• Монгол хэл
  • English
  • Русский

 Нэвтрэх

Бүртгүүлэх

КОМПАНИЙН АМЬДРАЛЫН МӨЧЛӨГ БЮРАКРАТИЗМ БА ҮХЭЛ

Онлайн зөвлөх үйлчилгээ

Зөвлөгөө

Эксперт

Update and Upgrade project

Бизнес, хувь хүний хөгжлийн хэсэг

0 $

x

x

x

Хүнд сурталт компани, түүнийг дээрээс (төр засаг) тэтгэж байгаа цагт хэмжээ хязгааргүй урт удаан хугацаанд оршин тогтнож чаддаг. Энэ чухам ямар байгууллага байдаг вэ? Энэ бол өдөржин дүрэм журпи баримтлахаас өөр ажилгүй захиргааны-менежерүүд юм. Үнэндээ тэд, хэзээ, хэн энэ дүрэм журмыг зохиосон, юуны тулд эдгээр дүрэм журмуудыг дагаж мөрдөж байх шаардлагатай тухай ерөөсөө боддоггүй. Тэд салан баавгай лугаа болсон байдаг төдийгүй тэдэнд шаардлагатай мэдээлэл байдаггүй эсвэл аливаа асуудалд маш удаан хариулт өгдөг учир үйлчлүүлэгчид өөрсдөө тэдгээрийг нэг нэгээр нь цуглуулах шаардлагатай болдог. Ийм компани бодитой үр дүнд хэзээ хүрч чаддагүй.

Хүнд сурталжсан компаниудад  төвлөрлийг багасгах ажил цэцэглэн дэлгэрч байдаг. Борлуулалтынхан маркетингийн стратегийн талаар мэддэггүй, маркетингийнхан стратегийн төлөвлөгөөний барааг ч хараагүй, санхүүгийн хэлтэс нь  борлуулалтынхаа урьдчилсан төлөвлөлтийг үзээгүй байдаг. Үйлдвэрлэлд ажиллагсад нь тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн борлогдож байгаа эсэхийг ч огт мэддэггүй. Харин үйлчлүүлэгчдэд үйлчлэх хэлтэс ёс гүйцээх төдий ажиллаж, операторууд хамгийн сайндаа л үйлчлүүлэгчдийн гомдол, саналыг тэмдэглэж авах болов ч тэдгээрт хэн ч анхаарлаа хандуулахгүй орхино. Хэлтсүүд,ажилтнууд  өөр хоорондоо ч, үйлчлүүлэгчидтэй ч харилцан холбоотой хамтран ажилладаггүй.

Компанийг үхэлд хүргэх хурдасгуур нь ажилтан албан хаагчдын цалин хөлсийг олгох мөнгөний нөөц барагдаж дуусах үйл явдал болж байдаг. Хүмүүс ажилдаа ирэх шалтгаан огт байхгүй. Мөнгөтэй хамт итгэл-зүтгэлийн эцсийн дусал шавхагдана.

 Энэ нь улс төрийн болон нөлөө бүхий  хүмүүсийн дэмжлэг байхгүй болвол Компанийн үхэл Хүнд суртал үе шат эхлэхээс ч өмнө ирж болно. Харин улс төрийн нөлөө хүчтэй хэвээрээ байгаа бол компани ийм дэнжигнэсэн байдалтай нэлээд удаан явна.. Гэвч тэр үхлээс зугтаж чадахгүй.