• Монгол хэл
  • English
  • Русский

 Нэвтрэх

Бүртгүүлэх

45-55 нас төгсгөлийн эхлэл үү? ЭСВЭЛ …

Нийгэм Эмэгтэй хүний 45, эрэгтэй хүний 55 ийг цэвэршиж эхлэх буюу ТӨГСГӨЛИЙН ЭХЛЭЛ гэж шууд бишээр тулгадаг. Одоо 50 гарчихаад, 60 дөхчихөөд байхад таргалалгүй яахав, амьсгаадалгүй яахав, үрчийлгүй яахав …, гэж ирээд л элдэв сампиралын хөнгөлөлт урамшууллыг харин нэг хайр найргүй өгч эхэлнэ.

Энэ насныхны дэргэд дээрх сэдвээр яриа цухуйнгуут зөгийд хатгуулж байгаа мэт цочиж ялангуяа эрчүүд ,. өөрөөс нь ах танил нь залуу эхнэр авсан тухай эсвэл өөрийгөө аавынхаа 60 настайд олдсон хүүхэд нь гэх зэргээр өөрөө ч мэдэлгүй өчнөөн тайлбар хийж энэ сэдвээс үхтлээ айдгаа нотолж орхино. Бүсгүйчүүд болохоор ил юу ч гаргахгүй хэрнээ энэ тэнүүгээр сэм гүйж, элдэв эм бэлдмэл, аппарат, массажанд мөнгө цагаа үрж, чимээгүйхэн ялагдаж, сүргийн тулгасан итгэл үнэмшлийг аажим аажмаар хүлээн авч ёсчлон дагана.

Гэвч климаксд төгсгөлийн эхлэлийг зааж байгаа ямар ч үндэслэл, ямар ч шинж тэмдэг байхгүй.., Яагаад ингэцгээдэг юм бэ?

Энэ бол хүний биеийн биологи-физиологи, хөгжлийн нэг үе шатаас дараачийнх руу шилжиж буй үйл явц., өөрөөр хэлвэл био-физиологийн нэг программаас нөгөө программ руу шилжиж буй жирийн нэг үйл явдал.

Та бид амьдралынхаа туршид олон шилжилтийн үеийг дамждаг.

Нярайгаас бага нас руу, бага наснаас сургуулийн нас руу, тэгээд сургуулийн,өсвөр,шилжилтийн, бэлгийн бойжилтын гээд л….. климакс эдгээртэй нэгэн адил хүмүүний хөгжлийн нэгэн үе шат !!!!!

Мэргэжилтнүүд Климаксийг био-системийн хөгжлийн ОРГИЛ үе гэж нэрлэдэг өөрөөр хэлвэл бие сэтгэл ухамсар бүрэн боловсорч хүмүүн нөөцөө бүрэн ашиглаж амьдрах хязгааргүй боломж руу шилжиж байгаа хамгийн чухал, хамгийн том шилжилт.

Учир нь: Та энэ үедээ нөхөн үржихүйн үүргээс чөлөөлөгддөг. 

Ааанхаа мөн сайхан юм хэлэвээ гэх гэж байна уу?

Хэрвээ та нөхөн үржихүйн төлөвлөгөөгөө биелүүлээгүй бол би таныг ойлгож байна. Харин биелүүлчихсэн бол тэр их ачааг үүрч яах гээд байгаа юм бэ ?

Энэхүү чухал функцийг хадгалж дэмжиж явах нь организмын биологи физиологийн хувьд маш том ачаалал байдаг.

 Нөхөн үржихүйн функцийг хангадаг нүсэр гормональный системийн хэвийн ажиллагааг хангахад та ямар их энерги, ямар их материал, ямар их цаг хугацаа зарцуулдаг гэж санана!!

Та “хүн” гэх агуу бүтээлийг барьж байгуулахад мөч тутам бэлэн байдаг гээд бод л доо…. Ямар ч хүчирхэг компани ганцхан шөнийн дотор деталь болгоныг нь өчүүхэн ч алдаагүй тооцоолсон, төгс төгөлдөр олон давхар барилгын суурыг тавьж чадах уу ?

