• Монгол хэл
  • English
  • Русский

 Нэвтрэх

Бүртгүүлэх

КОМПАНИЙН АМЬДРАЛЫН МӨЧЛӨГ “ТӨРӨЛТ БА НЯЛХ ҮЕ”

Онлайн зөвлөх үйлчилгээ

Зөвлөгөө

Эксперт

Update and Upgrade project

Бизнес, хувь хүний хөгжлийн хэсэг

0 $

x

x

x

Төрөлт ба Нялх үе

Компани хэзээ хорвоо ертөнцөд мэндэлдэг вэ? Үүсгэн байгуулагчийн сэтгэл хөдлөл зохих шалгуурыг давж , болзошгүй  эрсдэлийг үүрэх хариуцлагыг  өөр дээрээ авч буйгаа ухамсарлах мөчид байгууллага мэндэлдэг. Бүртгүүлж тамга тэмдэг авах энд огт хамаагүй. Энэ үеийг нярайн үе гэх бөгөөд «Эрсдэл их байх тусам, хүсэл мөрөөдөлдөө улам тууштай үнэнч байх ёстой. Хэрэв үүсгэн байгуулагчийн зүрх зориг, шийдэмгий байдлын түвшин тавигдаж буй зорилтуудын хэмжээтэй дүйцэхгүй байвал ( өөрөөр хэлбэл үүсгэн байгуулагч өөрийн бодол санаа, төлөвлөгөө, зорилгын ард нуугдаж байгаа эргэлзээ, түгшүүр, айдастай нүүр тулж боловсруулж, эргэлт буцалтгүй зориг шулуудаагүй) бол компани “гүн бүтэлттэй,амьдрах чадваргүй” төрдөг байна.

Бизнес санаа мөрөөдөл статусаас давж  бодит зүйл, үйл явдал болж эхлэх үед нялх үе эхэлдэг. Энэ үед үүсгэн байгуулагч бичиг баримтаа боловсруулан цэгцэлж,  ажилтан албан хаагчдыг хөлслөн авч, өрөө тасалгаа түрээсэлж, бэлтгэн нийлүүлэгчидтэй гэрээ хийх г.м. зохион байгуулалт, бизнестэй зэрэгцэн явах бөгөөд – «Юу хийж амжсан бэ?»«Ямар нэгэн үр дүн байна уу?» гэсэн асуулт өдөр тутмын хамгийн гол асуулт байдаг. Үүсгэн байгуулагч маань энэ үед  газарт бууж,  анхныхаа саад бэрхшээлүүдтэй учрах болно….

Хөрөнгийн эх үүсвэрээр дутахыг үзээгүй стартап гэж байдаггүй. Нялх компанид, яг л нялх хүүхэд шиг хайр халамж, сайн хоол тэжээл өөрөөр хэлбэл хангалттай хэмжээний эргэлтийн хөрөнгө шаардлагатай.

Энэ үе шатыг амжилттай давахын тулд борлуулалтыг сайн зохион байгуулах, бүр тогтмол нэмэгдүүлэх хамгийн чухал. Түүнд хөл дээрээ зогсож, цааш хөгжихийн тулд мөнгө хэрэгтэй. Гэтэл бодит байдал дээр ихэнх компани бүтээгдхүүнээ чанаржуулж, сайжруулахад хэт анхаараад борлуулалтыг идэвхжүүлэхээ хойшлуулдаг. Бүтээгдхүүнээ сайжруулах, брэнджүүлэх үйл явц удаан үргэлжилж болно харин мөнгө бидэнд яг одоо яг энд хэрэгтэй байдаг.

Дээр нь шинэхэн бизнест тогтсон дүрэм журам, төлөвлөгөө норм, захиргааны процедурууд байдаггүй. Хамтран зүтгэгчид эрх үүргийн хил хязгаараа нарийн мэдэхгүй, хүн бүхэн өөр өөрийнхөө алдаан дээр л суралцаж байдаг. Бүгд л сунаж унатлаа ажиллаж яаралтай зорилтуудыг шийдвэрлэж байдаг. Удирдагч хурал зөвлөгөөн энэ тэр зохон байгуулахгүй, хоол цайныхаа үеэр, эсвэл ийш тийш явах замд шийдвэрүүд гарч , ажлууд төлөвлөгдөж байдаг. Бүтэц зохион байгуулалт, эрх үүргийн эрэмбэ эмх цэгц тогтоогүй, яалт ч үгүй чухал үед л хүн нэмж авна. Удирдагч болон баг хамт олон байнгын турбо хэмнэлд ажиллах, ар араасаа урган гарч ирэх асуудлуудыг шийдвэрлэх, гал унтраах, дээр нь мөнгөөр байнга дутагдах энэ бүхэн нь яваандаа бүгдийн эрч хүч, урам зоригийг барж шантрахад хүргэдэг.

Дээр нь хөрөнгө санхүүгийн дутагдалтай байдлаа шийдвэрлэхийн тулд хийсэн алхмууд болох богино хугацаат зээл, венчур капиталистуудын дарамт зэрэг нь үүсгэн байгуулагчийн гарыг дөнгөлж зарим тохиолдолд эхэлсэн ажлаа харж дургүйцэх, хийхээс халшрахад хүргэдэг.

Яг энэ үед удирдагчийн итгэл үнэмшил, хүсэл зорилгын ТУУШТАЙ БАЙДАЛ ганхаж суларвал нялх бизнес гэнэтийн эндэгдэлд хүрнэ өөрөөр хэлвэл үхнэ. / Нялхын эндэгдэл/

Урсгал хэрэгцээнд зориулсан богино хугацааны зээл одоо эсвэл ойрын ирээдүйд ашиг өгөхгүй,  алс хэтийн төлөвтөө л ашигтай байх боломжтой гэдгийг өгч байгаа нь тоодоггүй, авч байгаа нь ойлгодоггүй. Иймээс банкнууд,  Венчур фондууд, зарим нэгэн капиталистууд компаниас аль болох их ашиг, богино хугацаанд олох гэж мөрөөдөөд эцэст нь эвдэрхий тэвштэйгээ үлдэх нь бий.

Энэ амаргүй үеийг амжилттай давж хөгжлийн дараачийн шатанд гарахын тулд юу хийх вэ, яаж хийх вэ ?

Мөн юуг хийхгүй байх, яаж хийхгүй байх шаардлагатай вэ ?