• Монгол хэл
  • English
  • Русский

 Нэвтрэх

Бүртгүүлэх

КОМПАНИ ҮҮСГЭН БАЙГУУЛАГДАХЫН ӨМНӨХ ҮЕ – “ БОЛЗОО “ ҮЕ ШАТ

Онлайн зөвлөх үйлчилгээ

Зөвлөгөө

Эксперт

Update and Upgrade project

Бизнес, хувь хүний хөгжлийн хэсэг

0 $

x

x

x

Гэр бүл батлуулж, хүүхэд төрөхөөс өмнө юу болдог билээ? Сэтгэл хөөрөл, хүсэл тачаал, хайр сэтгэл,романтик төсөөлөл, сайхан мөрөөдөл. Мөн үүнтэй нэгэн адил компани үүсэх, эсвэл шинэ бизнес төрөхийн  өмнө түүнийг үүсгэн санаачлагчийн гайхалтай бизнес санаа, хүсэл мөрөөдөл, драйв, урам зориг голлох үүрэг гүйцэтгэнэ. Тэрээр өөрийн бизнесийн санаа, хүсэл зорилгын биелсэн байдлыг төсөөлж замд тохиолдох аливаа саад бэрхшээлийг даван туулах итгэл төгс байдаг. Энэ үе бол хүний амьдралаар жишээлбэл хайр дурлалын гал халуун «Болзооны » үе болж байдаг байна.

Үүсгэн байгуулагчийн амбицтай хүсэл тэмүүлэл, итгэл үнэмшлийн уг сурвалж  чухам юунд байгаагаас шинээр төрж буй бизнесийн цаашдын хувь заяа ихээхэн шалтгаална,. Зөвхөн их мөнгө олж баяжих гэдгийг “ үзүүлээд” өгөхийн төлөө фанааталж байвал шинэ төрөх компани  замдаа тохиолдох саад бэрхшээл, асуудлуудыг шийдвэрлэж, олон түмний сайшаал дэмжлэгийг хүлээж,  салбартаа манлайлагч болж чадахгүй.

Аливаа бизнесийн амжилт олохын тулгуур нөхцөл нь оршин буй зах зээлийнхээ хэрэгцээ шаардлагыг хангахад оршдог гэдгийг хүйтэн толгойгоор байнга бодож байх явдал чухал. Зах зээлийн хэрэгцээ шаардлагыг хангах явцад ашиг орлого орж ирж байдаг. Тэргээ мориныхоо өмнө угсарч болох нь болно. Гэхдээ хэр хол явахыг би л лав хэлж чадахгүй. Ашиг орлогыг зорилго болгосон бизнес эрхлэгч өөрийн гайхалтай бизнесийн санаан дээр төвлөрч чаддаггүй. Төвлөрөл байхгүй бол шуурхай удирдлага, стратегийн удирдлага 2 зэрэгцэж явахгүй. Яг одоо юу өндөр ашигтай байна, юуг хийх бас хийхгүй нь ашигтай байна гэсэн хандлагаар ажилладаг бизнес авилгал хээл хахуулиас эхлээд, хийсэн хийгээгүй, эхэлсэн дуусгаагүй элдэв бардак хаос гэх олон цоорхойгоор хийгээ алдаж  эхэлнэ. Хэрвээ удирдагчийн гол зорилго нь зөвхөн ашиг орлого олоход байгаа бол  ийм бизнес хагарсан дугуй лугаа түргэхэн шалчийдаг..

Иймд цаашид эрүүл саруул төрж, өсч, хөгжих чадвартай бизнес төрүүлэхийн тулд БОЛЗООНЫХОО үед нягталж, детальчилж тодорхой болгох зүйлүүдийг сайн мэдэх тэгээд хийх чухал!!!

Өөрөөр хэлвэл гэрлэлт бүтэлгүйтэх, үр хүүхдийн хувь заяа эрсдэж, эндэж болох шалтгаануудыг аль болох гэрлэх, хүүхэд төрүүлэхээсээ өмнө олж харж цаашид хэрхэхийг шийдвэрлэх, сэтгэл хөдлөл, хүсэл тэмүүлэлээ хайр сэтгэлийн үндэс үү эсвэл хэсэг зуурын шохоорхол уу гэдгийг сорьж тестлэх хэрэгтэй байх нь.

Тэгэхийн тулд юу хийх вэ ?

Яаж хийх вэ?

Хэнтэй хийх вэ?