• Монгол хэл
  • English
  • Русский

 Нэвтрэх

Бүртгүүлэх

КОМПАНИЙН АМЬДРАЛЫН МӨЧЛӨГ “ЦЭЦЭГЛЭЛТ”

Онлайн зөвлөх үйлчилгээ

Зөвлөгөө

Эксперт

Update and Upgrade project

Бизнес, хувь хүний хөгжлийн хэсэг

0 $

x

x

x

ЦЭЦЭГЛЭЛТ – хөгжлийн нэгэн үе болохоос бус, хүрч очих эцсийн цэг биш.

Цэцэглэлтийн үе шатанд уян хатан байдал болон хяналт шалгалт байнгын тэмцэлдээнд байх үйл явц юм. ЦЭЦЭГЛЭЛТ-ийн эрт болон хожуу гэх хоёр хоорондоо ялгаатай дэд үе шатуудыг дамждаг бөгөөд эрт үеийнхэд нь уян хатан байдал давамгайлж, хожуу үеийнхэд хяналт шалгалт давамгайлж ирдэг.

            Цэцэглэлтийн үе шатанд байгаа компанийнхан эрхэм зорилгоо зөвхөн «тунхаглаж» ханан дээрээ том үсгээр бичээд зогсохгүй түүнийг практик дээр хэрэгжүүлэхийг чармайж эрмэлзэж байдаг. Яаж? Корпорацийн соёлын тулгуур зарчмууд (үнэнч байх, нээлттэй байх, идэвх-зүтгэлтэй байх, хариуцлага хүлээх, найдвартай байх, өөрийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандах, шинэ санаа, инновацлага байх г.м.)-ыг баримтлан тэд  өөрийнхөө үүрэг хариуцлагыг ухамсарлан ойлгож, бүх хүчээ дайчлан зорьсондоо хүрэхийг эрмэлзэж байдаг. Тэд өөрсдийнхөө хэн МӨН бас хэн БИШ вэ гэдгээ дэндүү сайн мэддэг. Тийм учраас, тэр маш амгалан тайван хөгжлийн чиг баримжаандаа анхаарлаа хандуулж, ашиг орлогоо олсоор л байх болно.

Минимализм ба функциональ чанар – бол компанийн дотоод зохион байгуулалт, тохижилт имижийн үндсэн шалгуур болж байдаг. Чөлөөтэй, гоо сайхны мэдрэмжтэй тохижуулсан, ажиллах  ая тухтай байдлыг хангасан орчин, ихэнхдээ ажлын нээлттэй талбартай, хана болон өрөө тасалгааны хурц тод өнгөгүй, төлөв даруу байдлыг илэрхийлсэн, өнгө будгийн зохицлыг ханган, ажиллах техник хэрэгсэл болон бусад шаардлагатай зүйлсийг зохистой байршуулсан, энэ бүхэн нь – хүмүүс илүү зүйлд сатааралгүй, зөвхөн ажлынхаа үр бүтээмжийг дээшлүүлж байх нөхцөлийг бүрдүүлнэ.

Компани өөрийн ололт амжилтынхаа сэтгэл ханамжийн дээд цэгт хүрээд  өөрчлөгдөхөө больж  зогсонгишиж эхэлнэ. Дахиад шинэ шинэ өндөрлөгүүдийг эзлэн авах (шинэ бараа үйлчилгээ гаргаж, шинэ зах зээл эзэмшиж, шинэ чиглэл нээхийг) гэж оролдохын оронд байгаадаа сэтгэл ханаж, эрсдэлээс зугтаж, огт хөдлөхгүй болно.

Шинэ оновчтой санал болон инновацийн (Е) үзүүлэлт буурах тусам өөрчлөлт багасна. Байгууллага уян хатан чанараа алдаж чанга хатуу хяналт тогтоно. Захиргааны чиг үүрэг хүчээ авч бусад чиг үүргүүдээс илүү их хүчтэй болно. Бүх эрх мэдэл санхүүгийн болон хуулийн хэлтсүүдийн гарт орж, шийдвэр гаргахад зөвхөн тоон үзүүлэлтүүдийг баримталж эхэлнэ. Энэ нь хэсэг хугацааны дараа компанийг дараачийн үе болох“Язгууртан-Аристократ” үе руу шилжүүлнэ.

Тэгэхээр яаж “Цэцэглэлт”-ээ удаан хадгалах вэ ? Ер нь болох уу?

БОЛНО.