• Монгол хэл
  • English
  • Русский

 Нэвтрэх

Бүртгүүлэх

НӨХӨРТ ГАРМААР БАЙНА ….

Онлайн зөвлөх үйлчилгээ

Нөхөрт гараач ээ одоо.... Сүүлийн үед хүүхнүүдийн энэхүү хүсэл... зорилго сэтгэл зүйчдэд эсвэл үзмэрч, засалчдад ханддаг түгээмэл асуултын нэг болсон.

Эксперт

Update and Upgrade project

Сэтгэл зүй, хувь хүний хөгжлийн хэсэг

0 $

x

x

x

 

Нөхөрт гараач ээ одоо….   Сүүлийн үед хүүхнүүдийн энэхүү хүсэл… зорилго сэтгэл зүйчдэд эсвэл үзмэрч, засалчдад ханддаг түгээмэл асуултын нэг болсон.

 Энэхүү сэдэв эрэлт хэрэгцээ ихтэй гэдэг нь энд тэнд зохиогддог элдэв сургалт семинар, арга хэмжээнээс эхлээд үзмэрч төлөгчид ханддаг түгээмэл асуулт, дом засал, домог яриа элбэг байгаа зэргээс бэлээхэн харагдана.

Нөхөрт гарах, аятайхан ханьтай болох…хүсэл зорилгоо хаанаас, яаж ургаж бий болж байгааг ажиглаж, ухаж үзсэн үү ?

Яагаад тэгмээр байгаагаа ? Яагаад нөхөрт гарах юмсан гэж санаашраад байгаагаа….

Ямартай ч та гэрлэх насанд аль хэдийн хүрсэн тэгээд та ганц бие хэвээр байгаа бол энд мэдээж танаас шалтгаалсан зүйлүүд байгаа.

Тодруулах гээд оролдъё:

ХАНЬ

 Гэр бүл болох гэдэг насанд хүрсэн, мөн бие даасан, 2 хүн хамтдаа байх гэсэн бие сэтгэлийн дотно таатай  хүсэл эрмэлзэл төдийгүй улмаар урт удаан хугацааны туршид цуг байж харилцан бие биенээ дүүргэж, дэмжиж, хүмүүс ганцаараа хийх боломжгүй эсвэл хэцүү зүйлсийг (үр хүүхэд олох, гаргах, өсгөх, өрх бүл гэх бие даасан системийг үүсгэж удирдаж, хөгжүүлж, хамтдаа буй болгосон харах, барих, бахархах, зүтгэх тэмүүлэх объект болоод субьект ) хамтран хийх гэсэн ерөнхий утга агуулгыг илэрхийлдэг.

Хэрвээ та яг үүнийг хүсч байвал тун удахгүй ханьтай болно. Энд таны тарган – туранхай, хөгшин – залуу, хүүхэдтэй – хүүхэдгүй, ажилсаг – болхидуу, ааш зан сайтай-муутайгийн         аль нь ч нөлөөлөхгүй.

Ихэнх тохиолдолд ганцаар бэдрэгч, сайн хань мөрөөдөгч, нөхөрт гарахыг хүсэгчид өөр зүйлийг хүсч байдаг.

ӨӨРӨӨР ХЭЛВЭЛ ХАНИЙГ БУС…

1/ Хайр

Хүүхэд байхдаа хангалттай авч чадаагүй ХАЙР, сэтгэл оюунд учирсан гэмтэл.

Хүүхдийн хувьд амин чухал эрэлт хэрэгцээ болох хайраар дутах түүний сэтгэл зүрхэнд харанхуй нүх мэт онгорхой ОРОН ЗАЙГ БУЙ БОЛГОЖ түүнийг дүүргэх гүн гүнзгий хүсэл, эрэлт хэрэгцээг насан туршид мэдэрч, түүнийг хайж явдаг. Энэ эрэлт хэрэгцээг зөв ойлгож эерэгээр хангах зайлшгүй хэрэгтэй бөгөөд энэхүү байгалийн төрмөл шинж чанар чимээгүй болж тайван орхидоггүй бөгөөд эсрэг тохиолдолд та үүнийг сөрөгөөр хангаж эхэлдэг. Хэт их идэх, элдэв амттан чихэр, шоколад, уянгын хэт халилтай милодрам, телесериалд хэт дурлах зэрэгээр эхэлж цааш үргэлжилдэг.