Климакс хүмүүний нуруунаас энэхүү ачаанаас чөлөөлдөг бөгөөд энэ үеэс организм дээд зэргийн тав тухтай, био-системийн гайхамшигтай хэмнэлд шилждэг.

Энэ үеийн физиологийн программийн ажиллагааны зарчим нь 2-5 насны үед тохиодогтой ижил ямар нэгэн эрхтэн, аль нэгэн системийн физиологийн үйл ажиллагаанд давуу эрх олгодоггүй , бүх эд эрхтэн тэгш дүүрэн удирдлага, хангамжтай байж  био-систем дэх бүх бүрэлдхүүнүүд нийлэмжтэй, зохирч ажилласнаар организм дээд зэргийн тэнцвэртэй, энерги зарцуулалтын хэмнэлттэй горимд шилждэг.       

Энэхүү шилжилтийн үеийг драматик гунигтай болгодог хамгийн том шалтгаан бол КЛИМАКСИЙГ сексийн идэвхтэй амьдралын төгсгөлийн эхлэл гэж үздэг боловсролгүй ойлголт.

Хэн нэгний эсвэл хэсэг бүлгийн, олны Хайрт, Хүслэнт хүүхэн / эр хүн / байхаа болих нь гэсэн нандин айдас 45, 50, 55 гэсэн тоонууд  “нас” гэсэн асуултын ард бичигдэж эхлэх үеэс зурс зурсхийж ….,

Үгүй тийм биш бүх юм хэвээрээ л байна гэдэг хариултыг насаар олон дүү охид, залуусын харц хандлага, эмнэлэг гоо сайхан элдэв фитнес спортын клуб энд тэндээс, бүр хаанаас ч хамаагүй хайж эхлээд, энэ нь яваандаа хобби гэх гэм зэмгүй алдраар халхалсан “дон” болох нь элбэг.  Аливаа “дон” тухайн цаг үед нь “эерэг”- ээр хангаж чадаагүй эрэлт хэрэгцээ, эсвэл хариултыг хайж буй “асуулт” байх нь элбэг бөгөөд энэ талаар манай төсөл нэлээд сайн семинар бэлтгэсэн удахгүй олонд хүрэх байх.

ГЭТЭЛ:

Фертильность буюу эрчүүдийн үр тогтоох, эмэгтэйчүүдийн жирэмслэх үүрэг нь ихэнх хүний хувьд 45 -50 наснаас өмнө амжуулчихлаар програмчлагдсан физиологийн функц бөгөөд либидо буюу сексийн дур хүсэл, чалх чадавхаас огт тусдаа ангид зүйл. Нөхөн үржихүйн функц идэвхтэй байх үедээ харин ч либидог хязгаарлаж,тодорхой хяналтанд байлгаж үр тогтоох, жирэмслэх үйл явцыг хамгаалж, хадгалж байдаг.

Харин тэрхүү үүргээс чөлөөлөгдөх боломжтой болсон тэр цагаас та эсрэгээрээ энэхүү хяналт хязгаарлалтаас гарч дүүрэн чөлөөтэй сексийн амьдралаар амьдрах эрхтэй бас боломжтой боллоо гэсэн үг.

Үүнийг мэддэг эрүүл мэнд, биологи физиологийн соёл боловсролтой хэсгийнхний амьдралын ур, утга агуулга чухам энэ үед оргилдоо хүрч, амьдрал  “хөгжим дуу” мэт уянгатай болж ирдэг.

Хуучны геронтологчид, физоилогичид, андрологичид, гинекологчид климакстай холбоотой нэг их олон органик өөрчлөлтүүдийн тухай ярьдаг. Угаасаа хүний эрүүл мэнд, гоо сайхан, сексфизиологийн эрэлт хэрэгцээг зохиомлоор бий болгож түүн дээр  дээр амьдардаг индустриудыг ойлгохоос өөр арга байхгүй.

