• Монгол хэл
  • English
  • Русский

 Нэвтрэх

Бүртгүүлэх

КОМПАНИЙН АМЬДРАЛЫН МӨЧЛӨГ “АЛИВ АЛИВ ҮЕ ШАТ”

Онлайн зөвлөх үйлчилгээ

Зөвлөгөө

Эксперт

Update and Upgrade project

Бизнес, хувь хүний хөгжлийн хэсэг

0 $

x

x

x

“Алив Алив” үе шатанд байгаа компани ямар дүр төрхтэй байдаг вэ?

Энэ бол –хөл дээрээ баттай зогсож чадсан, ажил үйлс нь жигдэрсэн,бүх зүйлийг аятай таатай, боломжтой талаас нь хардаг болсон компани юм.

Тэрээр, хөлд дөнгөж орсон, хорвоо ертөнцийг өөртөө нээх оролдлого хийж буй сониучхан хүүхэдтэй маш адилхан байдаг. Энэ үед үүсгэн байгуулагчид  Нялх үеийн хүнд хэцүүг ор тас мартаж орхиод, 80 санааг зэрэг хэрэгжүүлэх гэж бужигнуулна.

 «Яагаад болохгүй гэж?» – тэд өөрсдөөсөө асуугаад хэнэг ч үгүй бас нэг шинэ бизнес эхлүүлж  эсвэл бас дахиад нэг “татгалзах аргагүй” саналд гарын үсгээ зурж орхино.

«Энэ үедээ байгаа компани бүгдийг нь нэг бүрчлэн хянаж чадахгүй маш олон индүүг зэрэг залгаж, зарим нь эсвэл нэлээд хэд нь шатах явдал цөөнгүй тохиолдоно».

Санхүүгийн нөөцөө баруун солгойгүй үрэн таран хийж, олон ажил руу зэрэг зэрэг давших нь удирдагчийг төдийгүй компанийг хүнд байдалд оруулж,  эрт орой хэзээ нэгэн цагт дампууралд хүргэх нь цөөнгүй.

Алив Алив үе шатанд хүрч очоод компани үйлчлүүлэгчид,  хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлага өөрчлөгдөн хувирч байгаад анхаарал тавихаа болино.

Борлуулалтын механизмууд хэвийн явагдаж, худалдан авалт ихсэж, одоо л нэг жаахан ч гэсэн амраад авах боломж олдлоо хэмээн бодоцгооно. Чухам энэ үед усан доор байгаа том чулууг олж харах чухал. Тэр чулуу бол удирдагчид, менежерүүд үр дүнг төлөвлөхөө больж “хүлээх” хандлагатай болсон явдал. Маркетингийн чиг хандлага, стратегиа үл анхаарч тэртэй тэргүй сайн явж байгаа борлуулалтад хамаг найдлагаа тавьж орхидог. Гэтэл энэ хоёр чинь огт тусдаа, өөр зүйл.

Компани энэ үе шатанд эрүүл саруул хөгжих гол үндэс нь – борлуулалтын төлөвлөгөө боловсруулж, түүний үр ашигтай байдлыг үнэлэн тодорхойлж, түүнтэй уялдуулан үйл ажиллагаагаа засан зохицуулж байх явдал юм

Учир нь үйлчлүүлэгчид хэрэглэгчид байнга өөрчлөгдөж, хөгжиж байдаг, эдгээр өөрчлөлт энэ цаг үед улам хурдтай явагддаг болсон. Үүнийг ихэнх амжилттай болон боломжийн амжилттай явж байгаа компаниуд тоодоггүй. Ингэж тоохгүй байх нь аажим амиа хорлохтой ижил.

Ингэхийн оронд захирал менежерүүд борлуулалтын тоон дүнд хамаг анхаарлаа хандуулсаар л байдаг. «Их тусмаа, их сайн» – энэ бол өсөн дэвшиж байгаа компаниудын гол баримталдаг зарчим, уриа лоозон нь юм.  Биеэ тоосон, компанийн нэгэнт буй болсон нэр хүнд, механик размерт хэт итгэсэн захирлууд, топ-менежерүүд нь харалган болцгоож эхэлдэг. Тэд хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг харж үзэхийг юман чинээ боддоггүй бөгөөд түрүүчийн үед буюу,“Нялх”-үед хийж байсан арга барилаараа л мөнгө олохыг эрхэмлэсээр  байдаг. «Урагш явах гэж байж ар талыг хардаг толио хэрэглэж  болдоггүй» .