 Үнэндээ та нөхрийг бус сэтгэлийн дулааныг, өөрийг тань өөриймсөж хайрлах хайрыг их хэмжээгээр, бүр нэг мөсөн нөхөж авахыг хүсч байдаг. Үүнийг ямар эр хүн танд өгч чадах вэ? Харамсалтай нь ямар ч эр хүн чадахгүй. Тэрхүү онгорхой хар нүхийг та өөрөө л дүүргэнэ. Өөрийнхөө сэтгэлийн дулаан, өөрийгөө хайрлах хайр хүндэтгэлээр, ойр дотныхон, орчинтойгоо тогтоосон харилцаа болон бусад олон стратеги, арга хэрэгслээр тэрхүү орон зайг  дүүргэж болно.  Гэр бүл болох хүнд тань (НӨХӨРТ тань) таны сэтгэлийн дулаан, хайр хэрэгтэй.

Өөрийнхөө  саванд байхгүй тэрхүү зүйлийг та  хаанаас авч ТҮҮНД ӨГӨХ юм бэ ?

2/ Халамж, хамгаалалт

Бодит байдал дээр та нөхрийг бус “ТӨГС ТӨГӨЛДӨР ААВЫГ” хүсэх нь бий. Эцгээсээ авч чадаагүй дэмжлэг, итгэл, эсвэл амьдралыг, хорвоог ойлгож, таньж, харилцан үйлчлэлцэж сураагүйн улмаас, заримдаа хуримтлуулсан таагүй туршлагаасаа үүдэн танд амьдралыг амаргүй, хатуу, шударга бус, бэрхшээлтэй саадтай замын аялал мэт ойлгож хүлээж авдаг итгэл үнэмшил тогтсон байх. Тиймээс амар тайван, ая тухтай амьдрахыг та  “хэн нэгний халамж, хамгаалалтанд орох “- р төсөөлдөг бөгөөд энэхүү эрэлт хэрэгцээгээ та  нөхөрт гарах хүсэл хэмээн санаатай санаагүй андуурдаг…  Ийм “ эцэг” НӨХӨР ОЛДОХ УУ ? Олдох байхаа. Гэхдээ үүний төлөөсөнд та өөрийнхөө БИ гэх бие хүн байх, өөрийн гэсэн үзэл бодол, зан характер, байр суурьтай байх эрхийг өгнө гэдгийг ойлгох хэрэгтэй. Эцэг охин хоёр ижил тэгш эрхтэй байдаггүйг ухаарах л хэрэгтэй болох байх.

3/ Тэжээлгэж тэтгүүлэх

Нөхрийг бус буюу шулуухан хэлвэл түүний хөдөлмөр, хөрөнгө мөнгийг хүсэх.

Та өөрөө “өөрийнхөө хүсэл хэрэгцээг хангаж чадна гэдэгтээ итгэлгүй байх, эсвэл түүний төлөө сурах, хөдөлмөрлөх, зүтгэх шаардлагатай гэдгийг ухамсарлах болов ч тэгэхгүйгээр бэлэн юман дээр буухыг хүсэх” . Өөрөөр хэлвэл хүн бүхэн өөрийнхөө хүч чадлыг нээж , үнэлж,  зүтгэл эрсдэл зориулж, нөөц баялаг бүтээхтэй холбоотой  хорвоо ертөнцийн зүй тогтлыг анхаарч танихыг эрмэлздэггүй. Тэгэхээр ӨӨРИЙГӨӨ ТЭЖЭЭХ, ХАНГАХ тэр ч байтугай үр хүүхэд, ах дүүгийнхээ эрэлт хэрэгцээг хангах хариуцлагыг өөр хэн нэгэнд үүрүүлэх сонголтыг хийх нь бий. Тэрнээс  биш “НӨХӨР” өөрөө хүнийхээ хувьд түүнд тийм ч чухал бус. Ийм нөхөр олдох уу… Хөдөлмөр Хөрөнгөө юунд яаж зарцуулахаа шударгаар юмжсан чадалтай хүмүүс мэддэг. Тийм хүмүүсийн хөрөнгө оруулалтын  төлөвлөгөөнд ийм эмэгтэйчүүд / ЭХНЭР / байдаг эсэхийг та өөрөө л сайн бодож дээ…..

Цаг үеийн нөхцөл байдал, сугалаа, янз бүрийн бусад аргаар юмжсан, дэвжсэн хүмүүст энэ нь  “ чадаж байгаа юманд арга байхгүй “ гэх цөөн үгээр илэрхийлэгддэг давуу талыг мэдрэх таатай боломж бөгөөд хэрэв та тэдэнтэй тааралдвал нөхөрт гарах хүсэл тань амар төвөггүй биелэх нь бий. Гэхдээ багаар бодоход сайхан царай, залуу нас гээд л танаас шаардагдах юм бий гэдгийг мартаж болохгүй.  Энд заавал тооцох ёстой нэгэн чухал зүйл бол таны сонголт хийсэн шалтгаан / тэжээлгэх тэтгүүлэх/ хэр баталгаатайг, мөн таныг сонгосон үзүүлэлт / сайхан царай, залуу халуун нас /хэр удаан хүчинтэйг бодож үзэх.

