• Монгол хэл
  • English
  • Русский

 Нэвтрэх

Бүртгүүлэх

Сургалтууд

Борлуулалтын сургалт 

Бизнесийг хэрхэн хөтлөн явуулах тухай.

Өнөө цагт хүн бүр өөрийн гэсэн бизнес эрхлэх гэх гэсэн чиг хандлага давамгайлах болж. Үүнтэй холбоотой сургалт, трэйнинг Интернетийн сүлжээнд маш олноороо бий болсоор байна.  Бизнесийг хэрхэн яаж хөтлөх, хөгжүүлэх, орлогоо нэмэгдүүлэх, зах зээл дээр амжилттай байршихын тулд хангалттай их мөнгө төлөхөд аль хэдийнээ бэлэн болжээ. Бизнесийн амжилтанд хүрэхийн тулд хөрөнгө мөнгө хэрэгтэй байхаас гадна, бизнесийг зөв хөтлөн явуулах мэдлэг зайлшгүй шаардлагатай. Нэн түрүүнд үйл ажиллагаа нь амжилттай явагдаж байгаа компаниудын туршлага замнал ба өөрийнхөө эрхлэн буй ажил хэргийг өвөрмөц онцгой талаас нь харж тохирох сонголтыг хийх нь  чухал.

Өөрийн шинэ ажил хэргээ эхлүүлэхдээ, хамгийн гол нь чиглэл салбараа зөв сонгон авах нь маш чухал байдаг. Энэ нь ирээдүйн хэрэглэгчидийн хувьд шинэлэг, тэдний сонирхолыг татахуйц байх нь зүйтэй. Бизнес эхлүүлж буй салбар тань хөгжиж буй салбар байх шаардлагатай. Хэрэв үйл ажиллагааныхаа хүрээ, салбарыг сонгож авсан бол дараагийн алхам чинь түүнийг хэрэгжүүлэх стратегийг тодорхойлж түүнийг хэрэгжүүлэх бодит боломжуудыг нарийвчлан харах хэрэгтэй. Энгийн үгээр хэлбэл энэ бол бизнес-төлөвлөгөө. Чанартай сайн бизнес – төлөвлөгөө нь тухайн бизнес үйл ажиллагааг явуулах, зах зээлийн судалгаа тооцоололгүйгээр хэрэгжих боломжгүй.

Өрсөлдөгчдөө сайтар судалж, ирээдүйн боломжит үйлчлүүлэгчдийн ажиллах маркетингийн судалгааг хийх шаардлагатай. Өрсөлдөгч нарынхаа судалгааг хийхдээ юуны өмнө тэдний сул болон давуу талуудыг маш нарийн тодорхойлж, тэдний тооцооны алдааг нь илрүүлж, эсвэл эсрэгээр компанийн ололт амжилтанд нь анхаарлаа төвлөрүүлж байх шаардлагатай боловч хэзээ ч зах зээл дэхь ерөнхий уур амьсгалыг яасан ч илэрхийлэн харуулж болохгүй. Өрсөлдөгч компанийн газар зүйн ашигтай байрлалаас эхлээд тухайн компани таныг зах зээд орж ирсэн үйл явдалд хэрхэн хандаж байгааг хүртэл , тухайн компанийн тухай дэлгэрэнгүй маш нарийн судалгаатай байх шаардлагатай.

Бизнесийг хөтлөн явуулах дүрмийн хоёр дахь чухал алхам бол танай компаниас зах зээлд нийлүүлэх бүтээгдхүүн үйлчилгээний харьцуулсан судалгаа юм. Энд хамгийн сайн арга бол өрсөлдөгчдийнхөө  бүтээгдэхүүн үйлчилгээг  авахявдал юм. Ингэснээр бараа бүтээгдэхүүнүүдийг нь нүдээрээ харж гараараа барьж үзсэнээр тэдгээрийг үнэлэн цэгнэж, ойлгон борлуулалтыг сайжруулахын тулд юуг нэмэх, яаж өөрчлөхөө мэдэж авах болно. Нэн чухал байнга санаж явах зүйл бол бараа бүтээгдэхүүний аливаа өөрчлөлт, худалдан авагчдын эрэлт хэрэгцээнд заавал тохирсон байх нөхцөлд л хийгдэж байх ёстой. Үйлчлүүлэгч байнга нэгдүгээр байранд байх ёстой байдаг тул, өөрийхөө хувийн амбицаа хоёрдугаар байранд хадаатай юм шиг байлгаж байх хэрэгтэй.

«Бизнесийг хэрхэн хөтлөн явуулах тухай» товчхон зааварчилгааны сүүлчийн гурав дахь алхам бол маркетингийн судалгаа шинжилгээний ажил юм.Түүнд үйлчлүүлэгчдийн судалгаа бөгөөд тэд хэд хэдэн асуултанд хариулсан байх ёстой. Нэгдүгээрт, боломжит үйлчлүүлэгчид гэж хэн болох ямар хүчин зүйлс тэднийг танай бараа үйлчилгээг худалдан авахад хүргэх тухай мэдэж авах.  Хоёрдугаарт, зах зээлийг өргөтгөх боломж ба бололцоог тодруулахын тулд  бараа бүтээгдэхүүний ямар шинж чанар хэрэглэгчидийн эрэлтэнд нөлөөлдөг, түүнийг хэрхэн ашиглаж болох тухай мэдэх.Гуравдугаарт, борлуулалтын зах зээл эсвэл хэд хэдэн зах зээлийг хамруулан авах боломж ба арга хэрэгсэлүүдийг  хэрхэн тодорхойлох асуудал юм.

Ямар ч тохиолдолд бизнесээ чанартай сайн хөтлөн явуулахын тулд өөрийнхөө өрсөлдөгчийн нүүр царайг сайтар харж тогтоон тэдний алдаа эндэгдлийг өөрийн ололт амжилт болгон хувиргах арга замаа мэддэг байх шаардлагатай. Мөн түүнчлэн өөрийн боломжит үйлчлүүлэгчидээ ч бас сайн мэддэг байж, тэдний хүсэн хүлээсэн зүйлийг нь худалдан авахыг санал болгож чаддаг байх  хэрэгтэй.