• Монгол хэл
  • English
  • Русский

 Нэвтрэх

Бүртгүүлэх

ХҮҮХДИЙН “АНГИН” СЭТГЭЛ ЗҮЙТЭЙ ХОЛБООТОЙ

Онлайн зөвлөх үйлчилгээ

Зөвлөгөө

Эксперт

Update and Upgrade project

Сэтгэл зүй, хувь хүний хөгжлийн хэсэг

0 $

x

x

x

Ангина гэдэг вирус бактерийн халдвараас гаралтай, даарч хөрөх, дархлаа сулрахад ихэвчлэн хөдөлдөг хоолойны архаг үрэвсэл гэж бид ойлгодог. Энэ бүхэн яах аргагүй зөв.

Гэвч бактери вирус хаа сайгүй л байдаг, даарах хөөрөх, дархлаа сулрах хүн бүхэнд л тохиолддог гэтэл зарим хүүхэд , том хүн энэ өвчнөөр байнга өвддөг, ялих ялихгүй шалтгаанаар хоолой нь хөндүүрлэж, бие зарайж, ярих, хооллоход хэцүү болж ирдэг.

Ижилхэн эсвэл илүү тааруухан нөхцөлд байгаа бусад хүмүүс өвдөхгүй байх нь элбэг. Ингээд “хоолойны мах авахуулах”гэж нийтээр нэрлэж заншсан мэс ажилбарыг сонгох нь бий…

Ийм шийдвэрийн талаар бодож, энэ өвчин таны хүүхдийн эсвэл таны өөрийн үе үе уулздаг дотно танил чинь болж амжсан бол та энэхүү лекцийн ангинатай холбоотой богинохон фрагментийг заавал уншаарай.

Бага зэрэг академик үндэслэлийг нь ярих нь амьдралд тохиолдох аар саар зорилт бэрхшээлд ухамсартай хандаж, удирдаж, өөрийгөө, үр хүүхдээ хамгаалж, хөгжүүлж сурахад хэмжээлшгүй их тустай байх болно.

Сэтгэл гэж нэгэн чухал зүйл бидэнд байдаг. Тэр бидэнтэй ДОГДЛОЛ, МЭДРЭМЖ  гэдэг ХЭЛЭЭР ХАРЬЦДАГ.

Догдлолыг бид ЭМОЦИ гэж монгол ч биш англи ч биш нэг үгээр нэрлээд заншчихсан.

E-MOTIO ГЭХ латин үгнээс гаралтай бөгөөд Е- гадагш (Exit) Motio – хөдөлгөөн гэсэн утгыг илтгэдэг. Тэгэхээр Эмоци гэдэг нь гадагш гарах зориулалт бүхий энерги байх нь. Харамсалтай нь эмоци болгоныг гадагшлуулаад байх боломж хүний нийгэмд байдаггүй бөгөөд, боломж нь байсан ч бид тодорхой үзэл баримтлал, хүмүүжил соёл, дадал зуршлаасаа үүдэн янз бүрийн арга хэлбэрээр дарж, хааж, барьж, түгжиж мөн хадгалдаг. Эмоци өөрөө гадагш илэрхийлэгдэх зориулалт бүхий бидний тархины УХАМСАРЛАГДДАГГҮЙ хэсгийн орчны бодит болон хийсвэр үйлчлэлд үзүүлж буй хариу үйлдэл.

Энэхүү хариу үйлдлүүд нь бидний сэтгэлийн боловсрол мэдлэг, бүтээлч дадал зуршлаар боловсруулагдан, тодорхой авир үйлдлээр гадагшилж илэрхийлэгдэх,  учиртай байтал бид тэдгээрийг хааж, боож, түгжиж, дарснаар бидний физик бие дэх эд эрхтний үйл ажиллагаагаар дамжин гадагшилдаг байна.

Бүх өвчин сэтгэлээс гаралтай гэж ярьдаг нь оргүй зүйл биш бөгөөд сэтгэлээс гаралтай биений өвчнийг судалдаг  анагаахын салбарыг Психосоматика гэж нэрлэдэг.