Яг энэ үедээ бизнесээ удирдах, хөтлөх, явуулах арга барилаа өөрчлөхгүй бол удахгүй сүйрэлд хүрнэ.

Хөгжлийн Алив Алив үе шатанд компанийн захирал шүүмжлэлийг хүлээн авах, анхааруулга сануулгыг тоохоо больсон байдаг.

 Бүхнийг чаддаг, бүхнийг зохицуулдаг, өөрийгөө хүрээд илүү гарна хэмээн бодож омогших нь захирлуудыг засаж болшгүй алдаа гаргахад хүргэдэг. Тэрээр одоо том захирал, тиймээс тэд жижиг сажиг зүйлийг огт анхаардаггүй. Түүнд байгууллагын бүтэц зохион байгуулалтыг авч үзэх шаардлагагүй, албан тушаалын зэрэг дэв, эрх үүрэг эсвэл урамшууллын системийг дахин өөрчлөх хэрэггүй гэж үздэг. Энэ бүхэн түүний хувьд уйтгартай бөгөөд сонирхолгүй зүйл бөгөөд тэдний хувьд хамгийн гол нь – борлуулалтын өсөлт юм.

 Ийм компанид ажиллагсад маш тодорхой заагдсан ажил үүргийн тухай ойлголтгүй  байдаг. Гол төлөв янз бүрийн хэлтэс, тасгууд адил төстэй үүрэг гүйцэтгэнэ. Эцсийн дүндээ “ эцсийн үр дүнгийн хариуцлага хүлээх хүн” -гүй болсон байдаг. Хүмүүс нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлэн ажиллах чадваргүй болно. Ийм компанид ажиллагсдад төвлөрөл гэж байдаггүй, нэг нөгөөд үсэрч цовхчин, нэг зүйлийг эхэлж байхад нөгөө өөрт нь хамааралгүй зүйлийг яаралтай хийх хэрэг гарах жишээтэй. Эцэст нь тэдгээрээс алийг нь ч зохих ёсоор хийж, үр бүтээл болгож  чаддаггүй.

Энэ бүхэн юунд хүргэдэг вэ? Эрсдэлтэй нөхцөл байдалд хүрсэн тохиолдолд хэн ч өөрийгөө буруутанд тооцохгүй. Яаж ч хайгаад буруутан олохгүй.

Жижигхэн хөөрхөн хөвсгөр амьтан байсан компани одоо харин, хянаж цагдаж, удирдаж чиглүүлж болохооргүй аймаар том горилла сармагчин болж хувирсан.

Хайр сэтгэл үзэн ядалтын хооронд ганцхан алхмын зайтай байдаг гэдэг. Хайр сэтгэл ялахын тулд одоо ЗАХИРАЛ өөрчлөгдөх ХЭРЭГТЭЙ. Өөрийн авир үйлдэл, компанид гүйцэтгэх үүрэг ролио мэдрэх, шинээр харах шаардлагатай. Хэрэв өмнө нь ЗАХИРАЛ  компанийг нэгтгэгч-интергацчилах хүч болж байсан бол одоо хөгжлийнхөө дараагийн үе шатанд шилжин орохын тулд, интеграцын үйл явцыг деперсонализац буюу хувь хүнээс ангижруулах шаардлагатай болж байна.

Энэ үеийн хамгийн  чухал нэгэн шаардлага бол  ЗАХИРЛЫН УДИРДЛАГААС МЭРГЭШСЭН МЕНЕЖМЕНТИЙН БАГИЙН УДИРДЛАГАД ШИЛЖИХ.

Эсрэг тохиолдолд ИРЭХ сүйрэл зөвхөн ЦАГ ХУГАЦААНЫ  асуудал болно.

Үүний тулд юуг хийх юуг хийхгүй байх, яаж хийх бас яаж хийхгүй байх вэ?