• Монгол хэл
  • English
  • Русский

 Нэвтрэх

Бүртгүүлэх

КОМПАНИЙН АМЬДРАЛЫН МӨЧЛӨГ ЯЗГУУРТАН БА «ЧӨТГӨРТЭЙ ДАЙТАХ» ҮЕ ШАТ

Онлайн зөвлөх үйлчилгээ

Зөвлөгөө

Эксперт

Update and Upgrade project

Бизнес, хувь хүний хөгжлийн хэсэг

0 $

x

x

x

Язгууртан – үе шат

 Компани инерцээрээ хөгжсөөр байх боловч, хөгшрөх үйл явц аль хэдийнээ эхэлчихсэн байна. 

Язгууртан үе шатанд ойртож байх үед компанийн дотоод дахь харилцаанд өөрчлөлт орж эхэлнэ. Хэрэв хүмүүс ялгаатай байдлыг сайшаадаг байсан бол харин одоо аль болохоор санал зөрөлдөөн зөрчил гарахаас зайлсхийнэ. Энэ нь янз бүрийн., яаж хувцаслах, яаж өөр хоорондоо харьцах, зөвлөгөөний үед биеэ яаж авч явах ёстой г.м.ёс жаягийг мөрдөхөөс эхэлнэ. Компанийн ажилтан албан хаагчдын уриа бол «огцом хөдөлгөөн бүү хий» юм. 

Үүнийг илэрхийлсэн шог дүрслэл байдаг.

Тамд очсон хүнийг язгууртан компанид ажиллуулахаар явуулжээ.

Ажлын эхний өдөр…..

Ингээд оффис руугаа ортол, ажилтнууд нь бүгд хүзүүгээрээ татсан, хүний өтгөн дотор зогсоцгоож байх юм гэнэ.

Үгүй та нар чинь ийм байдалд яаж ажиллаж чадаж байнаа ? гэж цочирдон асуухад             Тэд: ХӨӨЕ ХӨӨЕ, Огцом хөдөлгөөн хийж болохгүй шүү! – гэж нэгэн зэрэг хашгиран хариулжээ.

Компани энэ үедээ хангалттай нэр төртэй, өөрийн гэсэн өв уламжлалтай. Гэвч алс хэтийн зорилго, зорилтууд жижгэрч, аажим аажмаар алга болсоор байна. Ихэнх топ-менежерүүд, нөхцөл байдал эвгүй болж  байгааг ухамсарлан ойлгож байдаг. Гэвч, тэд бүх зүйл хэвийн байгаа мэт дүр үзүүлж,  ямар ч бодитой арга хэмжээ авдаггүй.

Удирдагчид яах вэ? Тэд өөрсдийгөө хүчирхэг мэт харагдуулсаар л байна. Гэвч үнэндээ бол тийм биш, тэд нэг бус хэд хэдэн нөлөө бүхий хүмүүсээс хамааралтай болчихсон,тийм ч учраас шийдвэр гаргахдаа ихэнхдээ тэдний ашиг сонирхолыг илэрхийлж байдаг. Тэд улс төрөөс нэлээд хамааралтай болоод эхэлчихсэн. 

Компани зах зээл дэх байр сууриа алдаж, эзлэх хувь хэмжээ нь буурч эхэлнэ. Бүтээгдхүүн үйлчилгээнийх нь өрсөлдөх чадвар унаж, мэдээжийн хэрэг ашиг буурна.                                     Одоо яах вэ?

Уг нь борлуулалтаа өсгөмөөр, гэтэл тэр тэгдэггүй, эсрэгээр харин үнээ нэмдэг,  эрэлт хэрэгцээ нь тэртэй тэргүй буурч, хуучирсан бүтээгдхүүн үйлчилгээнийхээ үнийг нэмнэ.

Ингээд бүүр хэцүүхэн болоод ирэхээрээ тэд гэнэт бизнесийн шинжээч зөвлөх, эсвэл “ХАРВАРД” төгссөн тасархай боловсролтой менежерийг урина. Асуудал проблемийг нь олж хараад чангахан дуугаар хэлчихэж чадах тэр нөхрийг тэд шидтэн лугаа харж , бүх зүйлийг өмнөөс нь шийдчих мэт санана. Тэр харин энэ том итгэлийг даах эсэхийг хэлэхэд хэцүү.

Эсрэг тохиолдолд байгууллага дараачийн  шат – «Чөтгөртэй дайтах» үе шат руугаа гулсан орно.

– «Чөтгөртэй дайтах» үе .

Яагаад энэ үе шатыг «Чөтгөр, шуламын эрэлд» гэж нэрлэв?

 Энд компанийг доройтуулсан буруутанг эрж хайх ажил хаа сайгүй өрнөнө. Хамгийн түрүүнд халагдсан хүмүүсийн дотор  бүтээгдэхүүний боловсруулалт, хөгжүүлэлтийг хийсэн  ерөнхий инженер,  алс хэтийн зорилго төлөвлөгөөг хийсэн маркетингийн хэлтсийн дарга нар г.м хүмүүс байдаг. Тэд нар нэг бус удаа, албан тушаал, авдаг цалингаа умартан ажиллаж, чухам тэд л компани өөрчлөгдөх хэрэгтэйг хамгийн чанга дуугаар хэлж байсан нь одоо хэнд ч хамаагүй. Чухамхүү тэдний мэдлэг чадвар муу байсантай холбоотойгоор одоогийн сүйрлийн байдалд ирсэн хэмээн олонхи үздэг.

Компани аажмаар чимээгүйхэн ялзарч эхэлнэ. Хүн бүр өөрийгөө л бодно. Хэн ийм «өмхий» орчинд ажиллаж эс чадна тэр өөрийн хүсэлтээр ажлаасаа халагдана. Хамгийн гүргэрүүд нь (захиргааныхан) л ажилдаа үлдэнэ.Тэд байгууллагаа дампуурах хүртэл нь ажилласаар л байдаг. Өөр нэг хувь тавилан байж болох бөгөөд тэр нь төр засаг дахь нөлөө бүхий төлөөллөөрөө дамжуулан …. оршин тогтнодог хүнд сурталын машин болж хувирах л үлдэнэ.

Энэ шатанд  юу хийх, яаж хийх, хэн хийх, хэзээ хийх вэ ?