Стресс, урт удаан хугацааны мэдрэлийн ачаалал, сэтгэлийн дарамт, хямрал, дотогш залгисан гомдол, айдас, түгшүүр, маргаан тэмцлүүдийг бид анзаарахгүй байхыг, зүрхэндээ ойр хүлээж авахгүй байхыг, мартахыг, өршөөхийг хичээж, оюун бодлоосоо шахан гаргасан ч бидний бие, эд эрхтэн тэр бүхнийг эргэн санаж, бас сануулдаг.

Ангина  гэх нэртэй энэ өвчнөөр олон хүүхэд, том хүнд олон дахин өвчилдөг. Яагаад ч юм бүр мөсөн эмчилчихэж болдоггүй. Гэтэл энэхүү өвчин ихэвчлэн хэт их асаргаа халамжинд байдаг эсвэл уйлах, санаа бодлоо илэрхийлэх боломжийг нь хааж боодог хүүхдүүдэд тохиолддог болох нь тогтоогдсон бөгөөд эм эмчилгээгээр түр зуур шинж тэмдгийг нь дарж, шалтгааныг нь арилгаагүй учир дахин дахин өвддөг байна.

Үр хүүхдээ хайрлах халамжлах, соёлтой, элит хүмүүн болгон хүмүүжүүлэх зорилго хүслээсээ болж зарим гэр бүл хүүхдийн үг хэл, үйл хөдөлгөөн бүрт хэт анхаарал хандуулж, идэх өмсөх, хэнтэй найзлах, юу сонирхох, ямар спортоор хичээллэхээс эхлээд бүх зүйлийг түүний өмнөөс шийдэж, түүнд өөрийнхөөрөө байх, өөрийгөө илэрхийлэх орон зай бүү хэл амьсгалах агаар хүртэл дутагдаж , эцэг эхийн тэрхүү хэт их халамж анхаарал нь тэднийг боомилдог байна. Эсвэл түүнийг өөрсдөдөө эвтэйхэн нэгэн болгохын тулд томчууд уйлах муухай, хашгирах тэнэг, чанга инээхийг бүдүүлэг гэж итгүүлж, өөрийнхөө бодлыг илэрхийлэхийг- хэрэлдэх, цор цор хийх, гомдол айдсаа илэрхийлэхийг- гонгинох гоншигонох, хэрэгтэй хүсэлтэй зүйлийг нэхэхийг- яршиг төвөг болох, даврах зэрэгээр нэрлэж, хүүхдийн эмоцийн илрэлүүдийн ихэнхийг хэн ч дэмжихгүй, бусдын дургүйг хүргэх муу муухай зүйл хэмээн тулгаж, хүүхэд сайн хүүхэд байж томчуулд таалагдахын тулд тэр бүх эерэг сөрөг эмоцийг хоолойдоо түгжиж, залгидаг болохоос таны хүсээд байгаа соёлтой, хүмүүжилтэй, онц, мундаг хүүхэд болчихоод байгаа зүйл огт байхгүй.

Ингэж аливаа эмоци хоолой, хамрын хөндийд гацах үед спазм буюу агшилт үүсч тэр хавийн цусан хангамж муудах, бодисын солилцоо удаашрах, ишемия үүсэх, үрэвсэх, нян халдвар эсэргүүцэх чадвар буурах, дотоод шүүрэл хэвийн бус болохоос өвдөх, улмаар хавдах бүх нөхцлүүд бүрддэг байна. Хамгийн сонирхолтой бөгөөд бидэнд ашиггүй нь тэрхүү эмоцийн блокоос үүдэлтэй агшилт эмийн эмчилгээгээр эмчлэгддэггүй бөгөөд үүнийг оношилж эмчлэх эмчилгээний тусгай арга хэрэгслийг эзэмшиж хэрэглэдэг байх нь хүүхдийн эмч нарын шинэ үеийн чухал шаардлагуудын нэг болсон төдийгүй эцэг эхчүүд бид хүүхэдтэй харилцах, тэднийг дэмжиж тэтгэх бүтээлч, мэдлэгтэй арга барилд суралцах явдал онцгой чухал болохыг  сэтгэлээс гаралтай биеийн өвчнүүдийн урт жагсаалт сануулж байна..