• Монгол хэл
  • English
  • Русский

 Нэвтрэх

Бүртгүүлэх

КОМПАНИЙН АМЬДРАЛЫН МӨЧЛӨГ “ЗАЛУУ НАС”

Онлайн зөвлөх үйлчилгээ

Зөвлөгөө

Эксперт

Update and Upgrade project

Бизнес, хувь хүний хөгжлийн хэсэг

0 $

x

x

x

Компани “Алив Алив” үе шатыг амжилттай алхан өнгөрч хөгжлийн дараачийн үе –болох ЗАЛУУ насанд шилжихийн тулд эзэн захирлын удирдлагаас мэргэшсэн менежерийн удирдлага руу шилжих ёстой.

Компани,түүнийг үүсгэн байгуулагчийн хувьд энэ үе шат хамгийн төвөгтэй бөгөөд эмзэг үе шат байх болно. Авторитар-ганцаар захирах төвлөрсөн эрх мэдлийг хуваарилах, тараан байршуулах шаардлагатай тулгарах бөгөөд энэ нь хэмжээгүй эрхт хаант засаглалаас үндсэн хуульт засаглалд шилжихтэй адил төстэй.

 “Алив Алив” үе шатанд хэмжээгүй эрхийг эдэлж байсан ЭЗЭН-ХААН үүсгэн байгуулагч АНХ УДАА ЭРХ МЭДЛЭЭ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ, ХЭРЭГЖҮҮЛДЭГ ХЯНАЛТЫНХАА ТОДОРХОЙ ХЭСГИЙГ АЛДАХ зайлшгүй шаардлагатай тулгардаг.

Өрсөлдөөн дэндүү хурдтай нэмэгдэж, зах зээлийн зан араншин цаг минутаар өөрчлөгдөж, дээр нь компанийн цар хүрээ тэлж, нэг гараар удирдагдахад хэтэрхий том болсон учрыг цаг алдалгүй ойлгож өөрөө өөрийгөө хүчлэн ялж байж мэргэшсэн менежер-удирдагчдыг хөлслөн ажиллуулахаас өөр аргагүй болдог.  Эрх мэдэл, хяналтыг тараан хуваарилахаас элдэв шалтгаанаар зайлсхийж, эцсээ хүртэл зууралдвал галаар наадаж байгаа хэрэг болно. Үндсэн хуульт хаант засгийн оронд бүгд найрамдах засаглал тогтож, харин хаан эзэнтэн өөрөө хүсээгүй газартаа залрах эрсдэлтэй алхам болно…… Стив Жобсыг яалаа?

Гаднаас ирсэн удирдагч, журам мэт компани дотор байнга хагаралдаан зөрчилдөөн үүсгэж байдаг. Үүний учир шалтгаан нь юунд байна вэ?

Шинэ менежерийн, үүсгэн байгуулагчаас ялгагдах нэг чанар нь гол төлөв «Үгүй» гэж хэлэх дуртай байдаг. Тэр шинэ дүрэм журам тогтоож, бүгдийг сахилга баттай байхыг шаардаж, төсөв зохиож, зардлыг маш хатуу хянаж ажилладаг. Мэдээж хэрэг ийм шинэчлэл урьд нь дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байсан «хууччуулд» огт таалагдахгүй. Энэ бүхэнтэй холбоотойгоор дотоод тэмцэл өрнөнө. Аж ахуйнхан  болон захиргааныхан хоорондоо сөргөлдөж, тэмцэлдэж эхэлнэ.

Хууччуул үе үе хөлсний  менежерийн хөлд дэгээ тавьж, өмчийн эзэнд, шинэ «босс-хүнд сурталтан» гийн талаар алтан хошуу өргөж, ашигтай моментыг тааруулж гал дээр тос нэмнэ.Тэр зах зээлийн хэрэгцээ шаардлагыг мэдрэхгүй байна л гэнэ, шинэ инноваци технологи нэвтрүүлэхгүй байна л гэнэ, зөвхөн хийж чадаж байгаа ганц зүйл нь компанийн уламжлал заншлыг устгах ажил хийж байна хэмээн улиг болтол матаж тараана.

Залуу насандаа шилжин орж байгаа компанид заналхийлэх бас нэгэн аюул бол «салалт» юм. Хэрэв компани удирдлагын өөр өөр хэв маягтай хоёр үүсгэн байгуулагчтай, тэдгээрт интеграцийн чиг хандлага (І) байхгүй бол шилжилтйнэнэхүү үед шилжин тэдний бизнес дэх гэрлэлтийн төгсгөл ирдэг.

Залуу үеийн чухал зорилт бол бүтэц зохион байгуулалтын, зорилго зорилтуудын нэлээд гүн өргөн өөрчлөлтүүдийг хугацаа алдалгүй хийх.

Яг юуг яаж хэзээ хэнтэй хийх вэ?