Өөрчлөлт хөгжил асар хурдтай явагдаж буй энэ шинэ үед эдийн засаг, статус хоёр ч ялгаагүй их хурдтай өөрчлөгдөж байдаг, дээр нь өдөр бүхэн гоо охид 25 нас хүрч байдаг гэдгийг тооцох нь чухал.

4/ Нөхөртэй харагдах….

Орчуулга нь:

Эцсийн эцэст намайг хэзээ нөхөртэй болох гэж байна, сураг байна уу гэж ажиж, чих тавихаа больцгоог !

Намайг хүн тоох эсэхэд эргэлзэж байсан нөхдүүд хараг! бусдын адил хамт гарч ороод, олонд аятайхан харагдах хэрэгтэй БАЙНА , хүмүүс, эргэн тойрныхны элдэв хэл ам ядаргаатай юм…

Энэ нь амьд.., зүрх сэтгэлтэй хүн ойлгож хүлээж авахад , дараа нь удаан хугацаанд тэсч зөвшөөрөхөд хэцүү хүсэл зорилго… Уг нөхцөл байдлыг шийдвэрлэдэг өөр арга хэрэгсэл байдаг. Болж өгвөл ийм санаа бодлоор амьдрал зохиохоо түр хойшлуулж байвал зүгээр байх. Амьдрал баян ш д…

5/ Нэг тийшээ явах, нэг эсвэл хэдэн зорилтуудыг шийдвэрлэх

Эцэг эхээсээ тусдаа амьдармаар байна, гадаад явмаар байна, өөр хотод амьдармаар байна, ажилд ормоор байна, карьераа өсгөмөөр байна, хамтарч боломжийн ашигтай бизнес хиймээр байна…. Аль ал нь ойлгож, зөвшөөрч, дээр нь бие биедээ тодорхой хэмжээнд таашаалтай  байгаа тохиолдолд окей, ийм, баланстай, тооцоотой гэр бүлүүд олон байх болж. Харин та өөртөө нөгөө нэг арай өөр хайр, хандлагыг нэхэх, түүнийг өөр хэн нэгэнд хайраа өгөх зориулахаас айх, хориглох эрх байхгүй, ер нь үгтэй үггүйгээр ойлголцож, тохиролцсон хүрээ хязгаараас халих боломжгүй гэдгээ бүүр эхэндээ мэдэж зөвшөөрч байх нь чухал.

6/ Батлуулах

Заримдаа хэрэггүй болчихвий, хаягдахвий, юу ч үгүй хоцрох вий гэх айдас. Энд үндэс нь тавигдаагүй байх үтэр батлуулах гээд зүтгэх талаар ярьж байгаа юм шүү, түүнээс үр хүүхэдтэй, үнэн халуун сэтгэл, төлөвлөгөөтэй харицааны тухай биш шүү!!!

 Ийм харилцаанд эдийн засгийн баталгаатай байдал, хэн нэгэнд ямар нэгэн юмаа алдахгүй, булаалгахгүй гэх хор шар зэрэг хувь хүний эрэлт хэрэгцээ, айдас түгшүүр голлох байр сууринд байхаас хэн нэгэн тодорхой эр хүн , түүнтэй тогтоосон харилцаа, хамтын хүсэл сэтгэл байвал тэр нь нэлээд хойгуур дугаарлагдсан байх… Үүнийг эр хүн ухаанаараа биш юмаа гэхэд зөнгөөрөө ойлгож мэддэг. Тэгэхээр хэрвээ түүнд хань хэрэгтэй бол тэр тантай ханилах эсэхээ тэр яаж шийдэх бол…

Дээрх шалтгаанууд танд том хэмжээтэй өөрөөр хэлвэл тодорхой эр хүн рүү чиглэсэн, түүнтэй хамт өөрсдийн гэх ертөнцийг бүтээж дотор нь амьдрах хүсэл мөрөөдлөөс чинь арай том эсвэл их том байвал та нөхөрт гарахгүй л болов уу ?

Өөрийгөө танин барь тэгвэл та ертөнцийг бас бурхныг олно гэж Сократ өвөө аль дээр хэлчихсэн. Тэгэхээр өөрийгөө л эхлээд ойлгож сурмаар байгаа юм даа….