Тэгээд ч тэд гол сумаа төлбөрийн чадвар өндөртэй 40-өөс дээш насныхан руу тавьдаг.

Сүүлийн үеийн электрон, нано, аналоги, дижитал технологийн үсрэнгүй хөгжлийн үрээр генетик, биохими, нейрохими, биофизилоги, нейрофизиологи, нейро-биологи, био-физик болон бусад салбаруудын хөгжил шинэ шатанд гарч бид дуртай болгонд удирдуулахаа аль хэдийн больсон.

Климаксийг шинэ үеийн шилдэг экспертүүд “ био – систем – ийн бүрэн боловсорсон үе” гэж нэрлэж байгаа бөгөөд бие сэтгэл ухамсрын төгс төгөлдөр тэнцвэрийг энэ үед тогтдог гэдгийг  тогтоочихсон.

Хамгийн чухал нь:

Хүний амьдралын өмнөх үеүдэд Био-Системийн ийм хүчирхэг, энерги эрч хүчний төгс баланстай төлөв байдал тохиодоггүй бөгөөд энэ үед эрүүл мэнд, эд эрхтэн, сэтгэл оюуныхаа аль нэгэн хэсэгт өмнө нь гаргасан алдаагаа засах боломж бүрэн төгөлдөр байдаг. Эсийн шинэчлэгдэх, эд эрхтний сэлбэгдэх байгалийн программаа амжилттай, бүтээмжтэй ашиглах онцгой боломж нээгдчихээд байгааг ухаарч, эдгээр боломжуудыг яаж ашиглаж, хэрэглэж болохыг л танин барих нь юу юунаас илүү чухал.

Тиймээс яг энэхүү үеийг тохиох мөчид та бүх төрлийн UPDATE – ээ хийж цааш үргэлжлүүлэн чанартай эрүүл, эрч хүчтэй “гялгар” урт амьдрах визтэй болоорой .

Олон олон асуултууд аман дээр чинь гарч ирж байгаа:

• Ойрын хараа муудаж байснаа бүр холынх муудаад эхэлчихсэн;

• Амархаан нэмэгдчихээд хасагдаж өгдөггүй жин;

• Аль үнэтэй сайн юмнуудыг хэрэглэх юм нэмэр болох нь бага;

• Өдөр өдрөөр арьс суларч зовхи унжаад байдаг;

• Ходоод гэдэс элэг дэлүү элдэв даралт яригддаг болсон;

• Урдаа байгаа ажлыг барьж аваад хийхийн оронд тойрч хойшлуулаад….;

• Яагаач үгүй шахам байж байхад ядарч сульдаад байх;

• Цааш нь үргэлжлүүл үргэлжлүүл…….

Энэ бүх асуулт нэг ерөнхий хариулттай. Үүнийг бид яриад өнгөрсөн.

            Хөгшрөлийн шинж тэмдгүүд тэдгээрийг хүлээж байгаа газарт хүрэлцэн ирдэг.

Бид Практик Психологичид, НейроЛингүйстик Програмчлалынхан, Иогчдын хамтран бүтээсэн ” Нас Нэмэх тусам Улам Чанартай ” амьдрах ЭРДЭМ УРЛАГ сургалтын онц сонирхолтой хөтөлбөрөө удахгүй толилуулах гэж байгаа. Та бидэнтэй хамт байгаарай.

Бичигч: Д.Болор / Update and upgrade төслийн удирдагч/

Бусад мэдээллүүд

ХҮССЭНЭЭ АВ! ЗААВАЛ АВ!

ХҮҮХДҮҮД НЭГИЙГЭЭ БҮЛЭГЛЭЖ ДЭЭРЭЛХЭЖ, ГАДУУРХДАГ

45-55 нас төгсгөлийн эхлэл үү? ЭСВЭЛ …