ больсон. Чийрэг чанга биетэй, цэх хөнгөн алхаатай, эрч хүчтэй, эерэг бодол санаатай амьсгалаас нь агаар сэнгэнэсэн хүнийг ЭРҮҮЛ ХҮН гэж тодорхойлдог болсон. Та энэ хүснэгтээс өөрийнхөө одоогийн насны ард байгаа, ирээдүйд идэвхтэй амьдрах боломжтой хугацаагаа олж мэдээд төлөвлөгөөгөө өөрчил !

 

blog-zurag-a

 

Харин доорх хүснэгтээс өөрийгөө аль багананд байгааг ол. Гурав дах багананд байвал та амьдралынхаа 1/3 дээр байна. Хэрвээ тав дах багананд та өөрийгөө олсон бол таны амьдрал талдаа ч ороогүй явна. Тэгэхээр үлдэж байгаа урт хугацааг ямар биетэй, ямар эрүүл мэндтэй, хэнтэй, хаагуур явж, юу хийж, яаж туулъя гэж бодогдож байна вэ? Юу бүтээж, юу үлдээхээр төлөвлөснөө дахиад нэг тунгааж бодоорой.

blog-zurag-1

Бид энэхүү шинжлэх ухааны амлаж буй боломжийг ашиглаж ЭРҮҮЛ ХҮНИЙГ ТОДОРХОЙЛЖ буй орчин үеийн тодорхойлолтонд нийцэж амьдрахад шаардагдах чанартай мэдлэгийг хүртээмжтэй хүргэхийг дээд зэргээр хичээнэ.